ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани Хуавэйд хориг тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Фэйсбүүк компани Вашингтоны засаг захиргааны бодлогод нийцүүлж, Хятадын Хуавэй компанид хориг тавьж байгаагаа  өчигдөр (2019.06.07) зарлажээ.

Хоригийн дагуу Хуавэй компанийн шинээр үйлдвэрлэгдэн гарч буй (2019.06.07-ноос хойш үйлдвэрлэгдсэн) гар утаснууд Facebook аппликэйшнгүй үйлдвэрээс гарах юм. Гар утас үйлдвэрлэгчид Фэйсбүүктэй тохиролцсоноор аппликэйшныг нь үйлдвэрээс худалдаанд гарахад урьдчилан суулгасан байдаг.

Өөрөөр хэлбэл шинэ гар утас авсан хүмүүс Фэйсбүүкийн аппликэйшныг нэмж суулгах шаардлагагүй, үйлдвэрээсээ суучихсан ирдэг.

Тэгвэл Хуавэйн 2019.06.07-ноос хойш үйлдвэрлэгдэн гарах утаснууд Facebook аппликэйшнгүй гарахаар болж байна. Мөн Фэйсбүүк компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээний аппликэйшнүүд ч хоригт багтжээ.

Facebook аппликэйшнгүй шинэ гар утас авсан хэрэглэгчид аппликэйшныг өөрөө нэмж суулгах боломжтой. Гэхдээ удахгүй наймдугаар сараас Google компанийн хориг үйлчилж эхлэхэд Хуавэйн гар утаснууд Play Store дэлгүүрээс таслагдах тул нэмж суулгах ч боломжгүй болох юм.

Гүүгл, Фэйсбүүк компаниудын хориг Хуавэйн гар утасны бизнест том цохилт болж байна. Өнгөрсөн онд гар утасны бизнес нь Хуавэй компанийн орлогын хамгийн том эх үүсвэр болж байсан юм.

Хуавэйн гар утаснуудыг Гүүглийн Андроид системээс таслах хугацааг АНУ-ын засгийн газар наймдугаар сарын 19 болгосон байгаа. Тавдугаар сараас хоригийг шууд хэрэгжүүлбэл Хуавэйн гар утсыг хэрэглэж байгаа хүмүүсийн эрх ашиг хохирох байсан тул зохицуулалт хийх боломж олгох 90 хоногийн хугацаа өгсөн нь энэ юм.

Хуавэй компани өөрийн хөгжүүлсэн үйлдлийн системд шилжих нөөц төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ч энэ нь ирэх оны эхний хагасаас өмнө хэрэгжих боломжгүй байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
173
Зураг
ЗӨВ, ГОЁ
100
Зураг
ХАХА
64
Зураг
БУРУУ
49
Зураг
ХАРАМСАЛТАЙ
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ГАЙХМААР
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
109 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг