ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 1992-2020 он хүртэл УИХ-ын сонгуулийн тойрог хуваалт ба үр дүн

З.Санжаа, iKon.mn
2024 оны 6 сарын 19
iKon.MN

-ШИНЭЧЛЭН НИЙТЛЭВ-

1992-2020 оны сонгуулийн тойрог хуваалт болон УИХ-ын сонгуулийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Статистик эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

1. 1992 оны сонгууль


-Томсгосон мажоритар буюу 1 тойрог - олон мандат хэлбэрээр явагдсан сонгууль-

Нийт 26 тойрогтой, тойрог бүр 2-4 мандаттай.

Хүн амын тоо: 2,154,646
Сонгуулийн насны хүний тоо: 1,202,704
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,085,129
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,037,392 (95.6%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 975,149 (94%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 26
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 357
Хэсгийн тоо: 1,569
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 8 нам, 2 эвсэл
Нийт нэр дэвшигч: 293
Нам, эвслээс нэр дэвшигч: 275
Бие даан нэр дэвшигч: 18
Сонгуулийн зардал: 21 сая төгрөг
Сонгууль явагдсан огноо: 1992.6.28

УИХ-ын сонгуулийн тойргууд ба мандат хуваарилалт:

УИХ-ын 76 = Орон нутаг (52) + Нийслэл (24) 

Иргэдийн нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн бага байсан цаг үеийн сонгуулийн тойргийн хуваарилалт. 

Аймгуудын 1 мандатанд ногдох сонгогчийн тоо дунджаар 13,992 байсан бол дүүргүүдийнх 15,130.

Өөрөөр хэлбэл энэ үед тойргуудын 1 мандатанд ногдох сонгогчийн тоо ойролцоо (зөрүү нь 1,138) байжээ.

Тайлбар:

  • Өмнөговь аймаг 2 мандаттай, 22,027 сонгогчтой.
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 11,014
  • Хэнтий аймаг 3 мандаттай, 36,422 сонгогчтой. 
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 12,141
  • Өвөрхангай аймаг 4 мандаттай, 52,215 сонгогчтой. 
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 13,054
  • Найрамдал, Налайх, Багануур дүүрэг
    4 мандаттай, 66,667 сонгогчтой. 
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 16,667

​График дээгүүр хулаганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

1992 оны сонгуулийн дүн

Нийт сонгогчдын 57.1 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 70 суудалтай, харин 31.1 хувийн санал авсан Ардчилсан нам 5 суудалтай болжээ.  

Намуудын авсан санал ба УИХ дахь суудлын тоо хол зөрүүтэй байгаагийн шалтгаан:

Мажоритар хэлбэрийн сонгууль нь уралдаант шалгаруулалт маягаар явагддаг учир олон санал цуглуулсан нэр дэвшигч ялалт байгуулж ялагдсан нэр дэвшигчид өгсөн сонгогчдын санал гээгддэг байх нь. 

Жишээ нь: Сонгуулийн 17-р тойрог, Хөвсгөл аймгаас Б.Чимэд, Ц.Элбэгдорж, Д.Данзан, Г.Төртогтох нарын 4 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон ба эдгээрийн араас 5 дугаарт эрэмблэгдсэн Р.Одонбаатар нэр дэвшигч нийт 20,667 хүний санал авсан буюу УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Төртогтох (20,678 санал авсан) нэр дэвшигчээс ердөө 11 хүний саналаар ялагджээ. Өөрөөр хэлбэл Р.Одонбаатар нэр дэвшигчид өгсөн 20,667 хүний санал УИХ-д төлөөлөл болж чадаагүй "хаягдсан" байх нь.

Аргачлал: Тухайн намаас нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг нийт саналын тоонд харьцуулж гаргав.
Ардчилсан хөдөлгөөний дараа бий болсон МоАН, МСДН, МҮДН, МШАН зэрэг намуудын авсан саналыг нэгтгэж "Ардчилсан нам" гэж тооцсон болно. Хожим эдгээр нам нэгдэж өнөөдрийн Ардчилсан намын суурийг тавьсан гэдэг.


2. 1996 оны сонгууль


-Жижигсгэсэн мажоритар буюу 1 тойрог - 1 мандат хэлбэрээр явагдсан сонгууль-

76 тойрогтой, тойрог бүр 1 мандаттай.

Хүн амын тоо: 2,231,363
Сонгуулийн насны хүний тоо: 1,218,549
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,147,260
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,057,182 (92.1%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 1,010,157 (95.6%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 76
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 332
Хэсгийн тоо: 1,586
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 5 нам, 2 эвсэл
Нийт нэр дэвшигч: 302
Нам, эвслээс нэр дэвшигч: 267
Бие даан нэр дэвшигч: 35
Сонгуулийн зардал: 270 сая төгрөг
Сонгууль явагдсан огноо: 1996.6.30

УИХ-ын 76 = Орон нутаг (56) + Нийслэл (20) 

Аймгуудын 1 мандатад ногдох сонгогчийн тоо дунджаар 14,674 байсан бол дүүргүүдийнх 16,921. Зөрүү нь 2,247.

1996 оны жижигсгэсэн мажоритор хэлбэрийн сонгуулиар цор ганц сумын сонгогчдын саналаар УИХ-ын гишүүнийг сонгосон 3 тойрог байна. Үүнд: 

  • УИХ-ын сонгуулийн 16-р тойрог, Дорнод аймгийн Хэрлэн сум, 11,219 сонгогчтой, АХ эвслээс нэр дэвшсэн Д.Энхбаатар 5,724 хүний саналаар сонгогдсон 
  • 39-р тойрог, Увс аймгийн Улаангом сум (аймгийн төв) 14,271 сонгогчтой. МАХН-аас нэр дэвшсэн Ц.Нямдорж 6,306 хүний саналаар сонгогдсон.
  • 42-р тойрог, Ховд аймгийн Ховд сум (аймгийн төв) 11,145 сонгогчтой. МАХН-аас нэр дэвшсэн Ж.Бямбадорж 5,361 хүний саналаар сонгогдсон. 
  • Багануур, Налайх дүүрэг хамтдаа 1 мандаттай, 21,191 сонгогчтой. 1 мандатад ногдох сонгогчийн тоо: 21,191 буюу бүх аймаг дүүргийн тойргуудаас хамгийн олон сонгогчтой нь. Харьцуулбал Өмнөговь аймгийн сонгогчдоос (дунджаас) бараг 2 дахин олон сонгогчоос УИХ-д төлөөлөлтэй болжээ.

1996 оны сонгуулийн дүн

Сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАХН 25 суудалтай болжээ. 

Авсан санал  УИХ дахь суудлын тоо

Аргачлал: Тухайн намаас нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг нийт саналын тоонд харьцуулж гаргав.


3. 2000 оны сонгууль


-Жижигсгэсэн мажоритар буюу 1 тойрог - 1 мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1996 оны сонгуультай ижил)-

76 тойрогтой, тойрог бүр 1 мандаттай.

Хүн амын тоо: 2,382,525
Сонгуулийн насны хүний тоо: 1,364,862
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,247,033
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,027,985 (82.4%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 1,002,554 (97.5%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 76
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 330
Хэсгийн тоо: 1,601
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 13 нам, 3 эвсэл
Нийт нэр дэвшигч: 602
Нам, эвслээс нэр дэвшигч: 575
Бие даан нэр дэвшигч: 27
Сонгуулийн зардал: 460 сая төгрөг
Сонгууль явагдсан огноо: 2000.7.02

УИХ-ын 76 = Орон нутаг (56) + Нийслэл (20) 

1996 оны сонгуультай мөн адил цор ганц сумын сонгогчдын саналаар 3 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон.Үүнд: 

  • УИХ-ын сонгуулийн 16-р тойрог, Дорнод аймгийн Хэрлэн сум, 10,042 сонгогчтой, МАХН-аас нэр дэвшсэн Б.Баатарзориг 3,583 хүний саналаар сонгогдсон 
  • 39-р тойрог, Увс аймгийн Улаангом сум (аймгийн төв) 13,336 сонгогчтой. МАХН-аас нэр дэвшсэн Ц.Нямдорж 6,355 хүний саналаар сонгогдсон.
  • 42-р тойрог, Ховд аймгийн Ховд сум (аймгийн төв) 12,588 сонгогчтой. МАХН-аас нэр дэвшсэн Ц.Дамиран 4,803 хүний саналаар сонгогдсон. 

Нэг мандатад ногдох сонгогчийн тоогоор (дундаж) хамгийн бага нь Дундговь 12,330 бол Багануур Налайх дүүрэг хамтдаа 1 тойрог, 21,791 сонгогчтой. Зөрүү нь 9,461.

Аймгуудын дундаж сонгогчдын тоо 15,556, дүүргүүдийн дундаж сонгогчдын тоо 19,318, зөрүү нь 3,753. 

2000 оны сонгуулийн дүн

Сонгогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам 1 суудалтай болжээ. 

Авсан санал  УИХ дахь суудлын тоо

Аргачлал: Тухайн намаас нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг нийт саналын тоонд харьцуулж гаргав.


4. 2004 оны сонгууль


-Жижигсгэсэн мажоритар буюу 1 тойрог - 1 мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1996, 2000 оны сонгуультай ижил)-

76 тойрогтой, тойрог бүр 1 мандаттай.

Хүн амын тоо: 2,407,568
Сонгуулийн насны хүний тоо: 1,472,372
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,279,516
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,051,812 (82.2%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 1,036,578 (98.5%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 76
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 338
Хэсгийн тоо: 1,645
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 7 нам, 1 эвсэл
Нийт нэр дэвшигч: 244
Нам, эвслээс нэр дэвшигч: 229
Бие даан нэр дэвшигч: 15
Сонгуулийн зардал: 696.6 сая төгрөг
Сонгууль явагдсан огноо: 2004.6.27

УИХ-ын 76 = Орон нутаг (56) + Нийслэл (20) 

Өмнөх 2 сонгуулийн адил цор ганц сумын сонгогчдын саналаар 3 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон.Үүнд: 

  • УИХ-ын сонгуулийн 16-р тойрог, Дорнод аймгийн Хэрлэн сум, 9,766 сонгогчтой, МАХН-аас нэр дэвшсэн Д.Одбаяр 4,087 хүний саналаар сонгогдсон 
  • 39-р тойрог, Увс аймгийн Улаангом сум (аймгийн төв) 14,069 сонгогчтой. МАХН-аас нэр дэвшсэн Ц.Нямдорж 7,497 хүний саналаар сонгогдсон.
  • 42-р тойрог, Ховд аймгийн Жаргалант сум (аймгийн төв) 13,780 сонгогчтой. МАХН-аас нэр дэвшсэн Ц.Дамиран 4,996 хүний саналаар сонгогдсон. 

Нэг мандатад ногдох сонгогчийн тоогоор (дундаж) хамгийн бага нь Өмнөговь 13,567 бол Багануур Налайх дүүрэг хамтдаа 1 тойрог, 27,170 сонгогчтой. Зөрүү нь 13,603.

Аймгуудын дундаж сонгогчдын тоо 15,807, дүүргүүдийн дундаж сонгогчдын тоо 23,273, зөрүү нь 7,466. 

2004 оны сонгуулийн дүн

Сонгогчдын 48.8 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 36 суудалтай, харин 44.8 хувийн санал авсан Ардчилсан нам 36 суудалтай болжээ. 

Авсан санал ~ УИХ дахь суудлын тоо

Аргачлал: Тухайн намаас нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг нийт саналын тоонд харьцуулж гаргав.


5. 2008 оны сонгууль


-Томсгосон мажоритар буюу 1 тойрог - олон мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1992 оны сонгуультай ижил)-

Нийт 26 тойрогтой, тойрог бүр 2-4 мандаттай.

Хүн амын тоо: 2,564,285
Сонгуулийн насны хүний тоо: 1,607,825
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,542,617
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,179,448 (76.5%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 1,160,326 (98.4%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 26
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 332
Хэсгийн тоо: 1,704
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 12 нам, 1 эвсэл
Нийт нэр дэвшигч: 356
Нам, эвслээс нэр дэвшигч: 311
Бие даан нэр дэвшигч: 45
Сонгуулийн зардал: 7.2 тэрбум төгрөг
Сонгууль явагдсан огноо: 2008.6.29

УИХ-ын 76 = Орон нутаг (56) + Нийслэл (20) 

2008 оны сонгуулийг 1992 оныхтой адил хэлбэрээр явуулахдаа тойргийн тоо хуваарилалтыг мөн тэр хэвээр нь явуулсан байна. 

  • Дундговь аймаг 2 мандаттай, 27,506 сонгогчтой.
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 13,753
  • Хэнтий аймаг 3 мандаттай, 42,150 сонгогчтой. 
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 14,050
  • Төв аймаг 4 мандаттай, 53,593 сонгогчтой. 
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 13,398
  • БЗД, НД хамтдаа 4 мандаттай, 158,467 сонгогчтой. 
    1 мандатад ногдох сонгогчийн тоо: 39,617

2008 оны сонгуулийн дүн

Сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан Ардчилсан нам 28 суудалтай болжээ. 

Авсан санал  УИХ дахь суудлын тоо

Аргачлал: Тухайн намаас нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг нийт саналын тоонд харьцуулж гаргав.


6. 2012 оны сонгууль


-Холимог хэлбэрээр явагдсан анхны сонгууль (мажоритар ба пропорциональ хослуулсан)-

Хүн амын тоо: 2,801,136
Сонгуулийн насны хүний тоо: 1,882,035
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,840,824
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,238,537 (67.3%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 1,238,537 (100%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 26
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 333
Хэсгийн тоо: 1,905
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 11 нам, 2 эвсэл
Нийт нэр дэвшигч: 544
Нам, эвслээс нэр дэвшигч: 518
Бие даан нэр дэвшигч: 26
Сонгуулийн зардал: 16.8 тэрбум төгрөг
Сонгууль явагдсан огноо: 2012.6.28

48 нэр дэвшигч доорх тойрог,
мандатын дагуу сонгогдсон

28 нэр дэвшигч намын жагсаалтад бичигдсэн дарааллаар
УИХ-ын гишүүнээр сонгогдсон

 

АН (10) МАН (9) МАХН (7) ИЗНН (2)
Н.Алтанхуяг Сү.Батболд Ч.Улаан С.Оюун
З.Энхболд У.Хүрэлсүх Н.Батцэрэг С.Дэмбэрэл
Х.Тэмүүжин Д.Дэмбэрэл М.Сономпил З.Ган-Очир
Ч.Сайханбилэг Ө.Энхтүвшин З.Баянсэлэнгэ М.Хүрэлсүх
Д.Эрдэнэбат Д.Лүндээжанцан О.Баасанхүү Ц.Ганбат
Ш.Түвдэндорж Ц.Нямдорж Ц.Цолмон Н.Дүгэрсүрэн
Р.Бурмаа Н.Энхболд Ц.Оюунбаатар М.Чойдорж
Ц.Баярсайхан Я.Содбаатар Ж.Батхуяг Ц.Энхтуяа
Р.Гончигдорж Ж.Энхбаяр Э.Эрдэнэжамъян Б.Наранзул
М.Батчимэг Д.Сарангэрэл Т.Оюунаа Р.Лхагвадулам

МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж сонгогдсон У.Хүрэлсүх ердөө дөрөвхөн сарын дараа УИХ-ын гишүүнээс татгалзсан.

Түүний оронд намын жагсаалтын 10-рт бичигдсэн Д.Сарангэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 

2012 оны сонгуулийн дүн

Томсгосон мажоритар 26 тойргоос 48 нэр дэвшигч сонгох сонгуульд сонгогчдын 33.5 хувийн саналыг авсан МАН 17 суудал авсан бол 34.2 хувийн саналыг авсан АН 25 суудал, 17.9 хувийн санал авсан МАХН 3 суудал авсан. Харин намын жагсаалтаар сонгогдох 28 нэр дэвшигчийг намууд авсан саналын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээгээр хувааж авжээ.

26 тойргоос 48 нэр дэвшигчийг
мажоритар хэлбэрийн сонгуулиар сонгосон

Авсан санал  УИХ дахь суудлын тоо


 

28 нэр дэвшигчийг намын жагсаалтад бичигдсэн дарааллаар
пропорциональ хэлбэрийн сонгуулиар сонгосон

Авсан санал ~ УИХ дахь суудлын тоо


7. 2016 оны сонгууль


-Томсгосон мажоритар буюу 1 тойрог - олон мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1992, 2008 оны сонгуультай ижил)-

Анх удаа орон нутгийн мандатын тоог багасгаж нийслэлд ногдох мандатын тоог нэмэгдүүлсэн сонгууль.

Хүн амын тоо: 3,057,778
Сонгуулийн насны хүний тоо: 1,998,823
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 1,911,047
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,406,123 (73.6%)
Хүчинтэй саналын хуудасны тоо (хувь): 1,406,123 (100%)
Тойрог, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо: 22
Салбар, сум, дүүргийн сонгуулийн хороо: 339
Хэсгийн тоо: 1,998
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 12 нам, 3 эвсэл
Нийт нэр дэвшигч: 498
Нам, эвслээс нэр дэвшигч: 429
Бие даан нэр дэвшигч: 69
Сонгуулийн зардал: 16.5 тэрбум төгрөг
Сонгууль явагдсан огноо: 2016.6.29

УИХ-ын 76 = Орон нутаг (48) + Нийслэл (28) 

1992 онд Монгол Улсын хүн амын ~1/4 нь нийслэлд амьдарч байсан бол 2016 онд ~1/2 нь болтлоо шилжилт хөдөлгөөн явагджээ. 

Сүхбаатар аймгийг төлөөлж 39.5 мянган сонгогчоос цор ганц нэр дэвшигч УИХ-д суусан бол Хэнтий аймгаас дунджаар 15.6 мянган хүнийг төлөөлж 1, нийт 3 хүн УИХ-д төлөөлөлтэй болжээ. Мөн Хэнтий аймгаас олон сонгогчтой Дорнод 2 мандаттай байна. Нийслэлийн хувьд ХУД, БХД-ийн сонгогчдын тоо БЗД-ийн сонгогчдийн тоноос 2 дахин бага.

Увс аймагт тойрог хуваасан байдал нь анхаарал татна.

 

8. 2020 оны сонгууль


-Томсгосон мажоритар буюу 1 тойрог - олон мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1992, 2008, 2016 оны сонгуультай ижил)-

Хүн амын тоо: 3,057,778
Сонгуулийн насны хүний тоо: 2,131,171
Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч: 2,000,624
Санал өгсөн сонгогчийн тоо, (хувь): 1,475,895 (73%)
Сонгуульд оролцсон нам, эвсэл: 13 нам, 4 эвсэл
Нийт нэр дэвшигч: 606
Нам, эвслээс нэр дэвшигч: 485
Бие даан нэр дэвшигч: 121
Сонгууль явагдсан огноо: 2016.6.24

УИХ-ын 76 = Орон нутаг (52) + Нийслэл (24) 

зураг
 
зураг
 

2020 оны сонгуулийн дүн

Сонгогчдын 45 хувийн саналыг авсан МАН УИХ-д 62 суудалтай, харин 24 хувийн санал авсан Ардчилсан нам 11 суудалтай болжээ. 

Авсан санал  УИХ дахь суудлын тоо

Аргачлал: Тухайн намаас нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг нийт саналын тоонд харьцуулж гаргав.


Нийслэл болон орон нутгийн УИХ дахь төлөөллийн харьцаа:

Сонгогчдын тооны өөрчлөлт

1992-2020 оны УИХ-ын сонгуулиар аймгуудын сонгогчдын тоо хэрхэн өөрчлөгдсөнийг үзүүлэв. Саарал өнгө анхны утга буюу 1992 оны сонгуулийн сонгогчдын тоог, ногоон өнгө дараагийн сонгуульд тоон утга өссөнийг, улбар өнгө буурсныг илтгэнэ. Ж нь: Орхон аймаг 1992 оны УИХ-ын сонгуулиар 26,379 сонгогчтой байсан, хамгийн сүүлд буюу 2016 оны сонгуулийн сонгогчдын тоо 2012 оныхоос буурсан (-539) байна.

 

48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Guest [122.201.31.238] 2024/6/21
Сүүлийн 20 гаран жилийн попрол солиорол завхарлын эх сурвалж нь хөдөөнийхөн байж.
4 | 0 Хариулах
Zochin [202.9.46.77] 2024/6/20
Дараа энэ балай хогнуудыг багасгах л хүн сонгох хэрэгтэй
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.77] 2024/6/20
НАМ гэж хуцалгүй хүнээ судлаад сонгооч! Юу ч хийгээгүй, худлаа үнэн мөрийн хөтөлбөртэй сонгогчид саналаа өгөөд азгүй царайлаад 30 жил ялзрав даа
0 | 0 Хариулах
Guest [59.153.112.114] 2024/6/20
За тэгээд ямар ч үед МАН дэмжээд байдаг “хамааралтай ард түмэнчүүдэд” хандаж хэлэхэд та бүхэн хүртэх ёстойгоо л хүртэж яваа хүмүүс шүү.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.212] 2024/6/20
Хамгийн ЗЭВҮҮН ХҮМҮҮС чинь БУГШСАН ХУЛГАЙ-чийг дахин дахин сонгох гээд байгаа ИЛЖИГНҮҮД ШҮҮ‼️‼️‼️
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/6/20
Яахаараа 175к сонгогчтой Хан-Уул дүүргээс 3 мандат байхад ойролцоо хүн амтай За, Га, Хо, Увсын 2-р тойргоос 10 гишүүн сонгодог байнаа? Хан Уулчууд оюуны потенциалаар энэ аймгуудын иргэдээс 3 дахин дорой гэсэн үг үү?
4 | 0 Хариулах
Taivnaa [125.14.65.69] 2024/6/23
Tegeed naadhaa heleed yriad uurchluuchdee tiim l high potencial humuus ym bol
0 | 0 Хариулах
ахмад [139.5.216.238] 2024/6/20
Энэ удаагийн сонгуульд МАН-ийг олонх болгоод тэдэнд л ачаа үүрүүлэх нь Улс орны эрх ашигт нийцнэ дээ.ОюунЭрдэнийн баг л системийн авилагч, аллагагч хонгилоос Монгол орныг гаргаж чадна шүү та минь ээ.Үүнийг л ойлгож ухамсартай хандаарай даа.Хичээнгүйлэн хүсэх, уриалах зүйл энэ л бна. Юу үнэн бэ тэр л үнэн шүү.
1 | 8 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/6/20
Энэ удаагийн сонгуулиар АН, ХҮН-ий дажгүй нөхдүүдийг гаргаад МАН болон Женкогийн гөлөгнүүдийг унагааж чадвал улс орны хөгжилд илүү ихийг бүтээх байх.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2024/6/20
100 хувь пропорционал болгож байж л улс хөгжих зам нээгдэж магадгүй дээ хөөрхий.
1 | 0 Хариулах
Guest [122.201.31.7] 2024/6/19
200,000 гаруй хүнтэй дүүрэг 2хон төлөөлөл сонгож байхад 10 дахин цөөн хүнтээ хөдөөний тойрог адилхан эрх эдлээд байхаар Улаанбаатарын асуудлууд гамшгийн хэмжээнд хүрэлгүй яахав.
7 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/6/20
xuuli batlax undsen uuregtei gishuud ni toirogtoo yum xiix yostoi gedeg teneglelee bolimoor l yum baigaam da
3 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2024/6/20
Yag tiim
2 | 0 Хариулах
Guest [122.201.31.7] 2024/6/19
Сонирхолтой шинжилгээ байна. Баярлалаа. Ардчилсан нам яг үнэндээ дорвитой хэмжээнд төрийг эрхийг авч байгаагүй нь харагдаж байна. Жич: 1996-2000 онд МАХН 200 гаруй удаа хурал хаяснаар хууль бараг баталж чадаагүй.
2 | 0 Хариулах
huduu [103.212.117.86] 2024/6/19
huduuniihnii tuluulul yaagaad iim undur bdiin bol. ardchilsan nam ni ch garsan proports ni uurchlugdudguig bodhod. mallahad amar gej 2nam 2ula uzdeg bolj taarah gd bna. yaj heduulee ene huduunii songogchidoo yum boddog bolgohu. yahu zdu yuma
0 | 0 Хариулах
Зочин [223.19.152.215] 2024/6/19
Боловсролгүй хөдөөний хүний санал хямдхан бөгөөд хотын хүний саналаас илүү жинтэй.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/6/19
Хүн амын 50 хувь нь УБ-д амьдарч байхад гишүүдийн 30 хувь нь л УБ-ыг төлөөлнө гэдэг буруу, Гэтэл хөдөөний гишүүд 70 хувь байдаг. Ийм учраас УИХ хэтэрхий тэнэг хуулиуд баталдаг
9 | 0 Хариулах
Зочин [51.158.237.65] 2024/6/19
С.Баяр, ЛГБдорж эдэр хоорондоо тохирсон гэдэг, бие биенийгээ барьж хорихгүй шүү гэж
0 | 1 Хариулах
УЛС [66.181.179.206] 2024/6/19
УЛСЫГ 30% ОРК МАСС УДИРДАЖ БАЙНА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАН-ын УГЖНУУД
2 | 0 Хариулах
irgen [66.181.179.206] 2024/6/19
ЭНИЙГ САЙН ХАРВАЛ МАН-ын САЛВАДАЙНУУД ТӨРИЙГ АВАХ ЭРХГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА. НИЙТ СОНГОГЧИЙН ДИЙЛЭНХ САНАЛЫГ АВЧ БАЙЖ СОНГОГДОХ ЁСТОЙ. БАРАГ 1996 ОНЫ СОНГУУЛЬ Жижигсгэсэн мажоритар буюу 1 тойрог - 1 мандат ХАМГИЙН ЗӨВ ТОГТОЛЦОО БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.188] 2024/6/19
bayarllaa Ikon
0 | 0 Хариулах
Аймшиг [103.125.235.24] 2024/6/19
1996-2000 онд Засгийн газар 4 солигдож, Монгол улс элгээрээ хэвтэж билээ, ажил хийдэг хүн Монголд байхгүй болчихсон байв. 2012-2016 онд АН бас л Засгийн газраараа тоглож Гал тахиж мөнгө дууддаг Эдийн засгийн сайд, солиотой солиотой нөхдүүд Монгол улсын 2 тэрбум ам.долларын өрөнд оруулсан. 2016 онд Монгол Банкны үлдэгдэл нь -402.5 сая ам.доллар, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байв. Үүнээс хойш АН сэхээгүй дээ. Монголын ард түмэн 2 удаа боломж болгосон, хоёуланд нь Монгол улсыг дампуурал руу хөтөлсөн.
0 | 5 Хариулах
Овгор хацарт [77.24.7.205] 2024/6/19
1925 оноос хойш өнөөг хүрэхэд МАХН буюу МАН төрийг атгаж иржээ. 1992 оноос хойш МАН үргэлж л төрийн толгойд байж. 2 удаа л сөрөг хүчин болж байж. Асуудал хаанаас хайх вэ?
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.130] 2024/6/19
Шаагаад бай пзд минь
0 | 2 Хариулах
Түүх [37.19.205.152] 2024/6/19
Загасан ой санамжтай чамд хараал хэлэхээс өөр баримт, боломж, чадамж байхгүй л дээ. АН Монголыг үнэхээр сүйрүүлсэн, Элбэгдорж тэргүүтэй хулгайч нар Эрдэнэт, Хөтөл, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр... Женко тэргүүтэй хулгайч нар Баянгол зочид буудал, Талх Чихэр ХК, Мах Импекс гээд л цөлмөж өгсөн дөө
0 | 0 Хариулах
Овгор хацарт [77.24.7.205] 2024/6/19
Наадуул чинь хулгайчид бүгд мэдэж байгаа. Эднийг л хулгайлчихсан чинь монгол сүйрсэн гэж байгаа өөрийн чинь сэтгэж байгаа чинь арай ядмаг уу?
0 | 0
irgen [66.181.179.206] 2024/6/19
ОРК ЯДУУ БАЙГААД ЧИНЬ ГАХАХ ЗҮЙ ҮГҮЙ ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙ БАЙНА СДААААА
2 | 0 Хариулах
Bilguun [103.229.122.159] 2021/4/10
Huvi tentsuulsen proportsional argaar songuuli ywagdwal shudarga
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.24] 2021/1/10
АРДЧИЛАЛ ЯЛСАН ГЭЭД Л БАЙСАН. ХЭЗЭЭ Ч ОЛОНХИ БОЛЖ ДАНГААР ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИАГҮЙ Л ЮМ БАЙНАШ ДЭЭ. КОММУНИСТУУД 99 ЖИЛ ТӨР БАРЬЖ ИРСЭН НЬ НОТЛОГДОЖ БАЙХАД ХЭН НЭГНЭЭС БИШ МАН - Д Л ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ШУДАРГА БАЙЦГААЯ
24 | 1 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/6/19
Ардчилал ялсан гэсэн болохоос биш Ардчилсан намын тухай яриагүй байна. Шал өөр ойлголт. Ардчилсан нам нэг удаа төр барьсан юмаа. Тэр үед нь иргэд цалингаа авч чадахгүй, банкуудыг дампууруулж, алтаар нь тоглож услыг маань тартагт нь тулгасан юм. Тэр үедээ Зоригийг 1998 онд нухчихсан юм. Авсан, идсэн ууснаа далдлах гэж л тэр.
2 | 0 Хариулах
Guest [59.153.112.114] 2024/6/20
Ингэж тролл хийгээд хэдэн цаас авдын? Аль галавын 1998 оны хэрэг чамд тйим чухал байна уу?
0 | 3 Хариулах
Энхээ [66.181.161.105] 2020/8/30
Сонгуулийн хуулиа өөрчилж шинэчлэх шаардлагатай болсон байна даа. Ард түмний санал орхигддоггүй болж байж л зөв хүмүүс төрд орж ирэх бололцоотой болно.ингэснээр төр эрүүлжихэд эерэг нөлөө үзүүлнэ
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.137] 2020/6/24
Wow
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.151] 2020/6/24
Мангарууд 30 жил монголын хөгжлийг хойш нь татжээ
14 | 4 Хариулах
Зочин [64.119.25.111] 2020/6/25
МАН-АНГАРууд дуу
0 | 3 Хариулах
сонгогчийн тоо [103.111.68.3] 2020/1/31
Монгол Улс 3,3сая хүн амтай, үүний талаас илүү нь буюу 1,5сая хүн (сонгуулийн насны хүмүүсийн 80% нь ажил хийх гэж хотод төвлөрдөг) нийслэл Улаанбаатарт байдаг гэж үзвэл мандатын тоо нь 40 байх ёстой
12 | 0 Хариулах
Guest [122.201.31.7] 2024/6/19
Яг зөв санал нэг байна.
0 | 0 Хариулах
BB [67.243.230.143] 2020/1/29
Mash oilgomjtoi saikhan boljee. Ikon ii hamt olond uneheer talarkhlaa. Ajild ni amjilt huseye
14 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2020/1/29
Сонгогчидийн 51+ хувийн санал хүрэхгүй бол сонгогдмооргүй байна.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.25.188] 2020/1/28
Сайн харуулсан байна аа. Амжилт.
1 | 0 Хариулах
Зочин [149.205.250.155] 2020/1/27
4,4 жилээр ээлжилж сонгодгоо болиёоо. Сүүлдээ утгаа алдлаа. Энэ улсад бодлогоо хэрэгжүүлэх хугацаа алга. нэг мөсөн даацтай удаан сонгоё.
2 | 11 Хариулах
Зочин [202.126.89.202] 2020/1/27
2016 онд Ман 46% АН 34% санал авчээ.Буруу тогтолцооноосоо болж 65÷9 гэсэн үр дүн гарчээ.2016 онд Сайханбилэг маш муу байсан баахан бонд идсэн улсыг самарсан гэсэн яриа нь худлаа байжээ.Нэг ч шийдсэн илрүүлсэн нотолсон хэрэг алга.
4 | 0 Хариулах
Зочин [149.205.250.155] 2020/1/27
Сонгуулийн өмнө 300 мянгын бэлэн мөнгө тараагаад өөрсдөө бараг суудлаасаа буусан. Яагаад гэвэл хийсэн хэрэгээ хүлээх хүсэлгүй байсан болохоор.
1 | 2 Хариулах
Kimmunist nam [73.75.15.227] 2020/1/27
Dandaa l huuchin communist nam yalsaar irsen yum shiv dee. Mongol iim bh ni argagui
21 | 0 Хариулах
Зочин [192.82.78.164] 2020/1/27
Хэнтий яаахаараа ийм шудрага бус бдг юм
9 | 0 Хариулах
Зочин [202.131.245.6] 2020/1/27
Статистик тоонуудаа дахиад нэг хармаар байна, 2004 оноос хойш өөрчлөлт гарахгүй, зөвхөн сонгуулийн үр дүн өөрчлөгдөж яваад байна ikon!!!
0 | 0 Хариулах
Зочин [182.49.29.216] 2020/1/27
тайнкю
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.89] 2020/1/27
48:28
0 | 0 Хариулах