ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

42 жилийн хугацаанд Монгол эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх тоо 2.5 дахин буурчээ

Б.Ану
2019 оны 5 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин өндөр, залуу насны бүтэцтэй байх 1969-1980 оны дунд үе хүртэл дунджаар хүн амын 21 хувь буюу 5 хүн тутмын нэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байжээ.

Энэ тоо 1990-ээд оноос хойш өсөж, дунджаар 30 хувь болжээ.

Тухайлбал, 2017 онд хүн ам 3.2 сая байгаагаас 1.6 сая (50.8%) нь эмэгтэйчүүд, тэдгээрийн 54 хувийг нөхөн үржихүйн буюу 15-49 насны эмэгтэйчүүд эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, 3 хүн тутмын 1 нь нөхөн үржихүйн насны эмэгтэй байгаа юм.

Төрөх насны эмэгтэйчүүдийн нийт хүн амд эзлэх хувь нэмэгдсэн хэдий ч төрүүлэх хүүхдийн тоо буурч байгаад нийгэм, эдийн засаг, амьдралын хэв маягийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа тухай Үндэсний Статистикийн Хорооны “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” судалгаанд дурджээ.

Хүн ам, орон сууцны тооллогоор 1979 онд анхны гэрлэлтийн дундаж нас эмэгтэйчүүдэд 22, эрэгтэйчүүдэд 20 байснаа 2010 оны тооллогоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь 5 жилээр хойшилжээ.

Түүнчлэн 1979 оны тооллогоор нийт эмэгтэйчүүдэд эзлэх дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 4.2 байснаа 2010 оны тооллогоор 22.7 болж нэмэгдсэн байна.

Дэлхий нийтээр 2010-2015 оны байдлаар нэг эмэгтэй амьдралынхаа хугацаанд 2-3 хүүхэд төрүүлж байгаа нь 1990-1995 оны түвшнээс гурваар буурчээ. Гэхдээ төрөлтийн түвшний өөрчлөлт нь улс орнуудад харилцан адилгүй байгаа юм. Монголчуудын хувьд ч дэлхийн дундажтай ойролцоо түвшинд байгаа ажээ.

Тодруулбал, Монгол эмэгтэйчүүд дунд нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоо (төрөлтийн нийлбэр коэффициент) 1975 онд 7 байснаа 1995 он хүртэл 5 жил тутамд 1-ээр буурч 3 болсон байна.

Харин 1995-2005 онд энэ тоо аажим буурч 2 орчим байснаа, 2005 оноос аажмаар нэмэгдсээр, 2015 онд 3 болж, 2017 он хүртэл энэ хэмжээндээ тогтворжсон байна.

График 1, Төрөлтийн нийлбэр коэффициент(ТНК), 1975-2017 он

Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь аажмаар нэмэгджээ. Гэхдээ 2016-2017 оны хувьд 0.2-р буураад байна.

Монгол Улс төрөлтийг дэмжих бодлого баримтлан эхчүүдийг төрүүлсэн хүүхдүүдийн тооноос нь хамааруулан, тухайлбал, 6, түүнээс дээш хүүхэдтэй эхэд “Алдарт эхийн I” одон, 4-5 хүүхэдтэй эхэд “Алдарт эхийн II” одон олгодог системтэй.

Одон авсан эхчүүдийн тоог харвал, 2010 онд 125.6 мянга байснаа 2017 онд 214.7 мянга болж, 71 хувиар өссөн байна.

Хүснэгт,  Алдарт эхийн одонтой эхчүүдийн тоо, 2010-2017 он

 
NSO.mn

Үүнд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд 2011 оноос эхлэн 6, түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнахаар нэмэлт өөрчлөлт оруулсан мөн нөлөөлжээ.

Хүснэгтээс үзвэл сүүлийн жилүүд дэх 15 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн 12-13 хувь нь одонтой буюу дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [174.198.25.174] 2019/5/27
Erh barigchid maani hvvhediin mungu , odongiin mungu , halamj gd bgaa chini esergeeree ta nariin esreg yu ch hiihees butsahgvi armi beldej bga shv !!! Eswel ted turiin tusgai hamgaalalttai bolhoor aidgvi bh. Harin olon jiliin daraah songuuliar bid gemt hereg hvchirhiileliig buuralna gd l show gaa hiigeed garaad irne de!
0 | 0 Хариулах
Зочин [174.198.25.174] 2019/5/27
Za bi ene hvvhediin mungu,odongiin mungu , halamjiin mungu gdg chini yamar geechiin hog! Tomchuudiin Songuuliin show we gdgiig ger horoolold amidardgiin huwid medne. Bi deeree 2 ah 2 egchtei . Tom ah arhinii hamaaraltai( svvliin 10 ad jil hvvhdiin mungu odongiin munguur uuj bgaa) baga ah muruuruuruu gehdee l hvvhdiin mungu haraastai! Tom egch odoo boltol hvvhdiin mungu odongiin munguur amidarch bn nuhur ni minii medehiin 20 jil arhi uugaastai. 7 hvvhediin 4 ni shorond. Bi buhimdaad ta nar yamar archaagvi yum be geed harahaar ergen toirnii ailuud 90 huwi ni yag adil amidraltai. Iim bolhoor l too bish chanar gd bgaa yum !!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.170] 2019/5/27
Энэ дэлхий дээр хүн хүн шиг хэрэггүй, хор хөнөөлтэй амьтан гэж алга. Хамгийн муу муухай бүхэн хүнээс л гарч б. Араатнууд бол хоногийн хоолоо олох гэж бусад өвчтэй, сул дорой амьтныг алж байгалийн сувилагч хийдэг бол хүн гэж адгуус авс руугаа авч явах гэж бгаам шиг хамаг зүйлийг цөлмөж б. Манай монгол шиг нэг нэгнийгээ хайрлаж чаддаггүй улсад олон хүнээр яадийн?! Өсөөд өсөөд орос, хятадын дэргэд өчүүхэн хэвээрээ л байна. Хөршүүдээ үзэн яддаг тэнэгүүдийн тоо л нэмэгдэхээс цаашгүй!
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.155] 2019/5/27
Нигэр улс 200 сая хүн амтай. Гэхдээ нэг ч сайхан зүйл сонсогдохгүй юм. Хүний тоо улсын байдлаас гадна цаг агаар их нөлөөтэй.1990-1999 онд бараг төрөлт зогсчихсон байсан. 2012 он хүртэл хүчтэй өсөөд одоо буурч байгаа. Би энэ ядуу оронд хүүхэдтэй болмооргүй байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.170] 2019/5/27
Манайх чинь ядуу биш, харин идэж ууж цаддаггүй новшнуудын орон болж хувираад б.
2 | 0 Хариулах
ЦАЛИН ТЭТГЭМЖ ХЭРЭГТЭЙ [43.242.243.236] 2019/5/25
ХҮҮХЭД ТӨРҮҮЛСӨН ЭЭЖИД САР БҮР ЦАЛИН ӨГМӨӨР БАЙНА. НЭГ ИХ ОЛОН САЯ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАМЛАХ ХЭРЭГГҮЙ. БИД ЯДАЖ 10САЯ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АЙЛЫН ХҮҮХЭД БҮХЭН МУУ МУУХАЙ БИШ ШҮҮ. ЯДУУ ХҮМҮҮС Л ХҮҮХЭД ЦУВУУЛДАГ ГЭЖ ЯАЖ БИЧИЖ ЧАДАЖ БАЙНАА. ЯДУУ ХҮНИЙ ХҮҮХДҮҮД ЧАДАЛТАЙ. БАС БАЯН АЙЛЫН ХҮҮХЭД БҮХЭН САЙН БИШ Л ДЭЭ. УУЧЛААРАЙ
2 | 3 Хариулах
Зочин [103.26.194.59] 2019/5/26
toonoos chanar chuhal. ter bangladesh g har 80 say huntei asar yaduu. huuhdee eruul saruul bolovsroltoi bolgoj usguj chadahgui bol turuuleh hereggui
4 | 2 Хариулах
зочин [182.160.35.129] 2019/5/26
манайх гурван сая, удахгүй монгол гэж байхгүй боллоо
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.155] 2019/5/27
Caps lock-оо унтраад сураад улсаас мөнгө горьд.
1 | 0 Хариулах
Зочин [174.198.25.174] 2019/5/27
Haha ger horoololoor yawj vzeegvi , tend amidarch vzeegvi l gar bnda. Manai ergen toiron bas nzuudiin amidardag baruun dvvreg! Bvgd hvvhdiin mungu , odongiin mungu halamjaar amidarch, bas arhiniihaa mungii zalguilj bga tom bvleg mgl ulsad vvssen bgaag tomchuud anzaarahgv emzeg sedeweer ni show hiigd bgaag heleh tsag bolson. Udahgv ter hvmvvsiin vr hvvhed 10 aad jiliin daraa gemt hereg hiigeed ireh ved bvgd amaa barina. Bvvr hvnd notstoi gemt hereg ulam l olshirno tiimees too bish chanar gd bga. Hvnee usguh gd halamj mungu taraawal dood dawhraga l olshirno !!!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.163] 2019/5/25
Энэ олон халамжийн мөнгөнүүдээс хамгийн өгөөжтэй хэрэгтэйн хүүхдийн мөнгө. Хүүхэд төрүүлсэн эх 2-3 жил хамгийн багадаа ажил хийж цалин авах хугацаа мөнгөө алддаг. Иймд хүүхэд төрүүлвэл ээжид нь эхний 3 жил улсын цалингийн дундажтай тэнцэх мөнгө сар бүр өгөх хэрэгтэй. 1 сая төгрөг орчим гэсэн үг_ Монгол улсын ирээдүйг авч явах хүүхэд төрүүлчээд, өөрөө ямар ч орлогогүй амьдарч болохгүй шүү дээ. Харин тэр оюутны, шинээр гэрлэсний гээд балай халамжуудаа болих хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [103.26.194.59] 2019/5/26
uuriih n suuliin 1 jil awsan tsalingiin dundjiig ugwul shudarga bolno. yaduus huuhed tsuwuulah, huuhdiin huchirhiilel geh met asuudal usuhgui
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.59] 2019/5/26
tegwel bolovsroltoi career tai emegteichuud huuhed gargah sonirhol ihsene. ted huuhdee uursud shigee humuuluulne
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.155] 2019/5/27
Одоогоос 50аад жилийн өмнө Монгол улсыг ирээдүйг авч явах хүмүүс яаж өссөн болоод одоо ийм хогийн буурай орон болчихсон юм бэ.
0 | 0 Хариулах
Uhamsargui humuus [108.218.234.108] 2019/5/25
Huuhdiin munguur amidrah geed hiree medehgui huuhed tsuvuulsan uhamsargui humuus baina. Tegeed tejeej chadahgui, tamlana, huchirhiilne, alna. Tiim gemt hereg uildej baigaa humuus ihenhdee, unchin uruusun, huchirhiilel dund ussun humuus l baina. Hichirhiilelees huchirhiilel l turdug. Tiim humuus huuhed bitgii gargaa. Mongol orond odoo uhamsartai, oyunlag irged heregtei baina, uhamsar doroi, mulguu, huchirhiilegch nar hereggui!!!
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.4] 2019/5/25
Хүүхэд битгий хэл хүндээ ээлгүй Монгол шиг оронд олон хүүхэд гаргаж яадгийн болоо?! Нөгөө талаас африкийн ээлгүй орнуудад тэр тусмаа олон хүүхэд гаргаж ядаж 10 хүүхэд гаргаад 2-3 нь амьд үлдэнэ гэсэн тооцоо бдаг юм болов уу?! Ядуучууд л олон хүүхэд гаргах юм даа. Хүүхдээс өөр зугаацуулчих юм олддоггүй байх даа. 2 хүүхэд гаргавал нөхөж б, 3 хүүхэд гаргавал нөхөөд үржлээ гэсэн үг.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.17.120] 2019/5/25
iim huuhded eelgui niigemd hen olon huuhed turuulehiig hushev de.
2 | 0 Хариулах
Copy [174.197.10.45] 2019/5/25
Зочин[202.126.89.218]7 цаг 56 минутын өмнө Odongoor bish uramshuulah bish, huuhdee eruul saruul orchind usguh bolomjoor hanga, huuhdiin surguuli cecerlegiin hurteemjiig nem. Yadaj huuhed sugalaagaar cecerlegt oruulmaargui l bna shd. Emnelgiin uilchilgeegee saijruul
7 | 0 Хариулах
temuujin [139.5.219.71] 2019/5/24
Ийм ч оюутны 70, тийм ч хүүхдийн 20 гэж байхаар бүгдийг нь болиод, хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүдэд цалингийн доод хэмжээгээр цалин өгдөг болмоор юм.
4 | 3 Хариулах
. [103.26.193.238] 2019/5/25
oyutni 70 uguhu bolitsn bga!
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.158] 2019/5/24
Өнөөдрийн нийгэм эмэгтэйчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллахыг шаардаж байна. Арай ээлтэй нийгэмд бол өөр л дөө.
1 | 4 Хариулах
Зочин [202.126.89.155] 2019/5/27
Хэн ч чамайг хүүхэд гарга гэж албадаагүй. Эхлээд өөрийгөө тэжээж сур.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/5/24
huuchin yaagaad abort baigaagui yum bol uul n baisan bol udiid elii balai humuus arai tsuun baih baisan yum
3 | 1 Хариулах
Зочин [103.26.193.98] 2019/5/24
Chadahgui bj baahan huuhed gargaj huuhed zovooj bga nuhdud zunduu bna. Yer mal amitan l tgj ireeduigee bodohgui havitdag umshd
8 | 1 Хариулах
B [202.9.45.170] 2019/5/24
Хүүхэд гаргаж өсгөх ямарч баталгаа алга. Хүүхдэд хамгийн ээлгүй улс.
8 | 0 Хариулах
Зочин [103.229.123.127] 2019/5/24
Chanargui olon huuhed hereggui shuu!! Toonoos iluutei chanar chuhal
12 | 1 Хариулах
Nohoin [хориотой үг] [150.129.141.234] 2019/5/24
Hahhaahhaha chanar gej bas bn aa gol ni chinii usguh chadvar medne shdee
3 | 5 Хариулах
Зочин [103.26.194.59] 2019/5/26
deerh nohoin b**s bol uur shigee nohoin b**s humuujuulj bui gedegt itgeltei bn
0 | 0 Хариулах
Гантулга [66.181.176.225] 2019/5/24
Ядахнаа их сургууль дээр очоод судалгаа, дүгнэлт харчихаач. Одонгоос болж төрөлт нэмэгдэх агуу онол гаргаад ичдэггүй юм уу?
9 | 1 Хариулах
Зочин [202.9.43.217] 2019/5/24
Үнэхээр зарим нь одон авах гэж 4 дэх хүүхдээ гаргадаг юм байна лээ
4 | 0 Хариулах
Зочин [103.229.123.246] 2019/5/24
Сүүлийн 10- жилийг төрөлтийн оргил үе гэсэндээ.
2 | 1 Хариулах
Зочин [203.91.114.244] 2019/5/24
одоо ээжүүдийн ажлын байр болон үүрэг хариуцлагыг чанаржуулах шаардлагатай байна. Нэээх олон хүүхэд төрүүлчээд албатай юм шиг амьлардаг хүмүүс зөндөө байна
12 | 4 Хариулах
Зочин [202.126.89.218] 2019/5/24
Odongoor bish uramshuulah bish, huuhdee eruul saruul orchind usguh bolomjoor hanga, huuhdiin surguuli cecerlegiin hurteemjiig nem. Yadaj huuhed sugalaagaar cecerlegt oruulmaargui l bna shd. Emnelgiin uilchilgeegee saijruul.
20 | 0 Хариулах