Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!