Монгол Улсын хүн амын дунд 2023 онд 7,244 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 342 шинэ тохиолдол нь хөхний хорт хавдар гэж бүртгэгджээ. Хөхний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 4-рт орж байна.
Хөхний хорт хавдрын 342 шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь 2,3-р үе шатандаа илэрч байгаа нь цаашид эрт үе шатанд илрүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хиймэл оюунд суурилсан NURA төвд одоогоор 14,121 үйлчлүүлэгч маммографийн шинжилгээнд орсны 123 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрснийг дараагийн шатны оношилгоонд хамрагдахыг зөвлөлөө.
NURA төвд ашигладаг Fujifilm AMULET Innovality нь LUNIT хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд хөхний хавдрыг 96% магадлалтайгаар илрүүлж, хөхний хавдрыг 0-100%-иар үнэлэн илрүүлдгээрээ онцлог юм.
Уг аппартны онцлог болох Fit Sweet Paddle технологи нь хөхний анатомийн хэлбэртэй зохицуулан урагш налуу шахалтаар зургийг авдаг нь зэрэг шахалт мэдрэгдэх төдий буюу зовуурь багатайгаар шинжилгээг хийдэг.
Энэхүү рентген аппарат нь хөхний хэмжээ болон эдийн нягтралыг автоматаар үнэлж, рентген туяаны өгөх тунг тооцоолон бодох чадвартай.
Түүнчлэн Fujifilm AMULET Innovality аппаратын онцлог нь томосинтез байдаг.
Хөхний зургийг эгц 2, хажуу 2 талаас тус тус авахаас гадна нэмэлтээр маш түргэн хугацаанд нарийн зүслэг давхар хийгдэг. Ийм нарийн зүслэгээр хөхний эдтэй давхцаж харагдах, андуурагдах магадлалтай жижиг өөрчлөлтүүдийг нягтлан, 150-400 зургийг боловсруулдаг юм.
Өөрт эмгэг шинж тэмдэг илрээгүй буюу зовуурьгүй эмэгтэйчүүд жил бүр маммографийн шинжилгээнд орсноор хөхний хавдрыг эрт илрүүлж, цаашлаад хавдраар нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
NURA төв FUJIFILM Корпорацын хиймэл оюунд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 35 үзүүлэлттэй багц шинжилгээгээр эрт үед нь илрүүлдэг.
Утас: 7588-7588
Сошиал хаяг: NURA Mongolia
Веб сайт: www.nura.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!