Хэрэглээний үнийн индекс 2020 оны нэгдүгээр сард 5.6 хувьтай гарч, 2019 оны нэгдүгээр сараас 1.7 пунктээр буурсан бол улсын хэмжээнд өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр зарлалаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөхөд
Инфляцын түвшин 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл
Зураг. Бараа, үйлчилгээний бүлгээр, өмнөх оны мөн үеэс (%)
Хүнсний бараа, ундаа, усны бүлэг 2019 оны нэгдүгээр сард инфляцад 36.8 хувиар нөлөөлж байсан бол 2020 оны 1 дүгээр сард 35.7 хувь болж, 1.1 пунктээр буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг.
Инфляц 2020 оны нэгдүгээр сард 5.6 хувь гарсны 2.2 нэгж буюу 38.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!