2019/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,656.10₮
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
15:00
S30
29°
16:00
S30
29°
17:00
S30
28°
18:00
S30
28°
19:00
S30
26°
20:00
S30
24°
21:00
S29
22°
22:00
S26
20°
23:00
S26
18°
00:00
S29
17°
01:00
S29
16°
02:00
S29
15°

"Хүүхдэд зориулав" үзэсгэлэн худалдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээгдэнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн юм. 

Уг үзэсгэлэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсүүд оролцоно.

“Хүүхдийн зуслангуудын өдөрлөг зохион байгуулах”, “Хүүхэд, гэр бүлийн төлөө хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, үйл ажиллагааны талаар гэр бүл, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан ажиллуулах юм гэж нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. 

x