Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд нууц бичлэг үзэхээр Төрийн ордны А танхимыг зорилоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:43 2019/03/27

https://www.facebook.com/iKonNews/videos/2310176605861161/

Ийнхүү санал хураалт явж дуусахад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны буюу мэргэжлийн хуульчдын гаргасан зарчмын саналуудыг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны төслөөрөө эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдэхээр боллоо.

Тэр дундаа Байнгын хороон дээр санал гаргаж, гишүүдийн дэмжлэг авсан Х.Нямбаатар өөрийн гаргасан дөрвөн санал дээр татгалзсан кноп дарсан юм.

Улмаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулган өөнөдөртөө багтан уг хуулийг эцсийн байдлаар хэлэлцээд хаагдах юм.

УИХ-ын гишүүд С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хүнийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэхээр Төрийн ордны А танхимыг зорилоо.

18:39 2019/03/27

Эрүүдэн шүүгдэхээс аврагдах нь гэж ойлгож байтал төрийн өндөр албан тушаалтнууд хэрэг үйлдэхэд шүүх, прокурор яллаж чадахаа байх нь гэж ойлгоод байна

Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүүд саналаа хэлж байна. 

УИХ-ын О.Баасанхүү:

Гэм буруутай гэм буруугүй, ҮАБЗ тогтоохгүй, ганцхан шүүх л тогтооно. Шүүхээр тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй.
Ард түмэн та нарт дуртай хуулиа гаргаж, дураараа дургих эрх өгсөн юм байна. Одоо эцэст нь дэглэм өөрчлөх гэж байна. Энэ бол цусаараа хувьсгал хийж тэмцэх ёстой юм байна л даа.

Хүнд зориулсан хууль хол явдаггүй юм. Систем, тогтолцоо чухал. Тиймээс тогтолцоог шинэчилсэн шийдвэр явах хэрэгтэй. Өмнө нь нэг даргад үйлчилдэг байсан бол одоо гурван даргад үйлчлэх юм байна.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Ц.Элбэгдоржийн гар, хөл тасрах гэж байгаа тул галзуурах гэж байх шиг байна. Ийм Ерөнхийлөгчтэй байсандаа гутарч байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хууль орж ирж байгаа гэж би ойлгосон. Гэтэл юу болоод байгааг Нямдорж сайдаас асуумаар байна. Бид нийгэмд хардлагад өртөх гээд байна.

Эрүүдэн шүүгдэхээс аврагдах нь гэж ойлгож байтал төрийн өндөр албан тушаалтнууд хэрэг үйлдэхэд шүүх, прокурор яллаж чадахаа байх нь гэж ойлгоод байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Байнгын хорооны саналыг дэмжсэн, дэмжээгүй гэдэг дээр нь ярина. Дэгээ барих ёстой.

18:26 2019/03/27

Мэргэжлийн хуульчдын оруулж ирсэн саналыг юугаа ч мэдэхгүй гишүүд эсэргүүцээд байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Өнөөдөр бид Байнгын хороогоор хэлэлцээд, Х.Нямбаатар гишүүний гаргасан “Эрүүдэн шүүсэн нь үндэслэлээр тогтоогдвол” гэсэн заалтыг оруулж ирснийг 90 гаруй хувийн саналаар дэмжсэн. Гэтэл байнгын хороон дээр дэмжсэн гишүүд энд эсрэг кноп дарж байгаад гайхаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

Өнөөдөр засаглалын хямрал болж байна. Шүүх байгууллага өнөөдөр дарга нарынхаа дохио зангаагаар шийдвэр гаргадаг, хувийн өмчийг хурааж авдаг ийм улсад ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ.

Бид ирээдүйгээ бодох хэрэгтэй. 2020 онд гишүүн болох тухай биш, 2022 онд Монгол Улс яаж хөгжих вэ гэдгийг бодох ёстой шүү дээ. Хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлээд улс орноо хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж, хөрөнгө оруулагч татна гэж яриад хэн ч итгэхгүй. 

Хариуцлага тооцдог асуудлыг заавал засаг төрийн хямралд оруулахгүйгээр шийдэж болохгүй юм уу? Мэргэжлийн хуульчдын оруулж ирсэн саналыг юугаа ч мэдэхгүй гишүүд эсэргүүцээд байна. Яах гэж бид УИХ-д мэргэжлийн байнгын хороо байгуулдаг юм бэ? Алдаатай шийдвэр гаргахгүйн тулд байгуулдаг. Тэгвэл мэргэжлийн хороо, хуульчид нь Үндсэн хуульд харшлаад байна гээд байхад хуульч биш гишүүд зүгээр гээд байгааг гайхаж байна гэсэн юм.

Ингээд Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын ихэнх гишүүд дэмжсэнгүй. “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэсэн заалтыг Эрүүдэн шүүсэн нь тодорхой үндэслэлээр тогтоогдсон бол” хэмээн өөрчлөх саналыг дэмжээгүй гишүүдийн дунд Х.Нямбаатар буюу санал гаргасан гишүүн маань өөрөө гаргасан саналаа дэмжсэнгүй.

18:18 2019/03/27

ҮАБЗ-ийн Зөвлөмж гаргаад огцруулахгүйгээр, зөвлөмжийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихэд Ерөнхийлөгч зарлиг гаргаад огцруулах хуулийн боломж байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар өчигдрөөс хойш ярьж байна. Эрүүдэн шүүхийг дэмжих хүн мэдээж нэг ч байхгүй. Үндсэн хуульдаа нийцүүлж, тодорхой заалт оруулах шаардлага байна. Хугацаа алдана гээд байх юм. ХЗБХ ажиллах хэрэгтэй байна. Тиймээс энэ хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх шаардлагагүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

ҮАБЗ Ерөнхийлөгч шууд зарлиг гаргаад прокурорыг ажлаас нь халах үндэслэл бий болж байгаа. ХЗБХороон дээр Эрүү шүүлт үйлдэгдсэн нь тогтоогдсон бол гэж бид оруулж ирсэн нь Үндсэн хуульд нийцүүлсэн, тэнцвэрийг хадгалсан. Үгүй бол Монгол Улсын бүх прокурор ҮАБЗ дор орж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо шүү. 

Эцсийн хэлэлцүүлэг дээр хувилбарууд гаргах боломж байна. ҮАБЗ-ийн Зөвлөмж гаргаад огцруулахгүйгээр, зөвлөмжийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихэд Ерөнхийлөгч зарлиг гаргаад огцруулах хуулийн боломж байна. 

Төрийн эрх байгуулах дээд байгуллага 76-уулаа сууж байгаад Үндсэн хуульд нийцүүлэн шийдэх боломж байна. Яг одоогийн заалтаараа бол хууль зөрчсөн байдалд орж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

Бодит нөхцөл байдал ийм болсон. Байнгын хорооны хурлаас өмнө хугацаанаас нь өмнө нэг удаа албан тушаалаас нь огцруулах заалтыг хууль санаачлагчтай зөвлөлдсөн. Хуулийн зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. 
Хурал дээр Х.Нямбаатар гишүүн “Эрүүдэн шүүсэн…” гэж оруулах санал гаргасан Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан гишүүн санал гаргаад дэмжигдээд орж ирсэн. Ерөөсөө өмгөөлсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Эрүүдэн шүүлтийг эсэргүүцнээ. Харин өнөөдөр үе үеийн хуулиа харвал Ерөнхийлөгч томилох эрхтэй биш, санал болгосон хүнийг нь бид харанхуйгаар батлаад явуулдаг байсан. Гэтэл бүх юмны утга учир нь хууль нь зөв үү, буруу юу гэдэг нь чухал. 
Харин өнөөдөр даргыг хэн тавих вэ гэдэг уралдаан явж байгаад харамсаж байна. Зөвшилцөх гэдэг ойлголт байхгүй болох нь.

18:08 2019/03/27

Ардчилсан Үндсэн хуулийн засаглалыг хүчгүйдүүлсэн заалтыг батлах гэж байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Хэлэлцэх болсон шалтгаан нь Ц.Нямдоржийн хэлээд байгаа эрүүдэн шүүлтийг яаралтай зогсоох ёстой гэсэн. Гэтэл энийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Иргэдийг эрүүдэн шүүж, тамлан зовоож буйг зогсоохын тулд Нмядорж сайд оруулж ирсэн. Яагаад гишүүд эсэргүүцээд байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Байнгын хороогоор ороод харьцангуй Үндсэн хуульд нийцэж орж ирсэн. Харамсалтай нь дэмжигдсэнгүй. Одоо Үндсэн хуулийн зөрчилтэй болох нь. Ардчилсан Үндсэн хуулийн засаглалыг хүчгүйдүүлсэн заалтыг батлах гэж байна. Ийм байдлаар хэр хол явах вэ? Монгол төрийн эмгэнэл шүү дээ.

Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал зөвхөн СвЗоригийн хэргийг мөрдөн шалгах явцад гарсан хэрэг биш, ер нь хууль, шүүхийн ажиллагаанд энэ практик байсан. Хэзээ ч хөндөж байсан түүх байхгүй. Францаас Энхбат гэдэг залууг гурван улс давуулж, унтуулж, эрүүдэн шүүж, тамлаж, амийг нь авсан. Тэр үеийн сайд нар хэн нь ч хариуцлага хүлээгээгүй. 

Эрүүдэн шүүхийг таслан зогсоох нь чухал юм уу, үүнтэй холбож хууль, шүүхийн эрх мэдлийг хэдхэн хүнд гарт өгөх нь чухал юм уу? Үүнд анхаарах ёстой юм.

Энэ хүмүүс ирээдүйд Монголын ардчилалд маш том хар зүйл хийж байгаа шүү.

2019.04.04-нөөс уг хуулийг дагаж мөрдөхгүй гэсэн заалтыг гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй тул тухайн өдрөөс хэрэгжүүлэхээр тусгах нь.
Эцсийн хэлэлцүүлэг дээр энэ хугацааг наашлуулах талаар байнгын хороо ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болгов.

17:41 2019/03/27

Ирсэн гомдлын дийлэнх нь хорих байранд тамлуулж байгаа тухай байдаг

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: 

Олон талаас нь шүүн тунгааж, алдаагүй шийдвэр гаргах ёстой. Гол шийдэл нь ийм байдалд цаашид үргэлжилж болохгүй гэж үзэх нь зүйтэй. 

ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан гэдэг нь төрийн бүтцүүдээ хуулийн томъёоллоо зөв хийж, олонд ээлтэй байхгүй бол төрийн бүтцүүдээ алдаанд оруулахад түлхэх вий. Шүүхийг буруутай эсэхийг ҮАБЗ тогтоох боломжгүй. Орж ирж байгаа төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хуулийг хэлэлцэхийг, батлахыг дэмжиж байгаа. Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцтэй холбовол дээрдүүлсэн заалтыг нь дагана. Аргаа бараад түүхэндээ анх удаа Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн тусгай комиссыг авчирч байсан. ХЭҮК ямар ч эрх байхгүй, өмгөөлөгчид ямар ч эрх байдаггүй. Ирсэн гомдлын дийлэнх нь хорих байранд тамлуулж байгаа тухай байдаг. 

Харин бид баярлах ёстой. Энэ бол бидэнд том сургамж болж байна. Ийм балиар бохир зүйлийг ил гаргаж, жигшиж, хуулийн өөрчлөлт хийж байгаа нь сайн хэрэг. Өмгөөллийн тухай хууль удахгүй орж ирнэ. Өмгөөлөгч мөрдөн байцаагчид давхар даалгавар өгдөг болмоор байна. 

Эрүүдэн шүүх, хууль бусаар мөрдөж мөшгих олон асуудал байдаг. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Харин тогтолцоогоороо тоглохыг зөвшөөрөхгүй.

ХЗБХорооны дэмжсэн саналыг дэмжих саналын томьёоллоор санал хураахад УИХ-ын гишүүдийн 63.8 хувь нь татгалзсанаар зарчмын зөрүүтэй эхний хоёр санал дэмжигдээгүй тул төслийн анхны хэлбэрээр хэлэцэгдэхээр боллоо.

17:30 2019/03/27

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй байр суурийг дэмжихгүй, анхны хэлбэрээр нь эцсийн хэлэлцүүлэгт оруулна

Гэрэл зургийг mpa.mn

Ц.Нямдорж гишүүний гаргасан горимын саналаар саналаар гишүүд санал хэлж байна
Үзэхийн хувьд үзье. Хууль баталдаг, тангараг өргөдөг энэ танхимд биш, өөр танхимд үзэх горимын саналтай байгаагаа Тогтохсүрэн гишүүн хэллээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

Бичлэг нийт 22 сар буюу 660 хоногийн бичлэг байгаа. Үүнээс эхний хэсгийг үзүүлэх боломжтой.

Одоо үзэх гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 

Хууль зүйн байнгын хороо боломжгүй болтол хуулийн төслийг бөөрөнхийлөөд оруулж ирлээ. Хангалттай үндэслэл гэдгийг бид тогтоохгүй. Дарангуйлал тогтлоо, төрийн эргэлт хийх гэж байна гэж гадуур хэвлэлийн хурал хийж ярьсаар байгаад хийхгүй болгох гэж байна. Төслөөрөө байх ёстой гэж үзэж байна. ҮАБЗ-ийн төслөөр байх хэрэгтэй. Шийдэхгүй л гэсэн арга байна энэ оруулж ирсэн нь. Ийм юман дээр санал өгөхгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

Тухайн шүүгчтэй нь холбогдуулаад байна. Тухайн шүүгч эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэсэн хангалттай үндэслэлийг яаж тогтоох вэ. Хуулийн үзэл баримтлала өргөн хүрээнд гарсныг өчигдөр дэмжсэн. Зөвхөн эрүүдэн шүүхтэй холбоотой биш өргөн хүрээнд хуулийн төслийг оруулж ирсэн байтал хүрээллийг хумьсан, шийдвэрлэхэд хүндрэлтэй байдлаар өөрчилсөн байна. Тиймээс зарчмын зөрүүтэй байр суурийг дэмжихгүй, анхны хэлбэрээр нь эцсийн хэлэлцүүлэгт оруулна гэсэн үг.

17:25 2019/03/27

Эрүүдэн шүүсэн бичлэгийг одоо гишүүддээ үзүүл

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Эрүүдэн шүүсэн үйлдэл үйлдэгдсэн гэх хангалттай үндэслэл гэдгийг ҮАБЗ-ийн гишүүд тогтоохгүй. Криминалистикийн шинжилгээ гарах ёстой. ХЭҮКомиссын оролцоо байх ёстой. Эрүүдэн шүүсэн этгээдийг олж тогтоох ёстой. Эрүүгийн хуулиар таван жилийн ялтай гэмт хэрэг шүү дээ. Энэ бүх үйл явцыг хурдан хийхийн тулд Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга З.Энхболд У.Хүрэлсүхийн хорт явуулганд орчихлоо. Та нар яагаад хүний гараар могой бариулаад байгаа юм, та нар 64-үүлээ. Үндсэн хуулийг ч өөрчилж чадна. АТГ, Прокурор хариуцлага алдсан гэсэн ганцхан заалт оруулах боломж байхад бүхэл бүтэн засаглалыг хямраах хууль оруулж ирж байгаа нь харамсалтай байна.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

Өчигдөр гишүүд бичлэг үзье гээд байсан. Өнөөдөр Засгийн газрын хурлаар хэлэлцээд гишүүдэд бичлэг үзүүлэх боломжтой болсон. Ийм зүйл болсонд хүмүүс, гишүүд ч итгэхгүй байна. Гишүүддээ наад бичлэгээ яг одоо үзүүл, горимын санал гаргаж байна.

17:12 2019/03/27

Муу аргаар улс төрд орж ирэх гэж байгаа хүмүүст бас арга хэмжээ авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Эрүүдэн шүүхийг зогсоох хэрэгтэй. Бямбаа гэдэг шүүгчийг эрүүдэн шүүсэн үү, үгүй юу гэдэг асуудал байгаа. Эрүүдэн шүүгээгүй ч төрийн хамгаалалттай газар амиа хорлоход хүргэж байгаа нь аймаар. Ийм бодлогыг дэмжиж байгаа хүмүүс төрд байж болохгүй. 

  1. ҮАБЗ-ийн зөвлөмжийг биелүүлэхгүй бол яах вэ? ҮАБЗ шийдэх үү, ШЕЗ шийдэх үү?
  2. Хангалттай үндэслэл гэдгийг бичлэг үзээд хангалттай гээд явахгүй байх. Энэ дээр хуулийн байгууллага буюу хөндлөнгийн байгууллага, шинжээчийн дүгнэлтээр үндэслэлийг гаргах уу? Шууд бус хамааралтай этгээдийг чөлөөлөх боломж байгаа юу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Эрүүгийн хариуцлагад яллагдагчаар татагдсан тохиолдолд ШЕЗ хариуцлага тооцох ёстой. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Ер нь цэвэр хүн байна уу? Үнэхээр эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авах ёстой. Эрүүдэн шүүхийн эсрэг хууль байна уу? Мөн үүний цаана хоморголсон зүйл болох вий. Орон даяар үзүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна.

Энэ нэрийн дор хоморголсон томилгоо явж болохгүй гэдгийг хатуу илэрхийлмээр байна. 

2020 оны сонгууль дөхөж байна. Нэр цэвэр, ард түмнээ ядуурлаас гаргая гэсэн гишүүдэд нэр зүүгээд, хэдэн төгрөг тараасан хүмүүс гарч ирээд, шударгаар өрсөлдөж, ажиллаж чадахгүй, муу аргаар улс төрд орж ирэх гэж байгаа хүмүүст бас арга хэмжээ авах хэрэгтэй. Шударгаар байгаа хууль, цагдаа нар үүн дээр ч анхаарах хэрэгтэй. Яг ямар кэйсээр арга хэмжээ авах вэ?

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар хүнийг тамлан зовоохын эсрэг конвенцэд нэгдсэн байгаа. Эрүүгийн хуульд нийцүүлсэн байгаа. Илт гэм буруугүй хүнийг яллагдагчаар татах, хууль бусаар баривчлах, хууль бус шийдвэр шүүхээс гарах, эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие махбод, сэтгэл санааны хувьд дарамт үзүүлэх гэх мэт Эрүүгийн хуульд байгаа.

Хангалттай нотлох баримт бүхий үндэслэл гэж. Бичлэгээ үзүүлчих л дээ, УИХ-ын дарга аа. Бүх хэрэг бүртгэл камерын хяналт дор явагддаг. Тиймээс шалгах боломж байгаа. ҮАБЗ үүнийг хийж чадахгүй, Тагнуул, хууль хүчний байгууллагад хүний эрхийг хамгаалах эрх нь байгаа. 

Конвеци Эрүүгийн хуульд ороод явахаар хариуцлагын асуудлууд нь байгаа. Өнөөдөр түдгэлзүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал нь энд яригдаж байгаа.

17:02 2019/03/27

Эрүүдэн шүүсэн бичлэгийг чуулганаар ч биш, олон нийтэд үзүүлмээр байгаа юм 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

Нийгэмд бодитой асар хүнд гэмт хэрэг болж байна гэдгийг бодитой харуулж байна. Бичлэгийг хэзээ танилцуулах вэ

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Үзүүлэх горимын санал гаргасан. Гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанаар үзэх санал гаргасан. Үзэх боломж бол нээлттэй. Энийг чуулганаар ч биш, олон нийтэд зурагтаар гаргамаар байгаа юм. Дахин ийм хэрэг гаргахгүйн тулд нийтэд үзүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

  1. Зөвхөн эрүүдэн шүүсэн байдлаар хариуцлага хүлээнэ гэдэг нь хэр нийцтэй вэ? 17-р зүйл бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалтад шүүгч эрүүдэн шүүсэн, шүүгээгүй гэсэн асуудал гарах юм биш үү?
  2. Эрүүдэн шүүх ажиллагаа мөрдөн байцаах явцад гарсан бол хэн ч түүнийг хэлэхгүй. Үүний төлөө шүүгчийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдэхгүй юм биш үү?
  3. Шүүгч, прокурор орлогчид, АТГ-ын удирдлагууд эрүүдэн шүүх ажиллагаанд ороогүй гэсэн асуудал үүснэ. Эдгээр хүмүүст хариуцлага хүлээлгэхдээ олон үндэслэлээр чөлөөлдөг болох нь зүйтэй гэсэн үндэслэлтэй зөрчилдөөд байгаа биш үү?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Эрүүдэн шүүх гэдгийг зөвхөн саяын тохиолдолтой хамаатуулж болохгүй. АТГ эрүүдэн шүүхээс хязгаарлах бас зорилготой. 
Эрүүдэн шүүх гэдэг нь өргөн хүрээтэй агуулга. Дандаа нууц хэлбэрээр явагддаг. Хүчний байгууллагуудаа хянадаг бүтцээ сэргээх зөвлөмж жил бүр манай улсад ирдэг. Прокурорын мөрдөн байцаах алба уг нь эрүүдэн шүүхэд, хууль хүчний байгууллагад хяналт тавьдаг байгууллага байсан. Харамсалтай нь болоогүй юм.

16:47 2019/03/27

"Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага үйлддэг. Хангалттай үндэслэл гэдгийг өнөөдөр бид нүдээр үзэх гээд байна" 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэдэг хангалттай үндэслэл гэхээр тогтоогдоод нотлогдоод, хуулийн байгууллага шалгаад эцсийн дүгнэлт гарсны дараа ҮАБЗ зөвлөмж гаргана гэж ойлгох уу? Ямар үндэслэлээр хангалттай гэж ойлгох вэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Байнгын хороон дээр ийм санал гарсан. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдсэн. Эрүүдэн шүүсэн гэсэн хангалттай үндэслэл байвал шүүхээс тогтоохоос өмнө оролцогч улс өөрсдөө ажиллагаагаа эхлүүлэх үүрэг хүлээсэн.

Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага үйлддэг.

Хангалттай үндэслэл гэдгийг өнөөдөр бид нүдээр үзэх гээд байна. ЗГХЭГ-ын дарга бичлэгийг бүрэн эхээр нь үзүүлэхээр ярьсан. Энэ мэт үндэслэл тогтоовол ҮАБЗ зөвлөмж гаргаж, ШЕЗ үүний дагуу ажиллана.

16:15 2019/03/27

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.