ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль бус хөрөнгийг хураан авах хуулийн төсөл батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр түүхэн шийдвэр гаргалаа. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээдүүд баяждаг, хөлждөг, хөрөнгөждөг асуудал иргэдийн бухимдлыг хамгийн их хүргэсэн. 

Үндсэн хуулийн 16.3-д Монгол Улсын иргэн шударгаар хөрөнгөтэй болж болох тухай заасан. Харамсалтай нь төрийн өндөр албан тушаалтнууд хөлждөг, хөрөнгөтэй байдаг. Өнгөрсөн жилүүдэд манай улс гурван удаа өршөөлийн хууль баталсны хоёрт нь албан тушаалын гэмт хэргийг бүтэн хамруулсан, нэгд нь хэсэгчилсэн. 

2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Энэ хүрээнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан бөгөөд улсын төсөв зургаан их наяд байсан. 

Албан тушаалтай хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн. Үүний шалтгаан хууль эрх зүйн орчинд байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй.

Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжих ёсгүй гэсэн үзэл санаанд үндэслэж Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Авлигын багц хуулийн төслийг хамт өргөн мэдүүлнэ.

Нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хураан авах эрх зүйн үндсийг тогтоож байна. Авлигын эсрэг хуульд зүйл заалт байдаг боловч процесс байхгүй. 

Энэ хуулийн төсөл Засгийн газрын өргөн барьснаар батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. Мөн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад гаргаж өгвөл урамшуулна.

Авлига, хээл хахууль аваад албан тушаалаа урвуулан ашигласан бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ авлигын гэмт хэрэгт хамгийн зөв шийдвэр нь хөрөнгө хураах байдаг. Олон тэрбумаар нь хөрөнгө завшсан атлаа бага ял авдаг тогтолцооны эсрэг явж байгаа.

Монгол Улсад төрийн албан тушаал хашиж байгаа бол хувьдаа хөрөнгөжиж чадахгүй. Цалингаа давсан орлогоо тайлбарлаж чадахгүй бол хураагдана. Хөрөнгө цуглуулах гэж байгаа бол хувийн хэвшилд очоод бизнес хий гэсэн зарчим тогтох ёстой. 

Өндөр албан тушаалд оччихоод хамаарал бүхий этгээдүүд нь хөрөнгөждөг байдлыг таслан зогсоох ёстой юм" хэмээн мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.9.46.121] 2025/1/23
ЗААВАЛ БАТЛАХ ЁСТОЙ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.34] 2025/1/23
АТГ гэж байгуулаад үр дүн гхрсан уу. Дарга нь за яахав дээээээ гээд л бсн биздэ. Жүжиг жүжиг…
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.176] 2025/1/23
Жагсаал бол ардчиллын амин сүнс. Гэвч Монголд сүүлийн жилүүдэд жагсаал цуглааны үнэ цэнэ эрс унаж, олон нийтийн итгэл алдарч эхэллээ. Энэ бол иргэдийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг шаардах жагсаал цуглаан хэмээх хүчирхэг хэрэгсэл бодит өөрчлөлт авчрах бус улс төрийн жүжиг, хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж хувирсантай шууд холбоотой
1 | 0 Хариулах
Зочин [192.42.116.198] 2025/1/23
Энэ хүн жэнког ерөөсөө ярихгүй байгаа. Жэнкогийн гөлөг гэдэг нь үнэн байжээ бүр халаас ч нэг биз.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.90.176] 2025/1/23
Guts2
1 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/1/23
сайн байцгаана уу. ХҮН ГЭДЭГ АМЬТАН ГАНЦААРАА ЮУ Ч ХИЙЖ~ЮУ Ч ҮЙЛДЭЖ~ЮУ Ч БҮТЭЭЖ ЧАДНА ГЭДЭГ ТУН ХОВОРДОО. Ёстой л "магадлалын онолоор ...-д ГАНЦ ЮМУУ~НЭГ ГЭЖ Л ГАРЧ ИРЭХ БАЙХ". *төрийн өндөр дээд албанд байгсад~төрийн өндөр дээд тушаалд байгсад* буюу АХУ ТӨРД~МОНГОЛЫН ТӨРД~МОНГОЛЫН ЗАСАГТ БУЙ БИЙ БАЙГСАГЧ ЁДРУУД ХУЛГАЙГАА~ЛУЙВРАА ДАНГААРАА~ ГАНЦААРАА ҮЙЛДЭНЭ~ХИЙНЭ ГЭЖ БАЙХГҮЙ~ЧАДАХГҮЙ. ТЭДЭНТЭЙ ХАМТ ХИЙГЧИД~ЦУГ ҮЙЛДЭГЧИД ЁДРУУД НЬ ХАА САЙГҮЙ БИЙ БУЙ БАЙЖ БАЙДАГТ МӨН НЬ~ГОЛ НЬ БИЙ. 1. ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БУЙ БИЙ БАЙДАГ БҮХ ШАТНЫ ЭТГЭЭДҮҮДЭЭС; 2. ХУВИЙН КОМПАНИУДААС; 3. ШҮҮХ БОЛООД ПРОКУРОРЫН ЭТГЭЭДҮҮДЭЭС; 4. ЦАГДААГИЙН ЭТГЭЭДҮҮДЭЭС; 5. ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭТГЭЭДҮҮДЭЭС; 6. 2 ТАЛЫН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛАХЫН УЛМААС ГЭРЭЭ БАЙГУУЛАГЧ НӨГӨӨ ТАЛЫН ЭТГЭЭДЭЭС ДАЛД ХЭЛБЭРЭЭР ХАХУУЛЬ ӨГӨХ~ОЛГОХ; ЭНЭ БҮХЭН НЭГД НЭГНГҮЙ ХАМРАГДАНА~ХАМААРАГДАНА. ТЭГЖ БАЙЖ Л ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ГИНЖИН ХЭЛХЭЭ ТАСАР ТАТАГДАНА~ТАСЛАГДАНА.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/1/23
ЖИЧ: ГАДААДЫН КОМПАНИТАЙ Ч БАЙНУУ, ЭСВЭЛ, УЛСТАЙ Ч БАЙНУУ БАЙГУУЛЖ БУЙ 2 ТАЛЫН ГЭРЭЭНД "ГЭРЭЭНД ҮҮСЭХ АЛИВАА АСУУДЛЫГ Ч~ МАРГААНГ Ч *ТАЛУУД АЛЬ НЭГ ТАЛЫНХАА ДОТООДЫН ХУУЛИАР!!!! ШИЙДНЭ!!!*" ГЭХ БАЙТУГАЙ, "ДОТООДЫН ХУУЛЬ!!!" ГЭХ ҮГ Ч!!!~ҮСЭГ Ч!!! БАЙХ ЁСГҮЙ!!!. Мэдээж, ОЛОН ТАЛТ БУЮУ 2-ООС ДЭЭШ ЭТГЭЭД(ҮҮД) ОРОЛЦООТОЙ УЛС ХООРОДЫН ГЭРЭЭНҮҮДЭД ДЭЭРХ АСУУДАЛ ГАРДАГГҮЙН УЧИГ НЬ ГЭВЭЛ, НЭГ ТАЛ, ТУХАЙЛБАЛ, МОНГОЛЫН ТАЛААС ХЭМЭНЭН ГЭРЭЭ БАЙГУУЖ БУЙ * нэг юм* НЬ, ХАЙНГА ХАНДЛАА ГЭХЭД, НӨГӨӨ ТАЛУУД ЗҮЙГЭЭ МАШ САЙН ХАНГАЖ АЖИЛЛАДАГ. ГЭТЭЛ, УЛС ХООРОНДЫН 2 ТАЛТ БУЮУ 2 ТАЛЫН ГЭРЭЭГ ХӨНГӨН~ХУУМГАЙ~ШАЛЬДИР БУЛЬДАР~ХАЙНГА, МЭРЭГШСЭН~МЭРЭГЖЛИЙН БУС Л ЭТГЭЭД(ҮҮД) ОРЖ~ОРОЛЦОЖ ТӨДИЙГҮЙ, ЭРХ ЗҮЙН МЭРЭГШСЭН МЭРЭГЖИЛТЭНГҮЙГЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БУЙГ НЬ НӨГӨӨ ТАЛ МЭДЭХ Ч ЮМУУ~МЭДЭЖ БУЙ БАЙХ ЮМ БОЛ, ӨӨРИЙ УЛСЫНХАА ДОТООДЫН ХУУЛИЙГ ЯМАР Ч ХААЛТГҮЙГЭЭР~ СААДГҮЙГЭЭР 2 ТАЛЫН ГЭРЭЭНДЭЭ ХИЙГЭЭД~ОРУУЛААД ӨГНӨ. ЯДАХ ЮМ ТҮЙ Ч БАЙХГҮЙ~ БӨӨН ОЛЗ. ЖИШЭЭ Л ГЭХЭД, "газрын тосны үйлдвэрийн тухай 2 талын гэрээ".
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/1/23
ЭНЭХҮҮ ГЭРЭЭГЭЭР ҮҮСЭХ~ГАРАХ БҮХИЙ Л АСУУДЛЫГ, МАРГААНГ "ЭНЭТХЭГ УЛСЫН ДОТООДЫН ХУУЛИАР ШИЙДНЭ" ГЭСЭН ЗААЛТ~ЗҮЙЛ ГЭРЭЭНД НЬ БУЙ БИЙ ГЭСЭНГ ХАМАГ УЛСААРАА~МОНГОЛ УЛС ДАЯАРАА СОНСООД~ЧАГНААД~ДУУЛААД СУУЦГААЖ БАЙНА. ИНГЭЖ БОЛДОГ ЮМУУ, ИЙМ БАЙЖ БОЛДОГ ЮМУУ. УЛС ХООРОНДЫНХ Ч БАЙ~ГАДААДЫН КОМПАНИТАЙ БАЙГУУЛАХ Ч БАЙ, ЭСВЭЛ, БАЙГУУЛСАН~БАЙГУУЛЧИХСАН ГЭРЭЭНДЭЭ "НӨГӨӨ ТАЛЫНХАА ДОТООДЫН ХУУЛИАР ШИЙДНЭ, ТЭДНИЙ ДОТООДЫН ХУУЛИЙГ ҮГ ДУУГҮЙ ДАГАНА~ БИЕЛҮҮЛНЭ" ГЭСЭН ГЭРЭЭ БАЙЖ БОЛДОГ ЮМУУ. 2 ТАЛЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ БОЛОН ОЛОН ТАЛТ ГЭРЭЭНИЙ ТАЛААР УЛС ХООРОНДЫН КОНВЕНЦИ А БАЙГ ГЭХЭД, ГАДААД УЛС, ГАДААДЫН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ГЭЖ, ЮУГ БОЛОХЫГ~ЮУГ БОЛОХГҮЙГ ЗААГААД~ДУУГАРСАН ХУУЛИЙН БАРИМТ БИЧИГ ГЭХЭД Л, ЭРХГҮЙ, БАЙДАГ БАЙЛГҮЙДЭЭ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/1/23
НЭГД НЭГЭНГҮЙ, ӨӨРИЙН УЛСЫНХАА, КОНВЕНЦИА
0 | 0
Зочин [185.220.100.250] 2025/1/22
Алтангэрэлээ чи өөрийн эзэн женкогоо барьж чадахгүй байж битний попроод бай
4 | 1 Хариулах
Зочин [172.59.184.113] 2025/1/22
Tsoohor deelt hvvk 2 oos ehel
3 | 1 Хариулах
Ган-Очир [202.126.90.176] 2025/1/22
Ariunzaya Batbayar , аавыг нь алчихаад охиныг нь бүтэн 4 жил эрүүдэн шүүлээ шдээ больчихож болдоггүй юм уу, ямар их өс хонзон бэ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.41] 2025/1/22
Эрүүгийн хуулийн 19.1-д "… дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн бол" эх орноос урвасан гэмт хэрэг гэж тооцохоор заажээ?!! Үүнээс харвал: энх цагт эх орноос урвах үйлдэл хийсэн хүнийг яах ч үгүй юм байна?!! 2014 онд ХЗ сайд Тэмүүжингийн өргөн мэдүүлж УИХ-аар батлуулсан "Гэмт хэргийн тухай хууль"-ийн 19.1-д "МУ-ын иргэн … үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаад улсын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол”- … энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заасан байсан. Гэтэл Дорлигжав, Нямдорж нар 2015 онд энэ хуулийг хүчингүй болгоод хуучин Эрүүгийн хуулиа сэргээж баталсан!?!? Гадаадын тагнуулын албанд элсэгдсэн монгол хүн ял шийтгүүлэхгүй, эх орныхоо эсрэг ил тод ажиллаад байх боломжтой болсон!! Алтангэрэл сайд үүнийг анхааралдаа авч сэргээх хэрэгтэй!!! Хэрэв ингэж чадвал Таныг Женко-ийн тавиул биш, жинхэнэ Хууль зүйн сайд юм байна гэж итгэх болно!!!
1 | 2 Хариулах
Малнууд [103.212.117.180] 2025/1/22
Женкогоос л эхлээрэй дээ.
3 | 2 Хариулах
Зочин [139.5.218.183] 2025/1/22
ХУИЛ Н ГУИЛ ХУЛИГ БАС ГУИЛ БОЛГОЖ БОЛДОГ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/22
Хуулиудыг маш чанаргүй боловсруулдаг болжээ
5 | 0 Хариулах
Зочин [66.181.184.127] 2025/1/22
Төрийн өндөр алба хашиж байсан нөхдүүдийг толгой дараалан шалга. Наад авилгалчид нь хөрөнгөө үр хүүхдийнхээ , ах дүү нарынхаа нэр шилжүүлээд эхэлчихсэн байгаа
5 | 0 Хариулах
Зочин [103.57.92.59] 2025/1/22
Цагдаа шүүх прокуроруудыг дийлэх үү. Эхлээд энэ системээ цэгцлээчээ. Тэгэхгүй манай хүчний бгууллагынхан уламж баяжиж авлига улам гаарна.
2 | 0 Хариулах
зочин [202.9.47.27] 2025/1/22
яг аль этгээд батлуулахгүй саад болж байгааг ажиглацгаая
4 | 0 Хариулах
Зочин [108.147.197.69] 2025/1/22
Хэрвээ энэ үнэн бол МАН-ынхан бөөн бөөнөөрөө гудамжинд гарах юм байна даа….
4 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.135] 2025/1/22
Энд амьдрахдаа сонсож байгаа анхны гэрэлтэй мэдээ байна даа
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.90] 2025/1/22
general baisan garamjil gegchiig shalgaj hunii omch horongo udsen yavdaliig yldsen horongiig huraa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.176] 2025/1/22
Засгийн газар нэгэн чухал хуулийг УИХ-д өргөн барихаар болоо. Энэ нь хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх авлигын эсрэг багц хууль юм. Хууль бусаар хөрөнгөжсөн, хөлжсөн төрийн өндөр алба хашиж байсан, одоо байгаа хүмүүст хуулийн үйлчлэл хамаарах юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.254.10] 2025/1/22
М.Энхболд авилгачин хамгийн түрүүнд шалгаач шүүх гэж дапуу газрыг татан буулгаач
3 | 0 Хариулах
Зочин [108.147.197.69] 2025/1/22
Мэнгэт гатнуул …..
4 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/22
эрх мэдэл чинь л байвал шууд шаагаач дээ, болохгүй бол иргэдээс туслалцаа ав
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.185.66] 2025/1/22
Харж л байхаас, уг санаа нь зөв.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
Эрт орой хийгдэх л байсан ажил. Хэн сайн автор болж чадах нь түүхэнд үлдэнэдээ
5 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2025/1/22
Энэ хууль батлагдахгүй л байх даа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.225] 2025/1/22
маш зөв дэмжинэ шүү!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.168] 2025/1/22
Suuld ni iim yum gargaj baidag. Gexdee oroitoxgui. Jinxene socialismd beltgegdsen darga kadr chini shalguulax iim yumiig bii bolgoogui yumuu. Ter xymyys l 90 onoos xoish udirdsan daa. Nuurchid kostume zaraad bayajsan aav eejiinx ni mark, zoosnii tsugluulga gex shig yu gelee. Xogiin nuxud shuu
1 | 0 Хариулах
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй [66.181.183.113] 2025/1/22
Хөрөнгө хураах нь мэдээж, дээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [203.23.49.170] 2025/1/22
зөв шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
ХЯТАД КОМПАНИЙН ЗАХИРЛААС НИТХ-ЫН ДАРГААР СОНГОГДСОН А.БАЯР‼️Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйдаа "нийслэлд үүсээд байгаа асуудлууд дээр хүч түрэмгийлэн ажиллах шаардлага байна" гэж мэдэгдэв. Тэгвэл Баярын аав болох Мээрэнгийн Амарбаясгалан нь гадаадын хөрөнгө оруулалттай "Умардын ган" гэх компанийг Hurilesha, Б.Баттулга гэгч нартай хамтран эзэмшдэг бол тус компанийн гүйцэтгэх захирлаар Liu Wenjie гэгч Хятад иргэн ажилладаг байна. Харин А.Баяр нь дээрх компанийн гүйцэтгэх захирал Liu Wenjie-ийн өөр нэгэн компани болох "Хүрэл Интернэшнл Транс" компанийн гүйцэтгэх захирлаар нь 2010 онд ажиллаж байсан нэгэн. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компанийн захирлаас төр рүү шургалах болсон түүний санаархал хаа хүрч, хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалж: mass.mn
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. Энэ үеэр түүнээс Р.Чингис генералыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар лавлахад “Түүнийг шалгаж байгаа” гэв. Бригадын генерал Р.Чингисийг энэ сарын 8-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Түүнийг Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар 2021 онд энэ албан тушаалд томилсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-ны өдөр шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр, "Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлцлийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэсэн юм. Харин Бригадын генерал Р.Чингис үүнийг үгүйсгэсэн юм.
1 | 0 Хариулах
Зочин [162.19.249.248] 2025/1/22
ХБАТТУЛГА 1Р СУРГУУЛИЙН ЗҮҮН ТАЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРДОНГ ЦЭДЭНБАЛЫН ХҮҮГЭЭР ДАЛАЙЛГАЖ АВАХГЭЖ ШУНААД БАЙГАА ЮМ БН. ЭНЭ ЛАЛРЫН ГАЦААГЧААС МОНГОЛ ХЭЗЭЭ САЛАХ ВЭ АЛУУРЧИН ЛУЙВАРЧИН
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
Chadaasai. Chadahgui bol ert oroi boslogo temtsel garna shu
3 | 0 Хариулах
Зочин [162.19.249.248] 2025/1/22
ХАМГИЙН ТҮРҮҮН ХБАТТУЛГА
3 | 2 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
ХАМГИЙН ТҮРҮҮН МАН НАМЫНХНЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН ГИШҮҮН БҮРИЙГ
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.65] 2025/1/23
Чамайг ч гэсэн хамгийн түрүү нь сөхрүүлэх гэнэдээ. ХэХэХэ!!!
0 | 0 Хариулах
Зочин [128.127.102.84] 2025/1/22
Насаараа бизнес хийж үзээгүй, огт мэдлэггүй хоосон нөхдүүд төрийн албанд ороод гэнэт баяждаг бол таслан зогсоо! Эд хөрөнгийн хураах ёстой Н.Энхбаяр, Нямдорж, Энхболд г.м шалгаад хураагаад үзүүлэх хэрэгтэй ш дээ худлаа ярих хэрэггүй хийж үзүүл!!
13 | 0 Хариулах
Замын хахуульч [103.168.34.153] 2025/2/8
Энэ зам тээврийн яаманд Сугармаа гэж учиргүй баяжсан, үнэн хорчин нэг хүүхэн байнаа. Буд гэж хар өвгөн нь албан тушаалд оруулаад л гүйх юм. Сугармаа нь 2004 оноос хойш Будыгаа дагаж тендерийн будлианаас гаршиж их ч мөнгө угаасан гэдэг. Хэн ч шалгаад барьж чадахгүй. 20 гаруй орон сууцтай гэж бгаа.
0 | 0 Хариулах