Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Чингис хаан тэргүүн зэргийн одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж, орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлийн замд нь үдэхээр оршуулгын комиссыг байгуулсан.
Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагийн 07:40-09:40 цагт зохион байгуулна" гэв.
Түүнчлэн тэрбээр "Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн дэмжлэг туслалцаа их хэрэгтэй. Та бүхнийг энэ өдрийг хүндэтгэн хүлээн авч, анхны Ерөнхийлөгчийнхөө нийгэм, эдийн засгийн амьдралд гүйцэтгэсэн үүргийн талаар олон нийтэд зөв мэдээ мэдээлэл түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!