• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр замуудыг хэсэгчилж хаана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 2-ноос есдүгээр сарын 3-ны хооронд албан ёсны айлчлал хийхээр болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим автозамуудыг тодорхой хугацаагаар хэсэгчилж хаахаар болжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд тодорхой хугацаагаар хэсэгчилж бүрэн хаана" гэлээ. 

Иймд есдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд иргэдийг замын хөдөлгөөнд автомашинтайгаар оролцохгүй байхыг анхааруулж, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслийг сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
230
Зураг
ТЭНЭГЛЭЛ
45
Зураг
БУРУУ
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
7
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
6
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа