УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцэх асуудлаар хуралдлаа.
Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Ийнхүү бүлгээс УЕП-т Б.Жаргалсайханыг томилох саналыг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргажээ.
Харин энэ асуудлын дараа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 51 хувийг барьцаанд тавьсан буюу Стандарт банктай холбоотой асуудлаар гишүүд мэдээлэл сонссон байна. Энэ асуудлаар Шадар сайд болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга нар өнөөдөр мэдээлэл хийх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!