Уншиж байна ...

ФОТО: “Монголын сайхан бичигтэн 2024“ олон улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 31 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2024“ олон улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр Чингис Хаан Үндэсний Музейд боллоо.

Энэ жилийн уралдаанд 18 аймаг, Нийслэлийн есөн дүүрэг, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орон, ОХУ-ын Буриад Улсаас нийт 1,200 бүтээл ирсэн юм. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон бүтээл ирүүлсэн байна.

Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул эдүгээ 102 настай Монгол Улсын гавьяат багш С.Жамъяансүрэн, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн ахмад настан С.Цэнд-Аюуш, Сүхбаатар дүүргийн 22 дугаар хорооны иргэн ахмад настан Д.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн ахмад настан Б.Ням-Очир, Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн ахмад настан Д.Цэнд-Аюуш нар байв.

Харин хамгийн бяцхан оролцогч нь Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн 1а ангийн сурагч О.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 1а ангийн сурагч М.Бүжинлхам нар байлаа.

Энэ жилийн бүтээлүүд хийц, хэлбэр, загварын хувьд онцлог байна. Тухайлбал Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нар олсон наамал бүтээл ирүүлсэн бол Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн оюутан Монгол төрийн тамгыг эсгий дээр бүтээжээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг