Уншиж байна ...

"Машины нүүрсэн яндангууд дээр төмөр тэмдэглэгээ тавьснаар дамжуулж, солихгүй байх боломжтой"

П.Сайнжаргал, IKON.MN
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Утааны асуудал: Стандарт, хяналт" /Зуух, түлшний технологи/ хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах бодлогын талаарх оролцогчдын асуултад албаныхан дараах хариултыг өгөв. 


Иргэн: Шинээр 20,000-30,000 зуухыг тараах тухай ярьж байна. Эдгээр зуухны туршилтыг хэрхэн хийсэн бэ. Хагас кокс болон хөх нүүрс төсөлд шинэ, хуучин зуух тохирох уу? 

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар: 32,000 зуухны тендер зарлагдаад одоо эцэслэж дуусаагүй байна. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Иргэн: Хөх нүүрс түлшийг цааш хэдэн жил ашиглахаар төлөвлөж байна вэ?

Д.Мөнхбаатар: 2030 оноос эхлээд Улаанбаатар хотод хатуу түлш түлэхгүй байхаар төлөвлөгдөөд явсан.

Хотын дарга Х.Нямбаатар: Аливааг санхүүгийн чадавхад л тулгуурлаж ярина. Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд санхүүгийн дэмжлэг, татаас өгсөн тохиолдолд 2031 оноос газын шилт рүү бүрэн орно. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: Давхар шаталттай зуух тавьсан айлууд угаартах аюулаас ангижирч байгаа.

Яндангаас нь утаа бага гарна гасан үг. Энэ зуухыг хэрэглээний явцад айлуудаас санал авч байгаа. Инженер нь зуухаа сайжруулж байна.

Манай яам давхар шаталттай зуухыг хог шатаахад туршиж байгаа. Нэг ёсондоо гарсан утааг нь давхар шатаана гэсэн шалгуур байгаа учир агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэртэй. 

Иргэн: Нүүрсэн янданг гаргахыг хориглох талаар ямар ажил төлөвлөж байна вэ?

Х.Нямбаатар: Улаанбаатар хотод хайбрид хөдөлгүүртэй 400 мянга гаруй машин байна. 

Үүний 240 орчим мянга нь приус загварын машин. Приус, акуа болон бусад хайбрид хөдөлгүүртэй машин үнэт металл оролцсон яндангуудтай. Сүүлийн жилүүдэд эдгээр янданг хууль бусаар өмнөд хөрш рүү экспортолдог үзэгдэл давамгай болсон.

Иймд Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад оруулсан. Энэ жил Авто Тээврийн Үндэсний Төв (АТҮТ)-тэй хамтарч үзлэг, оношилгоог хийхээр төлөвлөж байна. Машины нүүрсэн яндангууд дээр төмөр тэмдэглэгээ тавьснаар бие биедээ дамжуулж солихгүй байх юм.