Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний В вирусийн халдвараас вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Элэгний В вирусийн халдвараас вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс хийсэн судалгаагаар Монголын нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний В,С вирусийн халдвартай гэж гарчээ.

Тиймээс манай улс 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэнийг хамруулж, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд ч мөн үргэлжилж байгаа.

В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа

Элэгний В вирусийн халдвараас вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдаад вирус илрээгүй бол ХӨСҮТ-д хандан В вирусийн эсрэг вакцин хийлгээрэй.

Сайн дурын дархлаажуулалтын нэг хүн тун нь 5,000 төгрөг бөгөөд нийт гурван тун вакцин/15,000 төгрөгөөр/ хийлгээд В вирусийн халдвараас сэргийлэх боломжтой юм. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод В вирусийн вакцин хийдэг. Вакцин хийлгэхээр очихдоо эрт илрүүлэг шинжилгээний хариугаа авч очихыг анхаараарай.

Түүнчлэн 2000 оноос хойш 15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа. Тиймээс хүүхдээ 16 нас хүрмэгц  дахин шинжилгээнд хамруулж, дархлаажуулалтад хамруулаарай.

В,С вирус нь цусаар болон эхээс урагт, мөн бэлгийн замаар дамжиж халдварладаг. Түүнчлэн гоо сайхны салон, эмнэлгүүдэд нэг удаагийн бус хэрэгслийг  хэрэглэсэн тохиолдолд халдварлах эрсдэлтэй аж.