Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалсайханг УЕП-оор томилохыг гишүүдийн 94.6 хувь дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:08 2019/04/05

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж дууслаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар Б.Жаргалсайханг ерөнхий прокуророор томилохыг дэмжив.

"Санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор мэдэгдэнэ. Б.Жаргалсайхан танд ажлын өндөр амжилт хүсье" хэмээн УИХ-ын дарга хэллээ.

Уг санал хураалт гишүүдийн хурууны хээгээрээ баталгаажуулан өгсөн анхны санал хураалт болсон юм.

17:43 2019/04/05

УИХ-ын С.Жавхлан: Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Төрийн хариуцлагатай албан тушаалд очихдоо яагаад заавал тангарах өргөдөг юм. Энэ танхимд байгаа хүмүүс тангараг өргөсөн. Гэвч мартсан. Зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэнэ гэсэн тангарагтай болмоор байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ерөнхий шүүгчийн асуудлаа яаралтай оруулж ирмээр байна. Сүүлийн хэдэн сар мэргэжлийн байнгын хороод, чуулган гэмт хэрэг л ярьдаг боллоо. Бодлого, шийдэл огт ярихгүй байна. 

Шударга бусын хонгил гэдэг зүйл байдаг бол өнөөдрөөс эхлээд нэг хэсэг нь нурах байх гэж найдаж байна. 

17:23 2019/04/05

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Энэ албан тушаалын нэр хүнд маш чухал. Эрүүдэн шүүх тухай асуудлыг ярьж байна. Үүнд хяналт тавьдаг газар нь прокурорын байгууллага. 

Хүмүүсийн цочоод, халаглаад байгаа зүйлийн бас нэг буруутан нь прокурор. Та ажлаа сайн хийхгүй бол дараа нь цагдаа, шүүхийнхэн бүх буруугаа прокурор руу чихдэг шүү. Үүний гайхамшигтай жишээ бол Ц.Нямдорж сайд. Өөрөө 20 гаруй жил хуулийн салбарыг толгойлсон хэр нь гэнэт л ийм юм байсан байна гээд уналаа. 

Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсээс гүйж очиж уучлал гуйгаад, эмнэлэгт хэвтүүлээд байгаагийн цаад санаа нь юу юм. Тэр хүмүүсээс өөр хэлмэгдсэн өч төчнөөн хүмүүс байхад тэднээс уучлал гуйгаагүй. 

С.Зоригийн хэргийг үйлдсэн хүмүүс гэхээсээ илүү захиалсан хүмүүсийг олж илрүүлээрэй гэж таниас хүсье. 

16:38 2019/04/05

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хууль хяналтын байгууллагын алба хаагчдын цалин өндөр, амьдралд нь хангалттай хүрдэг байх ёстой гэж хардаг. Тийм ч учраас 2016 онд прокурорын цалинг нэмэгдүүлсэн. Ойролцоогоор 1.2 сая төгрөгийн цалин авдаг байсан хүмүүс одоо гурван сая төгрөгийн цалин авдаг болсон. Татвар төлөгч нар өөрсдийнхөө хэргийг шударга шийдүүлэх хүсэлтэй байдаг. Энэ тал дээр илүү сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та цалингийн хэмжээгээ хэлээрэй. 

Б.Жаргалсайхан: 2016 оноос өмнө прокурорууд цалин багатай байсан. Тиймээс ч тогтвортой ажиллахад саад болж байсан. Зэрэг дэв, ажилласан байдлыг тооцохгүйгээр үндсэн цалин маань 880 мянга байж байгаад 1.7 сая төгрөг болсон

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Орон нутагт ажилладаг багш 550 мянган төгрөгийн цалин авч байгаа. Тиймээс л та бүхнээс шударга ажиллахыг шаардаад байгаа юм

16:14 2019/04/05

УИХ-ын гишүүн О.Содбилэг: С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал үүсээд байна. УЕП шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичдэг. Та УЕП болбол эсэргүүцэл бичих үү. 

Энэ хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргалаа гэсэн. Гэвч прокурор дээр очоод гацсан гэж ойлгоод байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгох уу. 

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Миний хувьд эрүүдэн шүүсэн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. 
Энэ хэргийг нотлох баримтын хэмжээнд буулгаж авах хэрэгтэй. Хэрэв үндэслэлтэй байвал УДШ-д дүгнэлт бичнэ

Хэрэг материалтай би танилцаагүй. Томилогдоод очвол энэ хэрэгтэй танилцах эрхтэй болно. Үнэхээр ил болгох зүйл байвал ил болгоно. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хуулийн хүрээнд хэрэг шийдэгдсэн гэсэн атал хүний эрх байж боломгүй хэмжээнд зөрчигдсөн байсан. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчид эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн. Тэр бичлэгийг ил болгомоор байна. Одоо тэр бичлэгийг хэнд үзүүлэх вэ. 

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Тодорхой эрх олгогдсон хүмүүс ямар хэмжээнд, яаж үзүүлэх вэ гэдгийг шийднэ. Би танилцаж үзээгүй учраас тэр бичлэгийг бүгдийг нь ил болгоно гэж хэлэх боломжгүй. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Судалгааны үзүүлэлтээр шударга ёсны хүсэмжлэл 95 хувьд хүрсэн. Улс төрийн намын дарга, өөр салбарт ажиллаж байсан хүн Улсын ерөнхий прокурор болдог байсныг халж байна. Томилсон хүндээ биш, төрт ёс, өв уламжлалдаа үнэнч байх ёстой. Нэг ч хүнийг хэлмэгдүүлэхгүйгээр ажиллаарай. 

15:50 2019/04/05

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байна. 