Уншиж байна ...

Г.Ялалт: Нийслэлд цэргийн бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны нийслэлийн цэргийн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-нд дуусна.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "2025 оны цэргийн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-нд дуусна. И-Монголиа системийн цахим бүртгэл 17:00 цагт хаагдана.

Маргааш хороодоос дүн бүртгэлийг Цэргийн штабт нэгтгэх ажил эхэлнэ. Энэ удаад анх цэргийн бүртгэлд хамрагдаж байгаа залууст хүндэтгэлтэй хандаж, цэргийн алба, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг, лекц зохион байгууллаа. Энэ нь өндөр ач холбогдол өгч, цэргийн үүрэгтний үнэмлэхийг авсны дараа сэтгэл өндөр, цэргийн алба хаах хэлбэрүүдийн тухай ойлгосон явдал байлаа. Залуусын ар гэрийн зүгээс цэргийн бүртгэлийн үйл ажиллагааг үнэн бодитоор ойлгож, оролцох хандлага өсөн нэмэгдэх байдал ажиглагдлаа.

Бүртгэл хаасан хэдий ч дүн мэдээг нэгтгэх хугацаанд дүүргүүдийн цэргийн штаб дээр цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх боломж байгаа. Энэхүү бүртгэл богино хугацаанд үргэлжилнэ. Гадаадад болон томилолтоор явсан, хугацаандаа бүртгүүлж амжаагүй иргэд энэ хугацааг ашиглаж бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор төлөвлөж байна" гэж мэдээллээ.

Зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.