Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ: Аюултай эд зүйлс

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, Дэлхийн шуудан холбооны /ДШХ/ хамтран ажиллаж, шуудан тээвэрлэлтэд зөвшөөрөгдөөгүй болон аюултай эд зүйлсийн талаарх гарын авлага гарган стандартыг хөгжүүлж байдаг. Цахим худалдааны хөгжлийг дагаад илгээлт, жижиг боодлын солилцооны ихэссэн ч дагаад аюултай эд зүйлсийг шуудангаар дамжуулах эрсдэл мөн нэмэгдсээр байна.

Шууданчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэсрэх аюултай, шатамхай шингэн болон хорт бодисыг шуудангаар дамжуулан тээвэрлэхийг хориглодог.

ДШХ нь Шуудангийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд шуудангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар олон улсын байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байж сурталчлах таниулах ажлыг зохион байгуулж байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд сүүлийн үед шуудангийн аюулгүй байдалд харшлах шинээр нэмэгдсэн хоёр зүйлсийг танилцуулж байна. Үүнд:

  1. Хиймэл мансууруулах бодис
  2. Зөвшөөрөлгүй литийн батарей

Хиймэл мансууруулах бодис: Дэлхий даяар хууль хүчний байгууллагууд хиймэл мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, зүй бусаар ашиглах, тун хэтрүүлэн амь насаа алдах явдал нэмэгдсээр байгааг анхааруулсаар байна. Фентанил-хиймэл мансууруулах бодис нь морфиноос 50-100 дахин хүчтэй үйлчилгээтэй, үүнтэй төстэй карфентанил фентанилаасаа 100 дахин хүчтэй үйлчилгээтэй бодис гэж үздэг байна. Мөн aкрилфентанил, тетрагидрофуран нь эдгээр бүлгийн бодист хамаарагдана. 

 

Шуудангаар хиймэл мансууруулах бодис тээвэрлэх түгээх хандлага ихсэх болсон нь шууданчдын эрүүл мэндэд нөлөөлөх аюулыг бий болгож байна.

Хэрэв үйлчлүүлэгч шуудангийн илгээмжинд фентанил болон карфентанил хийсэн тохиолдолд шууд холбогдох байгууллагуудад мэдэгдэх хэрэгтэй байдаг. Энэ төрлийн бодист хордсон тохиолдолд сандрах, толгой эргэх, унтаа байдалтай болох, амьсгаадах, ойлгох чадвараа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ бодисын давсны нэг талстыг сонирхож уух эсвэл амьсгалахад насанд хүрсэн хүний аминд хүрэх аюултай төдийгүй эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай. Хордлогыг тайлах хамгийн энгийн арга нь налоксон хэрэглэх шаардлагатай бөгөөд зарим шуудангийн байгууллагууд назол хэрэглэдэг байна.

Шуудангаар эдгээр мансууруулах бодисыг дамжуулж байгаа нь шуудангийн хяналтын хугацааг удаашруулах гол шалтгаан болж байна.

Литиум батарей: Амархан шатах бодис бөгөөд шуудангийн салбарт ихээхэн хохирол учруулдаг. 

Литийн батарейнээс болж шуудангийн салбарт гарсан түймэр

 

Одоогийн байдлаар 27 улс орны шуудан өөрийн орны иргэний агаарын тээврийн зөвшөөрлөөр литийн батарейг хүлээн авч байна. Цаашид зарим шуудангийн байгууллагууд чадал нь 100 ватт-цагаас илүүгүй, хоёр ширхэг батарейг шуудангаар дамжуулахыг зөвшөөрч магадгүй юм.  

Зурагт үзүүлсэн батарей нь 20 кг жинтэй 600 ватт-цаг чадалтай байснаас гал их хүчтэй байсан байна.

Литийн батарейг шуудангаар дамжуулж байгаад Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, нисэхийн компаниуд, Засгийн газар, зохицуулах байгууллагууд анхаарал хандуулж шуудангийн байгууллагуудад зориулсан аюултай ачааны талаарх сургалтуудыг зохион байгуулж байна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.