Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн тогтоолыг ЦУЦЛАВ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:16 2019/12/16

Хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоё гэсэн саналын томъёоллоор санал хураав.

Санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцалснаар дараах төлбөрийн хэмжээг мөрдөнө
 

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 30,000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20,000
3 2001-3000 30,000
4 3001-ээс дээш 40,000
5 Ачааны 1 тонн хүртэл 40,000
6 1-2 тонн 45,000
7 2-3 тонн 50,000
8 3-5 тонн 55,000
9 5-8 тонн 60,000
10 8-10 тонн 65,000
11 10 тонноос дээш 70,000
12 Автобус 15  хүртэл суудалтай 40,000
13 15-аас дээш хүний суудалтай 60,000
14 Цистерн 50,000
15 Тусгай 40,000
16 Чиргүүл 30,000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60,000
18 Технологийн 60,000
19 Бага оврын 30,000
20 Мотоцикл,  мопед 2 дугуйт 10,000
21 3 дугуйт 10,000

11:06 2019/12/16

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснийг цуцлах асуудлыг хэлэлцэж байна. 

Шууд үзэх:
https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1042765916071389/

Хуралдааны үеэр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна. 

Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийхэд ойрхон байна. Түргэний тэрэг, гал командын машин явж чадахгүй болчихвол яах вэ гэдгээ төсөөлөхгүй байна хэмээн зарим төлөөлөгч хэллээ.

Төлөөлөгч н.Сандаг-Очир  "Нэг хэсэг нь ажил хийх гээд нөгөө хэсэг ажлыг унагаах гээд байна. Саяны жагсаал цуглаан улс төрийн зорилготой хүмүүс байсан. 6-7 цэцэрлэг барих нь зогслоо, гүүрэн гарц, зам арчлалт гээд олон ажил зогсоочихоод хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Гудамжид жагссан хэдхэн хүний ашиг сонирхлоор асуудлыг шийддэг болохвий. Үүнд санаа зовж байна" гэв.

Мөн 2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт, түүнд зарцуулагдсан хөрөнгийн талаар судлах Ажлын хэсэг байгуулах саналыг Төлөөлөгч н.Батсүмбэрэл гаргав. Түүний горимын саналыг хуралдаан даргалагч дэмжсэнээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар судлах Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж, хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд, доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм. Энэ асуудлаар сайн, муу хоёр жишиг ч тогтож байгаа ч сайн нь давамгайлах болов уу. 

Зориуд зохион байгуулан, асуудлыг мушгин гуйвуулж байгаа нөхдүүдэд хандан хэлэхэд явцуу улс төр хийж, улс төрд хялбархан орох гэсэн сонирхол, сүрдүүлгээс үүдэн оруулж ирсэн асуудал огт биш. Харин Засаг төрийн үүрэг даалгаврыг оруулж ирж байна. 

Түүнээс биш иргэдийн нэрийг барьж, элдэв янзын зүйл ярьж байгаа залуучуудаас болж оруулж ирээгүй юм" хэмээв.

14:16 2019/12/16

Хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоё гэсэн саналын томъёоллоор санал хураав.

Санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцалснаар дараах төлбөрийн хэмжээг мөрдөнө
 

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 30,000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20,000
3 2001-3000 30,000
4 3001-ээс дээш 40,000
5 Ачааны 1 тонн хүртэл 40,000
6 1-2 тонн 45,000
7 2-3 тонн 50,000
8 3-5 тонн 55,000
9 5-8 тонн 60,000
10 8-10 тонн 65,000
11 10 тонноос дээш 70,000
12 Автобус 15  хүртэл суудалтай 40,000
13 15-аас дээш хүний суудалтай 60,000
14 Цистерн 50,000
15 Тусгай 40,000
16 Чиргүүл 30,000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60,000
18 Технологийн 60,000
19 Бага оврын 30,000
20 Мотоцикл,  мопед 2 дугуйт 10,000
21 3 дугуйт 10,000