ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 45% амьдарч байгаа нийслэлийн иргэдийн УИХ-д төлөөлөх хувь 31% байгаа асуудлаар хуульчид ҮХЦ-д хандлаа

Б.Ану
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 76 мандатаас нийслэл Улаанбаатар хотод 24 тооны мандат хуваарилсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хоёрдугаар зүйлийн 1-д “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснийг дараах үндэслэлээр тус тус зөрчиж байна гэж хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Тодруулбал, хуульч Т.Бат-Оргил, Д.Миеэгомбо нар дараах үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд нийслэлчүүдийн өмнөөс ханджээ.

Үүнд:

НЭГ. нэгдмэл улс нь хүн амын тоогоо хувь тэнцүүлж мандат-тойргууддаа хуваарилдаг

Орчин үед конфедераци байгууламжтай улс үгүй болсны учир улс гүрнүүд эсвэл нэгдмэл (унитар), үгүй бол холбооны (федерал) гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байдгаас бид нэгдмэл байгууламжтай болохоо Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Сонгогчид хууль тогтоох байгууллага (Төрийн эрх барих дээд байгууллага)-д төлөөлүүлэн сонгохдоо нэгдмэл улс нь хүн амын тоогоо хувь тэнцүүлж мандат-тойргууддаа хуваарилдаг бол холбооны байгууламжтай улс орнуудад мужууд нь эрх тэгш субъектын хувьд тухайн мужийн хүн амын хэмжээнээс үл хамааран тэнцүү тооны төлөөллөө парламентдаа илгээдэг болно. 

Гэтэл төрийн нэгдмэл байгууламжтай Монгол Улсын сонгуулийн тойргууд нь тухайн тойрогт суугаа хүн амын тоонд (илтэд) хувь үл тэнцэх тооны мандат хуваарилж байгаа нь сонгуулийн тойргуудын эрх зүйн статусыг холбооны муж улстай адилтган үзэж байгаа агуулгаараа Үндсэн хуулийн дээр дурдсан заалт, түүгээр тогтоосон зарчмыг бүхэлд нь үгүйсгэн зөрчиж байна.

ХОЁР.  1992 онд нийслэлд хүн амын 26.6% амьдарч байхад мандатын 26.3% ногдож байжээ

Аливаа хууль тогтоомжийг тайлбарлахдаа хууль тогтоогчийн анхны төсөл, түүнийг боловсруулж батлах явцад бий болсон агуулгыг авч үзэх нь эрх зүйн түгээмэл аргачлалын нэг юм. Тиймээс, шинэ Үндсэн хуулийг дөнгөж баталсны дараа явуулсан УИХ-ын анхны (1992 он) сонгуулийн мандатуудын хуваарилалтыг судлан жишиг болгох нь зүйн хэрэг. 

1992 оны байдлаар Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бөгөөд үүнээс Нийслэл Улаанбаатарт 575,000 хүн оршин суудагт 20 мандат оногдуулж байжээ.

Хэрэв хувилж үзвэл, хүн амын 26.6 хувь нь Улаанбаатар оршин сууж, нийт мандатын 26.3 хувь оногдож байсныг харж болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам өсч 3,238,479 хүрсэн ч энэ өсөлт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид жигд бус бөгөөд нөгөөтэйгүүр нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийн улмаас шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж орон нутгаас нийслэлд нүүн суурших нь ихэссээр эдүгээ Улаанбаатар хот 1,444,669 хүн амтай буюу Монгол Улсын нийт хүн амын 44.6 хувь нь оршин амьдарч байна. Тэгвэл 2020 оны сонгуулийн мандатын хуваарилалтыг 1992 оныхтой дүйлгэж хувилж үзвэл нийт хүн амын 44.6 хувьд УИХ-ын 76 мандатын 31.6 хувийг оногдуулсан нь Үндсэн хуулийн анхны үзэл санаанаас гажсаныг илтгэх нэгэн баримт юм.

ГУРАВ. Тэгш байдлын зарчим алдагдсан нь

Contradictio in contrarium буюу эсрэгээс нь нотлох аргачлалаар тунгааж үзвэл, хэдэн хүн оршин амьдарч буй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг нэг сонгуулийн тойрогт тооцон 1 мандат хуваарилан оногдуулах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарах юм. 

Ийм ээдрээтэй шалгуурыг Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгээр тогтоож, иргэдийнхээ тоонд хувь тэнцүүлэн хуваарилах үндсийг тунхаглажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь төр ийнхүү иргэдийн төрийн эрх барих дээд байгууллагыг сонгож байгуулах эрхийг эдлүүлэхдээ ч тэгш байдлын зармчыг баримтлах хэм хэмжээг мөн л тогтоосон ба УИХ 15 дугаар тогтоолыг батлахдаа үүнийг хөсөрдүүлжээ.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй 2020 оны сонгуулийн тойрог хуваалт:

Аймаг Мандатын тоо Хүн.ам тоо
Баян-Өлгий 3 103,765
Говь-Алтай 2 58,280
Завхан  2 73,088
Увс 3 83,617
Ховд 3 88,447
Архангай 3 95,994
Баянхонгор 3 88,359
Булган 2 61,794
Орхон 3 103,217
Өвөрхангай 3 116,645
Хөвсгөл 3 134,371
Говьсүмбэр 2 17,489
Дундговь 46,820
Дархан-Уул 3 104,238
Дорноговь 2 69,560
Өмнөговь 2 69,124
Сэлэнгэ 3 109,255
Төв 3 95,045
Дорнод 2 82,295
Сүхбаатар 2 62,611
Хэнтий 3 77,664
НИЙТ: 52 1,741,678
Дүүрэг Мандатын тоо Хүн.ам тоо
Багануур 2 29512
Багахангай 4399
Налайх 37608
Баянзүрх 5 343619
Баянгол 3 226869
Сонгинохайрхан 5 321150
Сүхбаатар 3 145335
Хан-Уул 3 178919
Чингэлтэй 3 157258
НИЙТ: 24 1,444,669

 

1992 оны тойрог хуваалт: 

Аймаг Мандатын тоо Хүн.ам тоо
Баян-Өлгий 3 92,989
Говь-Алтай 2 71,703
Завхан  3 102,834
Увс 3 100,096
Ховд 3 89,029
Архангай 3 102,728
Баянхонгор 3 83,675
Булган 2 62,456
Өвөрхангай 4 111,719
Хөвсгөл 4 119,133
Говьсүмбэр   11,966
Дорноговь 2 49,861
Дундговь 2 55,705
Өмнөговь 2 46,993
Сэлэнгэ 3 93,725
Төв 4 112,855
Дорнод 3 87,048
Сүхбаатар 2 56,066
Хэнтий 3 77,631
Дархан /Дархан-Уул/ 3 91,292
Эрдэнэт /Орхон/ 2 59,138
НИЙТ: 56 1,678,642
Район, Дүүрэг Манд тоо Хүн.ам тоо
Ажилчин /Хан -Уул дүүрэг/  2 60,900
Багахангай /Багахангай дүүрэг/ 5,900
Туул /Багануур дүүрэг/ 15,900
Найрамдал /Баянзүрх дүүрэг/  4 87500
Налайх /Баянгол дүүрэг/ 104,000
Багануур /Сонгинохайрхан дүүрэг/ 115,000
Сүхбаатар дүргийн орон сууц гудамжны 2, 3, 4, 5, 6, 10, 12, 21, 22, 2З, 24, 25, 26, 27, 29, 30, 33 дугаар хороо, Гачуурт хороо /Сүхбаатар дүүрэг/ 3 75,500
Сүхбаатарын дүүргийн орон сууц гудамжны 1, 7, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 28, 31, 32 дугаар хороо, Партизан хороо /Налайх дүүрэг/ 3 25,500
Октябрийн дүүргийн орон сууц гудамжны 12, 1З, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 2З, 24, 25, 26, 27, 28, ЗО, З1, З2, З4 дүгээр хороо /Чингэлтэй дүүрэг/ 4 84,800
Октябрийн дүүргийн орон сууц гудамжны 1, 2, З, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 15, 29, ЗЗ, З5, З6, З7, З8 дугаар хороо 4  
НИЙТ: 20 575,000

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Songogch [202.21.108.4] 2020/2/15
Hentii 70 hedhen myangan huntei bj 3 bgaa n Toporiin toirog uu uuniig has
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2020/2/15
Зөв л асуудал. Мал санал өгдөг юм уу хүн санал өгөх үү гэдэг шиг хуваарилалт байна.
2 | 0 Хариулах
МААШ [68.183.181.174] 2020/2/15
ЗӨВ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.67] 2020/2/14
Одбаяр шударга ажиллах хүн мөн үү
0 | 0 Хариулах
зочин [202.131.242.254] 2020/2/14
ҮХЦ энэ мэт ойлгомжтой асуудалд хэрхэн хариулахаараа өөрсдөө хуулийн хүн үү эсвэл илгээсэн газрын төлөөлөгч үү гэдгийг таниулна Энэ асуудал биднийг хамарч байгаа тул ТВ шууд шүүх ажилгааг гаргах естой Би хотын иргэн учраас миний санал хөдөөний иргэн хоерийн санал жингийн тухай дээр тэгш биш байх естой гэнэ үү Миний санлын үнэ цэнэд гар хүрэх эрх хэн өгөв ҮХ лав өгөөгүй Одбаяр мэтэд бол энэ явдал хүүхний өгзөгт хүрэхтэй адил сүртэй юм биш байх даа Хөөрхий бид мөн тэгш , шудрага сонгууль өгнө дөө Суурь өгөгдөл нь хотнын санал тэнцүү хөдөөний санлын 70% Миний эрх тэдний эрхээс 25% хямд МАН мандтугай
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.185] 2020/2/14
УИХ-ыг 100 гишүүнтэй болгож хотоос 45, хөдөөнөөс 55 гишүүн сонгодог болое
0 | 0 Хариулах
Zochin [66.181.170.73] 2020/2/14
Zuvuu zuv. Irgeniikhee songokh songogdokh erkhiig ulam l khyazgaarlaad baikh yum Ene MAN-iikhan. Manai eej aav nasaaraa 60-70 jil MAN-d ynen ch yavj irsen. odoo ch byyr gomdson bna lee. Ene jil MAN-d sanal ugukhgyi gej baikhiig sonsood ynen gaikhsan shyy. Ynekheer l ene nam Sykheer ekhleed Sykheer duusakh yum bna doo. Erunlkhii said gedeg khyniig ene Mongol ulsad baigaa ygyig n' medrekhgyi khesen ch sar bolov doo. Yadaj ene corono geed bujignaad baikhad yum khiij giigyyldeggyi yum gekhed garch ireed neg yum khelj bolno doo. Byyr tag shyy. Yostoi ard tymnee boddoggyi khyn yum bna.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.185] 2020/2/14
УИХ-ын гишүүд малыг бас төлөөлдөг юм бол хэдэн хонь ямаа бас сонгое
2 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2020/2/14
Одоогийн зарим нөхдөөс хуц , ухна нь хувь илүү дээр юм биш үү .
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.153] 2020/2/14
Хэнтий дорнодоос хүн цөөтэй мөртлөө 1 мандат илүү гэж шийдсэн малнууд .угаасаа энэ байтугай юмаа хийж чадахгүй.худлаа сэлэм эргүүлэгчийн нүүрээрээ хөдөө ялах тооцоотой.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.79] 2020/2/14
Үндсэн хуульд:хүн ам газар нутаг гэж б.гаа хот газар нутгийн хэдэн % бэ?хотод 10 б.сан ч болно.
0 | 1 Хариулах
Zochin [66.181.170.73] 2020/2/14
Ikh khurliin gishyyd GAZAR tuluuluud bdg sonin l bna shyy. Khyn amaa l tuluulukh bailgyi dee. Iim malnuud tsuglachikaad bgaa yum daa bidnii deer.
0 | 0 Хариулах
Зочин [126.163.95.61] 2020/2/16
Hutsaad baigaarai pyzda mine huduunii hdn malnuudaar tgd ulsiin ih hurliin 66g songoh ymu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.26] 2020/2/14
ХААНА ХЭД Ч БАЙСАН ХУУЧИН НОВШНУУДЫГ Л СОНГОЖ БОЛОХГҮЙ.
6 | 0 Хариулах
Зочин [64.119.16.156] 2020/2/14
МАН хотынхныг ялгаварлан гадуурхаж байна Цэц ямар шийдвэр гаргахыг харая
4 | 1 Хариулах
Зочин [1.216.29.59] 2020/2/14
Энэ хуульчид нээрээ энгийн юм ойлгохгүй тэнэг гарууд вэ. Хөдөө чинь бас үхэр мал амьдардын байгааз дээ, тэд нарын эрх ашгийг бас төлөөлөх гэж хөдөө олон мандаттай байгаа шдээ. Тэрнээс УИХ зөвхөн хүмүүсийг төлөөлдөг бол тэгээд 45 хувь энэ тэрээрээ л явышдээ ойлгомжтой байхад чинь
0 | 3 Хариулах
zochin [202.21.124.131] 2020/2/14
troll gej naidhaas
0 | 0 Хариулах
Zochin [66.181.170.73] 2020/2/14
Xaxaxaxa. Ekhleed khynee tuluulj chaddag bolchikhood daraa n' mal tuluulukh yum yarisan n' deer baikhoo. KKKK
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2020/2/14
УИХ-ын 69 хувийг хөдөөнийхөн мандат гэдэг юмаар байнга атгасаар ирсэн. Хөдөө нь хотоо захирдаг улс монголоос өөр байхгүй.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2020/2/14
БӨГС
1 | 0 Хариулах
Зочин [180.149.93.14] 2020/2/14
ЭНЭ ОДБАЯРЫГ ХАЛЬТ ХАРСАН ЧИНЬ НӨГӨӨДӨХТЭЙГЭЭ АДИЛХАН Ч ЮМ УУ ХА ХА ХА
2 | 0 Хариулах
Copy [174.192.148.108] 2020/2/14
ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХУДЛАА Ч ГЭСЭН ЯДАЖ ҮХЦ Д ХАНДАХ ХЭРЭГТЭй
3 | 0 Хариулах
zochin [202.21.126.150] 2020/2/14
Oo ene baliar bogosnii dont Tsetsiin suudlaas zailaagui bga muu.
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2020/2/14
ӨГЗӨГ, АЛТ МӨНГӨ, ЭРДЭНЭС, ХҮҮХЭН АМЛАХГҮЙ Л БОЛ НААДУУЛ ЧИНЬ ОГТ ТООХГҮЙЭЭ...
3 | 0 Хариулах
Зочин [202.21.102.226] 2020/2/14
Энэ бөгс баздаг нөхөр чинь тгд ажлаа хийгээд хуралдаанд даргалаад байгаа байдал уу?
5 | 1 Хариулах
Болдоо [202.21.127.183] 2020/2/14
Хотын мандатын тоог нэмэе. Хотоос сэжигнлээд байгаа Бямбацогт пяззда тэр Ховддоо очиж амьдар, хөдөөгөө хөгжүүл.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.47.17] 2020/2/14
ХОВДЫНХОН БЯМБАЦОГТ ЦОГЗОЛМААГ ӨШИГЛӨӨД ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ШӨӨӨӨ
1 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2020/2/14
Ene hotoo sain zohion baiguulahgui bol ene hod bur amidarhad mash hetsuu bolj baina, ene tend mashin dairuulchahaad. Ene sistemeer ni enuun deer bodlog uusgeh heregtei, busad hot tosgon deer. Ene hot bur gamshig bolj baina, niitiin teeverlelt, surguuli, zam tohijold, hog deer userlee.
2 | 0 Хариулах
Oops!? [202.126.88.162] 2020/2/14
Zda hun oilgohoor garchig ntr ogch suraachee
1 | 5 Хариулах
Зочин [192.82.68.129] 2020/2/14
45 хувь нь амьдарч байгаа УИХ дахь төлөөлөл нь ч 45 хувь байх ёстой гэсэн энгийн логикийг ойлгохгүй бол арван жилдээ эргээд суу найзаа хаха
7 | 0 Хариулах
Зочин [182.227.27.138] 2020/2/14
100 доторх тооны учрыг олдоггүй гар яаж амьдардым болдоо
4 | 0 Хариулах
Зочин [174.192.148.108] 2020/2/14
Huduu mandat nemj hvcheer garch irdeg gishvvnii huhugch gj oilgoloo!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.55] 2020/2/14
ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХУДЛАА Ч ГЭСЭН ЯДАЖ ҮХЦ Д ХАНДАХ ХЭРЭГТЭЫ
7 | 0 Хариулах
Зочин [104.248.128.56] 2020/2/14
ЗА ШААГААД БАЙ ӨМХИЙ НҮХ МИНЬ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.192] 2020/2/14
omno huraldaad undsen huuli zorchoogui gesen, tegej helj bgaa humuus in niigemiin hog shaar bsan humuus shuu dee
7 | 0 Хариулах