"Утааны асуудал: Стандарт, хяналт" /Зуух, түлшний технологи/ хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах хүрээнд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хотын дарга Х.Нямбаатар дараах илтгэлийг танилцуулсан юм.
Сүүлийн жилүүдэд төв суурин газарт амьдрах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой халаалтын улиралд уламжлалт нүүрсний хэрэглээ бүх газарт бий болсон.
Агаар, орчны бохирдол хамгийн өндөр байгаа газар бол Улаанбаатар хот.
Нийслэлийн агаарын бохирдлыг дараах гурван эх үүсвэр бүрдүүлж байна. Тодруулбал
Нэг айлын хашаанд 2-3 яндан байгааг тооцож үзэхэд бараг 300,000 гаруй яндан байна.
2013 онд Улаанбаатарт бүртгэлтэй автомашины тоо 325,000 байсан. 11 жилийн дараа нийслэлд бүртгэлтэй машины тоо 805,000-д хүрсэн.
Өнгөрсөн 2011 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дараах зардлыг үрсэн.
2011-2024 оны хугацаанд нийт 340.2 тэрбум төгрөгийг угаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулжээ.
Үүнээс гадна “Тавантолгой түлш” сайжруулсан түлшний үйлдвэрт өнгөрсөн цаг хугацаанд нийт нэг их наяд 450 гаруй тэрбум төгрөгийг татаас болгож өгсөн.
Одоо бид 100 хувь нүүрсний хэрэглээтэй байгаа.
2025 онд 5,620 айлыг орон сууц руу шилжүүлнэ гэж төлөвлөсөн. Энэ жил ашиглалтад орох орон сууцныхаа төлөвлөлтөө тооцож, газар чөлөөлөх айлуудынхаа төлөвлөлттэй уялдуулж байгаа юм.
Энэ жилдээ
LPG-гийн хэрэглээг шийдэхдээ аюулгүй байдал талаас гэрийнх нь гадна талд саванд байршуулж, улмаар дотогш зөвхөн усан бойлуурын халаалтын системийг оруулахаар төлөвлөж байна.
Гуравдугаар сарын 1-нээс эхлээд одоогийн мидлингийн үйлдвэрлэлээ бүрэн зогсоож байгаа. Мидлингийн дараагийн шилжилтийн түүхий эд болох "Эрдэнэс Тавантолгой"-н баяжуулсан нүүрсээр үндсэн түүхий эдээ хийж, нүүрс шуудайлж савлахаар төлөвлөж байгаа.
2029 онд
Энэ төлөвлөгөөгөөр явбал 2030 оноос Улаанбаатар хот “Хатуу түлшний хэрэглээнээс бүр мөсөн татгалзах” юм.
Агаарын бохирдлын гол шалтгаан бол 1984 оноос хойш нэг ширхэг ч дулааны цахилгаан станц бариагүйтэй холбоотой.
Энэ хүйтэн хотод төвлөрсөн халаалтын систем, эх үүсвэрийг нэмж барьж чадаагүй 40 гаруй жилийн алдаатай бодлогын үр дүн нь агаарын бохирдлыг одоогийн түвшинд хүргэсэн.
Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудтай залгаа байгаа хэсгүүдийг ногоон бүс болгоё.
Өнөөдөр улаанбаатарчуудын 54 хувь нь орон сууц, 46 хувь нь гэр хороололд амьдарч байна.
Одоо байгаа дулааны цахилгаан станцуудаа мянга шахаад ч дахин нэг метр квадратыг халаах техникийн нөхцөлгүй болсныг Хотын дарга Х.Нямбаатар ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!