Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гандолгор: Эмэгтэй хүн гэдэг төгс зохион бүтээгчийн давтагдашгүй бүтээл учраас гоо сайхандаа анхаарал тавих хэрэгтэй

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед охид эмэгтэйчүүд "Labiaplasty" мэс заслыг ихээхэн сонирхох болжээ.

Тиймээс "Мөнгөн гүүр" эмнэлгийн МЗНТ-н Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Б.Гандолгортой хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

- Labiaplasty мэс засал гэж юу вэ. Энэ тухай та уншигчдад тайлбарлахгүй юу?

- Үүнийг ярихаас өмнө бэлгийн бага уруулын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй.

Бэлгийн уруулыг бэлгийн их уруул, бага уруул гэж хоёр ангилдаг. Бэлгийн бага уруул нь бэлгийн их уруулын дотуур байрласан нимгэн арьстай, улаан ягаавтар өнгөтэй 3-4 см урттай эрхтэн юм.

Түүнчлэн бэлгийн бага уруул нь тослогийн булчирхайгаар баялаг, холбогч эдээс тогтсон, мэдрэлийн эсүүдээр баялаг бөгөөд, хэлүү, үтрээ үүдэвч, шээсний сүвийн үүдэвч хэсгийг хамгаалах гол үүрэгтэй.

Харин таны асууж буй Labiaplasty мэс засал нь үндсэндээ бэлгийн бага уруулыг мэс заслын аргаар жижгэрүүлэн бэлгийн уруулын дотор талаар байхаар тааруулан богиносгодог мэс засал гэсэн үг.

-Ямар тохиолдолд энэ мэс засалд ордог юм бэ?

- Бэлгийн бага уруул нь эмгэгээр томорч болдог. Тухайлбал, шээс бэлгийн замын үрэвсэл халдвар, бэлгийн уруулыг хэт цочроох, хэт их дасгал хөдөлгөөн хийх, жирэмсэн болон төрсний дараа бэлгийн уруул томорч, хар бараан өнгөтэй болж өөрчлөгдөж болдог. Цэвэршилтийн үед ч эстроген дааврын түвшин буурснаар бэлгийн уруулын уян хатан чанар алдагдан эмзэгшиж, амархан үрэгдэж холгогдох хандлагатай болдог юм.

Хэт томорсон бэлгийн бага уруулын хуниас нугалаас дунд бактери, нян үржиж өгсөх замын халдвар үүсэх эрсдэлтэй.

Тиймээс бэлгийн бага уруул нь томорсон эмэгтэйчүүд эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог бөгөөд эмчлэх ганц арга нь Labiaplasty мэс засал юм.

Нөгөө талаар хүн бүрийн бие организм өөр өөр байдагтай адил эмэгтэйчүүдийн бэлгийн бага уруул ч харилцан адилгүй. Нэг тал нь том нөгөө тал нь жижиг, эсвэл хэт том, жижиг гэх мэт олон янз. Тиймээс зарим эмэгтэйчүүд энэ байдлаасаа санаа зовж, өөрийн гоо сайхандаа анхаарах үүднээс Labiaplasty мэс засалд ордог.

 

- Бэлгийн уруул томроход ямар зовуурь илрэх вэ. Бактери үржихээс өөр сөрөг тал бий юу?

- Ихэнх эмэгтэйчүүдэд ямар нэгэн зовуурь илэрдэггүй. Зарим тохиолдолд үтрээний үрэвслийн үед ялгадас ихээр гарч энэ үед бэлгийн бага уруул загатнах, улайж хорсох, арьс эмзэгшиж үрэвсдэг.

Мөн бариу дотуур өмд, хувцас өмсөхөд товойж харагдах, дугуй, морь унах зэргээр ямар нэг спортоор хичээллэх үед үрэгдэж холгох зэрэг сөрөг талтай. 

Түүнээс гадна бэлгийн томорсон уруул хэлүүг тэр чигт нь хучдаг. Энэ үед тухайн хүний сексийн үеийн сэрэл мэдрэмжийг бууруулдаг. Мөн бэлгийн харьцааны үед бэлгийн хамтрагч болон өөрт бэлгийн томорсон уруул таагүй мэдрэмж төрүүлэх, зарим тохиолдолд үтрээ рүү чихэгдэж, зовуурь илэрч болно.

Харин мэс заслыг хийснээр бэлгийн таашаалд гол үүрэгтэй хэлүүний орой ил гарч ирдэг. Ингэснээр сексийн үед таашаал авах нь нэмэгдэнэ.

- Та хэлэхдээ зарим эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч энэ мэс засалд ордог гэлээ. Бэлгийн бага уруул нь томорсон тохиолдолд заавал эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж ойлгож болох уу?

- Заавал эмчилгээ хийлгэх шаардлага байдаггүй. Гэхдээ хэрвээ дээрх зовууриуд илэрч, биед таагүй мэдрэмж төрүүлж байгаа бол мэдээж эмчлүүлэх нь зүйтэй.

Бэлгийн уруул нь хэт том байвал олон нийтийн газар, тэр дундаа бариу ретуз өмсөх, усан бассейнд ороход товойж харагддаг.

Энэ байдал нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг учраас л зарим нь гоо сайхандаа анхаарч, энэ мэс заслыг хийлгэдэг хэрэг.

- Тэгвэл ихэнх эмэгтэйчүүд яг аль шалтгаанаар бэлгийн бага уруул богиносгох мэс засал хийлгэхээр ханддаг бол?

- АНУ-д нэг эмнэлэг Labiaplasty мэс заслыг 151 эмэгтэйд хийснээс 32 орчим хувь нь зовуурь илэрсэн буюу зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай эмэгтэй байсан бол 31 хувь нь өөрийн хүсэлтээр буюу гоо сайхандаа анхаарал тавьж уг мэс заслыг хийлгэсэн бол үлдсэн нь хавсарсан буюу зовуурь илэрсэн төдийгүй өөрийн хүсэлтээр хийлгэсэн гэсэн судалгаа бий. 

Тиймээс уг мэс заслыг ямар шалтгаанаар хийлгэсэн нь харилцан адилгүй. Ямар ч шалтгаантай байсан эмэгтэй хүн бол төгс зохион бүтээгчийн урласан дахин давтагдашгүй гайхалтай бүтээл. 

Үүнтэй хэн ч маргахгүй байх. Тиймээс зөвхөн царай төрх гэлтгүй өөрт заяагдсан бүхий л зүйлдээ анхаарч, нууц гоо сайхандаа ч санаа тавих хэрэгтэй гэж бодож байна.

- Мэс засалд орсны дараа дэглэм барих шаардлагатай юу?

- Мэс заслыг нугасны мэдээ алдуулалт, хэсгийн мэдээгүйжүүлэлт буюу хэсэг газарт мэдээ алдуулах тариа хийх эсвэл хэсгийн өвчин намдаалт буюу хэсэг газарт эмийн үйлчилгээтэй цацлага, тосон түрхлэг зэргийг хэрэглэн хийдэг байгаа.

Бэлгийн уруул багасгах мэс засал нь харьцангуй хүндрэл багатай, хөнгөн,эдгэрэл хурдан мэс засалд тооцогддог ч дараа нь мэдээж тодорхой дэглэмүүдийг барих шаардлагатай. 

Мэс заслын дараа хэвийн амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх боломжтой.

- Тухайлбал?

  • Эхний 14 хоногтоо хэт бариу өмд, дотуур хувцас өмсөхгүй байх,
  • Сap бэлгийн харьцаанд орохгүй байх,
  • Сарын хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг дэглэмийг барих хэрэгтэй.

Шархны бүрэн эдгэрэлт дунджаар 30-45 хоног байдаг. 

- “Мөнгөн гүүр” эмнэлэгт уг мэс заслыг хийлгэхээр хэр их эмэгтэйчүүд ханддаг вэ. Түүнчлэн танай эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг өөр ямар төрлийн мэс засал хийгддэг бол?

- Манай эмнэлэгт уг мэс заслыг хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд багагүй ханддаг.

Мөнгөн гүүр эмнэлэгт эмэгтэйчүүдийн тэс заслын тасаг нээгдсэнээс хойш энэ хагалгаа тасралтгүй хийгдэж байгаа учраас туршлагатай гэж хэлж болно.

Дээрх мэс заслаас гадна манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт нээлттэй болон дурангийн мэс засал мөн үтрээгээр хийгддэг мэс заслуудыг ч хийж байна. 

Заримаас нь дурьдахад умайн хортой болон хоргүй хавдар авах, умайн хүзүүг өөлөх болон конизаци хийх, умайн хөндийн миомаургацаг авах, үргүйдлийн дурангийн оношилгоо зэрэг олон төрлийн мэс заслуудыг хийдэг байгаа.

Үүнээс гадна олон төрсөн, хярзан урагдсан, насжилттай холбоотой үтрээний уян хатан чанар багасаж үтрээний ард болон урд хана унжиж үтрээний хана цүлхийж гарч ирсэн, давсагны хана унжсан үүнээс болоод шээс задгайрах, шээс дусагнах зэрэг зовууриуд илэрсэн эмэгтэйчүүдэд хярзан оёх болон давсаг сойх мэс заслуудыг хийж байна.

- Уг мэс заслыг хийлгүүлбэл тантай хэрхэн холбогдох вэ?

- Уг мэс заслыг хийлгэхийг хүссэн эмэгтэйчүүд Мөнгөн гүүр эмнэлгийн мэс заслын тасагт хандаарай. Манай эмнэлэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.