Үндэсний статистикийн хороо 2019 оны хагас жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг гаргасныг ҮСХ-ны Эдийн засгийн статистикч Д.Баасан өнөөдөр танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны эхний хагас жилд улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар тус тус өсчээ. Өөрөөр хэлбэл, инфляц 2019 оны зургаадугаар сард 8.1%-д хүрсэн нь сүүлийн таван жилийн зургаадугаар саруудаас хамгийн өндөр түвшинд тооцогдож байна.
Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард инфляц өмнөх сараас 1.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өслөө.
Мөн Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 112-ын үнэ өсөж, 39 бараа, үйлчилгээний үнэ буурсан бол 193 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв.
Мөн судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 52 нэрийн барааны үнэ нь нэмэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!