Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын Ерөнхий прокурор эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул орлогч нь бүрэн эрхийг хэрэгжүүлж байна"

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Улсын Ерөнхий прокурор ажлаа хийхгүй, ирэхгүй байгаа” гэх мэдээлэл гараад байгаа. Үнэхээр ийм явдал болоод байгаа эсэхийг холбогдох эх сурвалжаас тодрууллаа.

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах алба:

 “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саяхан буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг.

Одоо Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэдгийг хэллээ.