2019/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.76₮
B30
УЛААНБААТАР
29°
|
10°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
16°
|
10°
08:00
S30
11°
09:00
S26
15°
10:00
S30
21°
11:00
S30
25°
12:00
S26
26°
13:00
S30
28°
14:00
S30
28°
15:00
S30
29°
16:00
S30
29°
17:00
S32
28°
18:00
S32
27°
19:00
S32
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татвар, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага авлигад хамгийн их өртсөнөөр нэрлэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газар, ШӨХТГ, Азийн сангийн хамтарсан “Шударга өрсөлдөөн ба авлига” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Азийн сангаас жил бүр “Бизнес эрхлэлтийн орчин дахь  авлигын нөхцөл байдал”-ын талаарх судалгааг гаргадаг. 

Тус судалгаанаас харахад хэдийгээр эдийн засаг сэргэх тодорхой шинж тэмдэг харагдаж байгаа ч  2017 оныхтой харьцуулахад бизнесийн орчин дордсон гэж бизнес эрхлэгчид үзжээ. Энэ сөрөг үнэлгээ 2018 онд 84.8 хувьтай байгаа нь өмнөх жилээс 3.9 хувиар өссөн үзүүлэлт байна. 

Аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудлууд болох татварын хэмжээ болон мэргэжлийн ур чадварын нөхцөл байдал 2017 оны түвшнээс мэдэгдэхүйц хэмжээгээр өсжээ.

Өөрөөр хэлбэл:

  •  “Татварын өндөр хувь хэмжээ” болон
  • “Тусгай зөвшөөрөл, лиценз сунгалт” нь бизнест тулгарч буй томоохон саад бэрхшээл хэвээр байгаа бол
  • ажиллах хүчний “Мэргэжил, ур чадварын дутмаг байдал” нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц томоохон асуудал болж буй гэдгийг Азийн сангаас онцлон хэлж байна. 

Мөн “Төрийн үйлчилгээ” нь авлигад хамгийн ихээр өртөмтгий салбарт тооцогдсон хэвээр байгаа нь гарчээ.

 

Тухайлбал, судалгаанд оролцогчид Татварын алба, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагыг бизнес эрхлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж буй төрийн байгууллагаар онцлон нэрлэсэн байна. Үүгээр зогсохгүй дээрх гурван байгууллага нь авлигад хамгийн ихээр өртсөн байгууллагаар нэрлэгдсэн гэж Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх танилцууллаа.

Дэлхий даяар 3 хүн тутмын нэг нь тендер авахын тулд авлига өгөхөд бэлэн гэв

 
Гэрэл зургийг MPA.mn

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: Судалгаагаар бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал болох яг хаана авлигын эрсдлүүд гараад байна вэ гэдгийг гаргаж ирж байна.

Судалгаа бол яриад өнгөрөх биш цаашдаа авлига гарах шалтгаан болоод байгаа хүчин зүйлсийг арилгах зорилготой тул АТГ холбогдох байгууллагуудтай хамтран шалтгааныг арилгах ажлыг зохион байгуулсаар байгаа. Мөн бизнес  эрхлэгчид өөрсдөө тулгараад буй асуудлаа мэдээлэхгүй байгаа нь харагдаж байна. Мэдээллэж байж л авлигыг таслан зогсоож чадах юм. Тэгэхгүй бол “Бидэнд ийм асуудал тулгараад байна” гээд орхиж болохгүй. Тэр утгаараа АТГ-аас ч гэсэн иргэдэд мэдээлэл өгөх хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлэх ажлыг хийх шаардлага ирж байна. 

Мөн бизнесийн орчинд авлигаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Саяхан хийгдсэн нэгэн судалгаанаас дурдахад Дэлхийн 41 улсын 4,100 бизнес эрхлэгчийг оролцуулсан бизнес эрхлэгчдийн авлигын талаарх ойлголтыг тандах судалгааг явуулсан. Судалгааны үр дүнд 3 хүн тутмын нэг нь тендер авахын тулд авлига өгөхөд бэлэн гэсэн байна. 

Харин насны хувьд авч үзэхэд 34 хүртэлх насны залуучууд нь авлига өгөхгүй байх нь зөв гэсэн бол 34-54 насны бизнес эрхлэгчид авлига өгөхгүй бол ажил явахгүй гэж хариулсан гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх: Судалгаанд Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 330 компанийг хамруулдаг. Судалгааны гол үр дүнгээс харахад бизнес, бизнесийн орчин дахь авлигын тохиолдол,  цар хүрээ буурах талдаа орсон дүн гарсан.

Бизнесийн байгууллагуудын хэлж байгаагаар татвар өндөр байна гэж их хэлсэн гэлээ.

x