Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нэлээд хувийг импортоор хангадаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн хоёр жилийн байдлаар харвал 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс гурван нэр төрлийн бүтээгдэхүүний импорт өсөж, 11-ийнх нь буурчээ.
Хүснэгт. Импортын хэмжээ буурсан хүнсний бүтээгдэхүүнүүд
Барааны нэр | 2018.11 | 2019.11 | Өөрчлөлт | |||
Too | Үнийн | Too | Үнийн | Too | Үнийн | |
хэмжээ, | ДҮН | хэмжээ. | ДҮН | хэмжээ, | ДҮН | |
тн | /мян.$/ | тн | /мян.$/ | тн | /мян.$/ | |
Лууван, манжин | 8,844.10 | 1,531.10 | 7,319.90 | 1,407.50 | -1,524.10 | -123.6 |
Шахмал ногоон цай | 1,758.50 | 1,445.30 | 878.8 | 699.3 | -879.7 | -746 |
Байхуу цай | 357.9 | 2,101.20 | 231.5 | 1,630.40 | -126.4 | -470.8 |
Цагаан будаа | 40,050.00 | 23,677.90 | 37,521.30 | 20,334.40 | -2,528.70 | -3,343.50 |
Ургамлын тос | 21,595.70 | 21,196.40 | 19,434.00 | 17,792.10 | -2,161.70 | -3,404.30 |
Маргарин | 6,655.50 | 6,469.70 | 5,718.60 | 5,496.20 | -936.9 | -973.6 |
Элсэн чихэр | 61,383.60 | 28,588.60 | 46,451.70 | 19,831.70 | -14,932.00 | -8,756.90 |
Хүснэгтээс цагаан будааны импорт 2,528.7 тонноор, сонгино сармисны импорт 9,762.3 тонноор, элсэн чихрийн импорт 14,932.0 тонноор тус тус буурсан нь хамгийн ихээр багассан хүнсний бүтээгдэхүүнд тооцогдож байна.
Харин хуурай сүүний импорт 992.1 мянга, алим лийрний импорт 3,389.7 мянга, шар будааны импорт 134.0 мянган ам.доллараар тус тус өсжээ.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтээс харж болно. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 754.3 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 1,171.8 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 66.0 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 158.7 ам.доллараар тус тус буурсан байна.
Эндээс иргэдийн хүнсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно. Иргэдийн хэрэглээний сагсанд өөрчлөлт гарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан. Тухайлбал, далайн байцаа болон лаазалж, нөөшилсөн загасны эрэлт нэмэгдсэн бол гурил, гурилан бүтээгэхүүний нэр төрөлд өөрчлөлт орж байгааг ҮСХ-ны статистикч С.Норов онцолсон удаатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!