Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Босоо хөх Монгол” ТББ-ынханд цохиулсан иргэн амиа хорложээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай Г гэгч нь эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал суман дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн иргэн “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдангийн фэйсбүүк хуудастаа оруулсан видео бичлэгт орсон байжээ. "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай оруулсан тус видео бичлэгийн үеэр “Босоо хөх Монгол” ТББ-ынхан иргэдийг модоор цохиж байсан байна.

Уг бичлэгийг энэ сарын 24-нд олон нийтийн сүлжээнд оруулсан бол гурав хоногийн дараа бичлэгт шийтгэгдэж гарсан иргэн амиа хорлосон хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Жавтий гэдэг үгийг журамласан тольд "Бузрыг арилгах шашны зан үйл", "Шийтгэл, зэмлэл, буруушаал" гэсэн хоёр утгаар тайлбарлажээ.