Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах саналаа НИТХ-д өргөн барихаар болжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучин хэвээр нь үлдээх саналыг өнөөдөр НИТХ-д өргөн барихаар болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Харин Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрээ эргэж харах чиглэл өгөөд байгаа билээ.

Мөн хэсэг иргэн авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайн хоёр талаар машинтай жагсаал зохион байгуулсан юм.

Хотын дарга С.Амарсайхан эсэргүүцэлтэй тулгараад буй энэ асуудлыг цуцалж, авто зам ашигласны төлбөрийг хэвээр нь үлдээх шийдвэрт хүрчээ.

Гэхдээ энэ саналыг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэх юм.

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ХУУЧНААР:

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ /Төгрөгөөр/
1 Суудлын Такси 30,000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20,000
3 2001-3000 30,000
4 3001-ээс дээш 40,000
5 Ачааны 1 тонн хүртэл 40,000
6 1-2 тонн 45,000
7 2-3 тонн 50,000
8 3-5 тонн 55,000
9 5-8 тонн 60,000
10 8-10 тонн 65,000
11 10 тонноос дээш 70,000
12 Автобус 15  хүртэл суудалтай 40,000
13 15-аас дээш хүний суудалтай 60,000
14                            Цистерн 50,000
15                        Тусгай 40,000
16                           Чиргүүл 30,000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60,000
18 Технологийн 60,000
19 Бага оврын 30,000
20 Мотоцикл,  мопед 2 дугуйт 10,000
21 3 дугуйт 10,000