Монгол Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайхан прокурорыг нэр дэвшүүлэх бололтой гэж бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр авсан албаны эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Авлигатай Тэмцэх Газарт Б.Жаргалсайханы мэдээллийг хүргүүлсэн байна. Ингэснээр АТГ тухайн нэр дэвшигчид ашиг, сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгаж нягтлах юм.
Хуулийн хувьд Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн Ерөнхий прокурорыг томилох ёстой. Тодруулбал, Үндсэн хуулийн 56.2-д "Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг.
Б.Жаргалсайхан нь одоо Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг.
Түүний намтрыг үзвэл,
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл:
ХОМ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!