Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид хүнсний ногоо, жимсээ тариалахаас эхлээд бүтээгдэхүүн болгох хүртэл нь олон судалгаа шинжилгээ хийдэг"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

100 хувийн цэвэр шүүс гэдгээрээ алдартай Японы алдарт Кагомэ брэндийн шүүсийг  хэрэглэдэг хүн олон.

Тэгвэл Япон улс дахь Кагомэ ХХК-ийн Эрүүл мэндийн судалгааны хэлтсийн ерөнхий менежэр Сүганүма Хироюки болон Гадаад харилцаа хариуцсан менежэр Шүүхэй Сакай нар Монголд хүрэлцэн ирээд буй юм.

Иймд Кагомэгийн бүтээгдэхүүний талаар ярилцсанаа хүргэе.

- Кагомэ ХХК нь хэзээнээс эхэлж үйл ажиллагаагаа эхэлсэн болон бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн талаар яриагаа эхэлье? 

- Сүганүма Хироюки: Кагомэгийн түүх 1899 онд улаан лоолийн тариалалтаас эхэлсэн. Улаан  лоолиос  авахуулаад олон төрлийн хүнсний ногоог хүмүүс дуртайгаар идэх боломжтой байгаасай гэж хүсдэг. Мөн Кагомэ компани нь байгаль эхийн үр шимийг дээд зэргээр шингээсэн бүтээгдэхүүнээрээ дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн эрүүл энх, урт удаан амьдралын төлөө ажилладаг.

Ийнхүү дэвшилтэд бүтээгдэхүүнүүдийг өргөн хүрээнд үйлдвэрлэн гаргасаар байна. Кагомэ Японы зах зээл дээр дан кетчупаар гэхэд 60 хувийг эзэлдэг.  

- 120 жилийн түүхтэй компани байна шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүний хувьд ямар үйл явцаар дамжин гаргадаг болох нь сонирхол татаж байна?

- Сүганүма Хироюки: Аливаа бүтээгдэхүүн найдвартай, аюулгүй байхад хүнсний бүтээгдэхүүний түүхий эд нь хамгийн гол үзүүлэлт болдог. Тиймээс бид хүнсний ногоо, жимсээ тариалангийн талбайд тариалахаас нь эхлээд бүтээгдэхүүн болгох үйл явц хүртэл нь олон судалгаа шинжилгээ хийж ажилладаг.

Улаан лоолийн шүүсийг жишээ болгон дурдъя. Бид зүгээр өтгөрүүлсэн улаан лоолийг аваад найруулдаггүй. Улаан лоолийн үрийг тариалахаас нь эхлээд бүтээгдэхүүн болтол нь өөрсдөө гардаж хийдэг. Өөрөөр хэлбэл, орц болох улаан лоолиндоо мэргэжлийн технологичид 200-аас дээш төрлийн хөдөө аж ахуйн химийн бодисын шинжилгээг хийж, дараагаар нь 110 төрлийн нарийн шинжилгээг хийснээр улаан лоолийн шүүс нь 100 хувийн цэвэр шүүс буюу байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрдэг юм. 

- Одоогийн байдлаар нийт хэчнээн төрлийн хүнсний ногоог ашиглаж бүтээгдэхүүн гаргаж байна вэ?  

- Сүганүма Хироюки: Япон хүмүүс урт насалдаг гэж хэлдэг шалтгаан нь Япон үндэсний хоол нь хүнсний ногоогоор баялаг байдагт оршино. Японы засгийн газраас гаргасан удирдамжийн дагуу хүн өдөрт 350 грамм хүнсний ногоо идсэнээр бүх амин дэмээ авна гэж тогтоосон байдаг. Эдгээр жимс, ногоог Кагомэ шүүс дотроо багтаасан. Кагомэ шүүснээс нэг өдөрт 180 граммыг уухад л бүтэн өдрийнхөө аминдэмийг авах боломжтой.  

 

- Олон улсын зах зээл дээр 100 хувийн цэвэр шүүсний өрсөлдөөн ихсэж байна. Кагомэгийн хувьд юугаараа онцлог гэж бодож байна?

- Шүүхэй Сакай: Бид нар хамгийн дээд сортын жимс, хүнсний ногоог хэрэглэдгээрээ давуу талтай. Учир нь хамгийн сайн түүхий эд, хамгийн сайн технологитой нийлвэл хамгийн сайн бүтээгдэхүүн гардаг юм.  

Тэр ч утгаараа Японы хэрэглэгчид дунд Кагомэг мэдэхгүй, хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Мөн хэрэглэгчдээс Кагомэ шүүсний талаар судалгаа авахад “итгэл даадаг, чанартай” гэх хариултуудыг байнга өгдөг. Энэ байдал нь тухайн бүтээгдэхүүнийг хэлсэн, хэлээгүй сайн чанарынх гэдгийг баталж байгаа хэрэг.

- Одоогийн байдлаар Монголд хэчнээн төрлийн Кагомэ шүүсийг нийлүүлж байна вэ? 

- Сүганүма Хироюки: Нийт 31 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. 

- Хүний биеийн хүнсний ногооны хэрэглээг хэмжигч төхөөрөмж гэж байдаг юм билээ. Төхөөрөмжийн талаар танилцуулахгүй юу?

- Сүганүма Хироюки: Өнгөрсөн долоо хоногт Е-мартын Чингис салбартай хамтран Кагомэ брэндээс VEGEDAY 100% жимс, хүнсний ногооны цэвэр шүүсний өдөрлөгийг хоёр өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Японы хамгийн сүүлийн үеийн шинэ төхөөрөмжийг ашиглан Монгол хүний биен дэх хүнсний ногооны хэрэглээний түвшинг хэмжиж үзсэн.

Энэ хоёр өдөр хүнсний ногоо, жимсний хэрэглээг хэмжигч төхөөрөмжөөр нийт 777 хүн хэмжүүлсэн. Энэхүү төхөөрөмж нь арьсан дахь Каротенийн концентрацыг тооцоолох замаар 120 төрлийн антиоксидант төвшинг 0-12 хүртэлх оноогоор үнэлэн хүнсний ногоо, жимсний хэрэглээний төвшинг тодорхойлдог.  

Төхөөрөмжийн үнэлгээний тайлбарын тухайд гэвэл:

  • 0.0-3.9 маш бага
  • 4.0-5.9 бага
  • 6.0-7.9 дунд зэрэг
  • 8.0-9.9 сайн
  • 10.0-12 маш сайн гэж үнэлдэг.

Ерөнхийдөө хамгийн тохиромжтой үзүүлэлт бол 9 төвшнөөс дээших үзүүлэлт юм. Мөн хүнсний ногоо хангалттай хэрэглэдэг ч амьдралын буруу хэв маяг (архи, тамхи, стресс)-ийн нөлөөгөөр төвшин буурч болдог.

Япон улсын хувьд дундаж хэрэглээ нь 5.5 буюу “дундаж” байдаг. Харин Монгол хүмүүсийн хүнсний ногоо, жимсний хэрэглээ дунджаар 4.5 буюу “бага” гэсэн үзүүлэлттэй байна.

Нэг сонирхолтой зүйл нь хэмжүүлсэн хүмүүсийн дунд хамгийн их нь 7.5 - 8.2 гэж гарсан. Тэр хүмүүсээс хэрхэн жимс, хүнсний ногоо хэрэглэдэг болохыг нь асуухад ихэнх нь кагомэ шүүсийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэж хариулсан.

- Хүнсний ногоо, жимсний хэрэглээг хангалттай сайн авч чадахгүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

- Сүганүма Хироюки: Хүмүүсийн мэдэж буйгаар хүнсний ногоо, жимсэнд маш олон төрлийн витамин, аминдэмүүд орсон байдаг. Сүүлийн үед гарсан судалгаагаар жимс, хүнсний ногоонд стресс болон биед орсон хорыг гадагшлуулдаг антиоксидантыг ихээр агуулсан байдаг нь тогтоогдсон. Тиймээс антиоксидант ихтэй ногоо, жимсийг ихээр хэрэглэх нь өвчнөөс сэргийлэх, стрессээс биеэ хамгаалах маш том хүчин зүйл болох юм. Нөгөө талаар техник технологи хөгжихийн хэрээр зөв хооллолтын хэв маяг даган хөгжиж байна.

- Ер нь жимс, хүнсний ногооны зохистой хэрэглээ ямар байдаг вэ?

- Шүүхэй Сакай: Япон улсын хувьд хүн өдөрт 350 грамм хүнсний ногоо идвэл өөрийнхөө хэрэгцээг хангаж байна гэж үздэг. Энэ тоо дэлхийн нийтээр авч үзэхэд 350-400 грамм болдог.

Гэтэл манай Кагомэ шүүс гэхэд 200 граммтай шүүс нь 350 грамм хүнсний ногоо идсэнтэй тэнцэх хэмжээний аминдэмүүдийг орлож чаддаг. Үүнээс харвал бүтээгдэхүүн 100%-н органик байхын давуу талыг мэдэрч болох юм.  

Дээрээс нь дан ганц уугаад байхаас илүү хажуугаар нь салат хэлбэрээр ногоог хэрэглэвэл илүү сайн. Мөн ногоог түүхийгээр нь идэх нь сайн гэдэг ч шүүс хэлбэрээр нь буюу миксердэж уувал биед шингэх, нөлөөлөх байдлаараа түүхийгээр нь идсэнээс гурав дахин илүү үр дүнтэй байдаг.

Манай компанийн хувьд хүмүүсийг эрүүл байлгахын тулд хүнсний ногоо, жимсний хэрэглээг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажилладаг.

 
 

- Ярилцсанд баярлалаа.