Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гишүүн Jennie анхны бие даасан бүрэн хэмжээний "Ruby" цомгоо энэ оны гуравдугаар сарын 7-нд гаргахаар болсон тухай түүний агентлагаас өнөөдөр мэдээллээ.
Үүнээс хойш 2023 онд "You and me", 2024 оны аравдугаар сард "Mantra" гэх ганцаарчилсан уран бүтээлээ дэлхийн хөгжмийн зах зээлд нийлүүлсэн юм. Мөн 2023 онд HBO компанийн бүтээсэн "The Idol" гэх цувралд дүр бүтээгээд амжсан.
Түүний шинээр гаргаж буй бүрэн хэмжээний цомог нь нийт 15 дуутай бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард цацагдсан "Mantra" дуу багтсан аж.
Jennie-ийн агентлагийн мэдээлж буйгаар "Ruby" цомогт Dua Lipa, Childish Gambino, Doechii зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчид оролцсон байна.
Мөн тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 13, 20-нд АНУ-ын Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагдах "Coachella" хөгжмийн фестивальд бие даасан уран бүтээлчийн хувиар тайзнаа гарахаар төлөвлөсөн аж.
Эх сурвалж: The Korea Times, Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!