2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
17:00
S30
-21°
18:00
S29
-22°
19:00
S29
-22°
20:00
S29
-23°
21:00
S29
-24°
22:00
S31
-25°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-26°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын музейн өдрийг Монголын Үндэсний музей тэмдэглэнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн дэлхийн улс орнуудад тэмдэглэх болжээ.

Олон улсын музейн зөвлөл нь нийгэмд тулгамдаж буй сэдвийг сонгон олон улсын музейн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 18-нд тэмдэглэдэг уламжлал тогтсон. 2019 онд "Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор дэлхийн мянга мянган музей эл өдрийг тэмдэглэж байна.

Музейн нийгэм дэх чиг үүрэг өөрчлөгдсөөр байна. Орчин үед музейнүүд үзэгчдэдээ чиглэсэн, уян хатан, дасан зохицох чадвартай, интерактив хөтөлбөрүүд хэрэгжүүлэн мөн дижитал технологийн шинэ эрэл хайгуулаар байр сууриа сэргээн хадгалсаар байна. Музей, музейн сан хөмрөг нь мэдлэг, бүтээлч байдлын хослуулсан бааз болж, харин музейн үзэгчид нь хамтран бүтээгч, мэдээллийг хуваалцагч, харилцагч болж байна.

Музейн гол үйл ажиллагаа цуглуулгын хадгалалт, хамгаалалт хийгээд цуглуулга, судалгаа, сэргээн засварлалт, үзэсгэлэн зэрэг үндсэн үйл ажиллагаагаар дамжуулан олон нийттэй ойр дотно байх өөрчлөлтийг хийж байна. Өнөөдөр дэлхийн музейд орчин үеийн нийгмийн асуудлууд, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэлэг аргыг эрэлхийлж байна.

Музей нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эерэг өөрчлөлтийг дэмжиж, эрсдлийг багасгах боломжтой. Аливаа музей нь нийгмийн зүрх болсон байгууллагын хувьд  соёл хоорондын харилцан ойлголцолыг бэхжүүлэх, тайван замаар улс орнуудыг холбох, тогтвортой ирээдүйг тодорхойлох өргөн боломжтой.

 
 

Музейн нийгэм соёлд нөлөөлөх, оролцох үүрэг оролцоо нэмэгдэхийн хэрээр тэд өөрсдийн цуглуулга, түүх, соёлын илэрхийллийн олон талт төрлийг хүндэтгэх шинэ арга замыг эрэлхийлж, орчин үеийн үзэгчдэд хамаатай уламжлалыг бий болгодог. Музейн онол, практикийн гүн гүнзгий нөлөөгөөр энэхүү өөрчлөлтийг хийх нь музейн үнэ цэнийг дахин авч үзэх, музейн мэргэжилтнүүдийн хувьд бидний ажлын мөн чанарыг тодорхойлсон ёс зүйн хил хязгаарыг асуухад хүргэдэг. Музейд тулгамдаад буй хамгийн орчин үеийн асуудлын нэг нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ, үзэл бодлыг дэлхийн нөхцөл байдалд хөрвүүлэхэд зориулагдаж байгаа юм.

Монголын Үндэсний музейгээс ЕБС-ийн сургуулиудад зохион байгуулж буй олон талт сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчдын хичээлийн үр дүн,  туршлагыг хэлэлцэх, музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулахад энэ өдрийн үйл ажиллгааны зорилго оршино.

БГД-ийн Монгени цогцолбор сургуулийн 7-9 ангийн сурагчид, багш нар уг хөтөлбөрт хамтран оролцоно.

Монголын Үндэсний музей – Холбогдох утас 70110913, 99123922

 

Эх сурвалж: Монголын Үндэсний музей

x