Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын тасалбар худалдаанд гарчээ

ikon.mn
2013 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

 “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын зохион байгуулагч “UBS music” телевизийнхэн урлаг соёлынхонд ойрд дэвсээгүй улаан хивсийг дэлгэхээр зэхжээ. Мэдээж үзэгчдийг байлдан дагуулсан клипний эзэд энэ наадмын хамгийн хүндтэй зочид байх нь дамжиггүй.   

Наадмын үйл ажиллагаа энэ сарын 29-нд 16.00 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, шагнал гардуулах ёслол, хамтлаг, дуучдын шилдэг тоглолт гээд цогц арга хэмжээг үзэгчдэд толилуулах юм.

Наадмын тасалбар хэзээний худалдаанд гарч эхэлсэн байна. Тасалбарыг Соёлын Төв Өргөөний касс болон 1617 дугаарын утсаар захиалж, үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ. Үнийн хувьд 10 мянга, 20 мянга гэсэн хоёр янз.

Энэ сард болж байгаа олон тоглолтын дундаас клипний наадам болох гэж байгаа нь хөгжим сонирхогчдын хувьд хүлээлт үүсгэж эхлээд байгаа. Тус наадам нэг талаар рок попынхныг сэрээх, нэгтгэх, тэдэнд урам зориг өгөх, нөгөөтэйгүүр Монголын орчин үеийн дуу хөгжим, видео урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.