Голомт банк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын зах зээл дээр гарсан ханшийн хөдөлгөөний учир шалтгаан болоод энэ 7 хоногт ханшийн хөдөлгөөнд дэвшүүлж буй таамаглалыг танилцуулж байна.
Гадаад валютын гол ханшуудад өнгөрсөн 7 хоногт ямар өөрчлөлт гарав?
# | Хослол | 6-May | 13-May | % | Хандлага |
---|---|---|---|---|---|
1 | EURUSD | 1.1192 | 1.1232 | 0.36% | унах |
2 | USDJPY | 110.67 | 109.72 | -0.86% | унах |
3 | USDCNY | 6.7998 | 6.8885 | 1.30% | унах |
4 | DXY | 97.54 | 97.31 | -0.23% | өсөх |
5 | GBPUSD | 1.3121 | 1.3011 | -0.84% | унах |
Өнгөрсөн 7 хоногт АНУ – Хятадын импортын барааны татварыг 10 хувиас 25 хувь болгож өсгөсөн шийдвэр нь Юанийн ханшийг хүчтэй сулруулж, Иенийн ханшийг дээш өргөсөн буюу чангаруулсан үйл явдал боллоо.
Тус шийдвэрийн эсрэг Хятадын тал хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд шийдвэр нь гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Харин Фунт стерлингийн хувьд Их Британи Европийн холбооноос гарах тухай хэлэцээрт онцын өөрчлөлт гарахгүй байгаа учраас хөрөнгө оруулагч нарт бодитой эрэлт бий болохгүй буюу тэдний сонирхлыг татах үйл явдал болохгүй байна. Улмаар Фунт стерлингийн ханшийн уналт үргэлжилсэн хэвээр байна.
Техник шинжилгээ:
Жич: Та арилжааны болон ханш дээр суурилсан бусад шийдвэр гаргалт хийх гэж байгаа бол нэмэлт эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж хувьдаа дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрээ гаргана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!