“UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг энэ сарын 29-нд СТӨ-нд зохион байгуулах гэж байгаа. Хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулах ёслолын ажиллагаанд рок попын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох билээ.
Энэхүү наадмын “Улаан хивс”-ний ёслол 16:00 цагт, Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18:00 цагаас тус тус эхэлнэ.
“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг энэ жил UBS music хөгжмийн телевиз зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан тус телевизээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ жилийн тухайд нийтдээ 150 гаруй клип хийгдсэнээс 81 бүтээлийг хамтлаг дуучид, клип бүтээгчид өөрсдөө санал болгосон тухай UBS music телевизийн захирал П.Одгэрэл хэллээ. Харин дээрх бүтээлүүдээс албан ёсны нэр дэвшигчдийг шүүгчид сонгон шалгаруулах ба дараахи 14 номинацид уран бүтээлчид өрсөлдөх аж.
НОМИНАЦИ:
НЭМЭЛТ ШАГНАЛ:
Харин энэ жилийн “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын нэг онцлог нь соёл урлагийн салбар болоод бусад салбарын манлайлагч залуус хөтлөлт хийх юм.
Тухайлбал,
Харин энэхүү наадамд дараах уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх гэнэ шүү.
Бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид улаан хивсний ёслолд оролцох энэ үеэр хайртай хамтлаг дуучдынхаа гарын үсгийг авч, хамтдаа зургаа авахуулах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!