Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбат томилогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:13 2019/03/22

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Энхийн цаг учраас цэргүүдийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна боловсролд анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Аав ээжийнээ өврөөс дөнгөж гарч байгаа залуучууддаа эцгийн сэтгэлээр хандаарай. Дахин цэрэг нас барсан, дэглүүлсэн гэдэг зүйл сонсмооргүй байна. Тийм зүйлийг та таслан зогсоогоорой. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Сая Судан яваад ирлээ. Энхийг сахиулах ажиллагаа өндөр хөгжсөн юм байна. Үүн дээр маш олон академик судалгаа хийгддэг юм байна. Манайхан энхийг сахиулах ажиллагааны талаар онолын талаар бэлтгэгдсэн, ОУ-д туршлага нь судлагддаг хэмжээнд хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Пүрэвдорж: Цэргийн албаны тухай хуульд заасан офицерийн нас хэтэрсэн. Мөн бэлтгэл офицерийг таван жилийн дотор буцаан ажиллуулна гэсэн заалт зөрчигдөж байна. 

Ийнхүү гишүүд үг хэлж асуулт асууж дууссаны дараа санал хураалт явагдлаа.

Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжлээ

16:50 2019/03/22

А.Ганбат: Цэргийг бүтээн байгуулалтад оролцуулах тал дээр шинэ дэвшил гарахыг дэмждэг

ЗХЖШ-ын даргыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын үг хэлж, асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг оруулж ирж байна. Яг энэ үед батлан хамгаалах салбартай нэлээд ноцтой асуудлууд үүссэн байгаа. 

Нэр дэвшигчээс нэг зүйл асууя. Удирдах албан тушаалд очиж байгаа хүн хийж бүтээсэн бодит ажил үлдээх ёстой гэж боддог. Энхийн цагт цэргүүдийг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах асуудал байгаа. Хөгжлийн хүчин зүйлийн нэг нь ажиллах хүчин. Энэ дээр цэргийн хүчийг энхийг цагт ашиглах тал дээр тодорхой дэвшил хэрэгтэй байгаа. 

Мөн цэргийн алба хаагчдын дунд хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Өвлийн цагт хөл нүцгэн гүйж байгаад хөлөө тайруулж байна. Зодуулж байна. Үүнийг таслан зогсоохын тулд буруутай хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Энэ дээр та ямар бодлого хэрэгжүүлэх вэ. 

Хошууч генерал А.Ганбат: Таны хэлсэн хоёр асуудалтай санал нэг байна. Цэргийг бүтээн байгуулалтад оролцуулах тал дээр шинэ дэвшил гарахыг дэмждэг. 

Хоёрдугаарт, цэргийн албан хаагчтай холбоотой харамсалтай хэрэг гарсанд сэтгэл зовинож явдаг. Та хэлсэн үгийнхээ төгсгөлд авах арга хэмжээний талаар бараг хэлчихлээ. Таньтай санал нэг байна. Энэ дагуу арга хэмжээ авч таньд эргэн танилцуулах болно.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Энхийн цаг учраас цэргүүдийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна боловсрол анхаарах хэрэгтэй. 

16:27 2019/03/22

Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулган гурав дахь өдрөө хуралдаж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулиуд, Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулах болон ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан. 

Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү" гэсэн горимын санал гаргав. Энэхүү саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 79 хувь нь дэмжсэн учир ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ЗХШЖ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилохыг УИХ-тай зөвшилцөхөөр санал хүргүүлээд байсан билээ. 

Энэ дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн юм.  

Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна.

  • Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
  • БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
  • Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
  • Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
  • ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
  • БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
  • ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
  • Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
  • ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
  • Ерөнхий зориулалтын цэргийн командлагч
  • Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.