2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S31
-2°
00:00
S31
-3°
01:00
S31
-3°
02:00
S31
-3°
03:00
S29
-3°
04:00
S29
-3°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°

Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний 32 цэг ажиллаж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа.  

Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар хороодод 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдагдаж, 2,160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа.

 

Цаашид иргэдэд илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга ярилаа. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x