Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн визийн журамд өөрчлөлт орж, Монгол иргэд бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбулаторийн үйлчилгээ авах боломжтой байсан юм.

БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан байх шаардлагатай аж.

Энэтхэг Улс 2014 оноос эхлэн цахим виз нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд гэсэн гурван ангиллын визийг цахимаар олгож байна.

Монгол Улсын иргэд эдгээр гурван ангиллын визийг цахимаар эсхүл Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлэн авах боломжтой гэж Гадаад харилцааны яам, Консулын газраас мэдээллээ.