Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

“UBS мusic video awards” амь орох нь

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

1990 оны сүүл, 2000 оны эхэн үе бол монголын рок попын жинхэнэ хөгжлийн шинэ үе байв. Тухайн үед “Алтан микрофон”, “Пентатоник” гээд олон наадмууд зохиогддог байсан.

Эдгээрийн залгамж халаа болсон “UBS MUSIC VIDEO AWARDS” буюу оны шилдэг клип шалгаруулах наадмыг “Mongolian music” продакшн амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

2013 онд монголын хөгжмийн ертөнцөд 150 гаруй клип мэндэлжээ 

Тэгвэл энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхийн дагуу энэ наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулах болсон нь рок попын уран бүтээлчид, үзэгчдийн хувьд ч гэнэтийн зүйл боллоо.

Монголын рок попынхон энэ жил хангалттай хэмжээний сайн клип бүтээж чадсан болов уу. Ямартай ч хөгжмийн телевизийн мэдээллэж байгаагаар, 2013 онд 150 гаруй видео клип бүтээгдсэн бөгөөд 15 номинацид өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах ажээ.

Харин одоогоор номинациудын төрөл болоод хэний, ямар клип энэ жилийн наадамд өрсөлдөх тэдгээр уран бүтээлчдийг хэрхэн шагнаж, урамшуулах нь нууц байгаа ч “UBS MUSIC VIDEO AWARDS” наадам “амь орсон”-д талархах хүн олон байна.