ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороод зөвшилцөхөөр болжээ. 

Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж заасан юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.42.116.198] 2025/1/23
Жэнко гэх хулгар хулгайчийг данхан толгойт их л хамгаалж байна даа та хоёр хоёуулаа зайлах өдөр ирнээ.
1 | 0 Хариулах
Зочин [185.220.100.250] 2025/1/22
Халмаа гэх Түвд Хятадын эрлийзээс гарсан эх орноосоо урвасан ороzын агент тагжийсан хулгайчийг нэг өдөр л гянданд хатаана даа.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Халтмагийн халтар гөлөг их гайтай гөлөн юмаа. Бас хуралдаа суудаггүй үхдэл мэт байдаг.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.124] 2025/1/22
ХБАТТУЛГА АЦ ХУЛГАЙЧ ГАЦААСНААС БОЛЖ ОРОС ХЯТАДРУУ НАРИЙН ЦАРИГ ТАВЬЖ НҮҮРСЭЭ 20ДАХИН ИХ ЭКСПОРТЛОСОН ОДОО БАС 1Р СУРГУУЛИЙН ЗҮҮНД УЛСЫН БАРИЛГЫГ ЦЭДЭМБАЛЫН ХҮҮГЭЭР ТУРХИРЖ АВАХ САНААТАЙ ЛАЙТАЙ БОГИНО АЦ
3 | 1 Хариулах
зочин [202.9.46.51] 2025/1/22
хурдлаач дээ
3 | 0 Хариулах