ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Залуус хороолол чиглэлд автобусны шинэ зогсоол байгуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын урд Таван шарын төмөр замын доорх нүхэн гарц ашиглалтад орсонтой холбоотойгоор 10 буудлын зүүн чиглэл буюу хотын төв рүү зорчих автобусны зогсоолын байршил өөрчлөгдөж холдсоны улмаас нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Иргэд, оршин суугчдын зүгээс шинээр автобусны зогсоол гаргаж өгөх хүсэлтийг энэ сард гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу төмөр замын гармын автобусны зогсоолыг шинээр нэмжээ. Шинэ зогсоолын байршил нь 10 буудлын автобусны зогсоолоос 500 метр, Таван шарын автобусны зогсоолоос 900 метр зайтай байна.

Ингэснээр нэгдүгээр сарын 21-ний өдрөөс гармын зогсоолоор нийт зургаан чиглэлийн нийтийн тээврийн автобус дайран өнгөрч зогсдог болжээ. 

  • Ү:19 “Нарангийн гол-5 шар”
  • Ү:20 “Орбитын шинэ эцэс-5 шар”
  • Ч:6 “Толгойт-10-р хороолол”
  • Ч:13 “Тахилт-Саппоро-3-р эмнэлэг”
  • Ч:40 “Мах импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран”
  • Х:8 “Найрамдал зуслан-5 шар”
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [66.181.185.66] 2025/1/22
Автобусны буудлуудыг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй, хоорондын зай нь зарим үед хэт ойрхон байгаа шүү, алхах нь эрүүл мэндэд ашигтай гэдэг биз дээ, норм стандартаа л сайн барих хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.221] 2025/1/22
Энэ ачаалал ихтэй түгжрэл ихэссэн замд бас л гацаа нэмэх нь дээ, буусан суусан хүмүүс мэдээж зам хөндлөн гарна. Сүүлийн үед энэ хэсэгт маш их түгжрэлтэй бухимдал ихтэй байгаа шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
Шинийн нэгэн тасарч байгаа тул бямба, ням гарагт золгож, даваа гарагаас ажлын өдрүүд эхлэнэ
1 | 0 Хариулах
Зочин [162.19.249.248] 2025/1/22
ЭНЭ БОГИНО ТОЙРОГООС ХОЛЫН ТОЙРОГООР ТОЙРОХ НЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ИРГЭД ИХ АШИГЛАНШД
1 | 0 Хариулах