Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын сайдын тушаалаар “Голден Жим” болон “Соёл” фитнес клубийг хоёр жилийн хугацаатайгаар магадлан итгэмжилжээ

ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/621 тоот тушаалаар Спортын клубийг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан “Голден Жим” фитнес клубийн нэгдүгээр салбар болон “Соёл” фитнес клубийг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олгоод байна.

Спортын клубүүдийг магадлан итгэмжлэснээр стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон фитнесийн хөтөлбөрөөр иргэд хичээллэх боломж нээгдэж байгаа юм.

Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэснээр иргэдэд эрүүл мэндийн даатгалаас урамшуулал үзүүлэх журмын дагуу хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм.

Спортын клубүүдийн магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг магадлан итгэмжлэгч байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар хүлээн авч байна.

Манай улсад 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж байна.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам