ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Уйгар хөгжимчин Хятадын шоронд нас барсны дараа Туркийн засгийн газар анх удаа эсэргүүцэл илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын Шинжаанд уйгар үндэстнүүдийг бөөнөөр хорин цагдаж байгааг эсэргүүцсэн мэдэгдлийг Туркийн засгийн газар өнгөрсөн Бямба гарагт гаргажээ.

Тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдэгдэлдээ “Нэг сая гаруй түрэг гаралтай уйгар хүмүүсийг шоронд хорьж, тарчилгаж, улс төрийн тархи угаалт хийж байгаа нь нэгэнт нууц биш болжээ” гээд Хятадын засгийн газрын уйгаруудтай харилцахдаа баримталж буй харгис бодлогыг шүүмжилсэн байна.

Мэдэгдэлд бас уйгар үндэстний алдартай яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйитийн араас эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

“Нэг дууныхаа төлөө найман жил хоригдох ял авсан алдарт яруу найрагч Абдурэхим Хэйит хоёр дахь жил дээрээ шоронд нас барсныг сонсоод бид ихэд эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгдэлд бичсэн байна.

Хэйит шоронгийн хүнд хэцүү нөхцлийг даалгүй 55 насандаа бие барсныг өмнөх өдөр нь Туркийн Ени Сафак сонин мэдээлжээ.

Харин өчигдөр буюу Ням гарагт Хятадын тал Хэйитийг амьд байгааг баталсан дүрс бичлэгийг тараасан юм. Гэвч хилийн чанад дахь уйгарууд уг дүрсийг хуурамч гэж сэжиглэж байна.

Абдурэхим Хэйит нь уйгар үндэстний хос чавхдастай дутар хөгжмийг тоглон шүлэглэж, дуулдгаараа алдартай нэгэн юм. Түүнийг 2017 оны арваннэгдүгээр сард тодорхой шалтгаангүйгээр баривчлагдсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Өчигдөр Анкара дахь Хятадын элчин сайдын яам хариу мэдэгдэлдээ Туркийн засгийн газрыг “бодит баримтыг ноцтой гуйвууллаа” хэмээн шүүмжилж, Шинжаанд явуулж буй бодлого нь терроризмтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Quartz

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.161.3] 2019/2/11
Yag adilhan hun hiij chadn shuudee hytaduud iim yumandaa noimop 1 shuude uuniig tupkuud medej bgaa bailguidee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.61] 2019/2/11
За ямартай ч ШХАБ-д элсэхийн хор уршгийн талаар хүмүүс мэдлэгтэй байгаа нь комментуудаас ажиглагдлаа.
5 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/2/11
sogtuu hun sohor uhaantai gegcheer yamarch baisan muu yumnaas hol baihaa medeed baigaa yum bid tuviig sahij oros hyatdiin nuluunuus ali boloh hol baih n ulziitei mun busad orontoi ch gesen ijil tentsuu haritsaj baij l bidniig tusgaar uls gedegiig maan huleen zuvshuurdug bolno say ukrainiig harj baigaa biz bidnees hamaagui huchirheg ediin zasag armytai uls orosuudad gazar nutagaa aldchihaad avch cadahgui baij baina tiimees oros hyatdaas bolgoomjilj zaigaa barih n zui
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.83] 2019/2/11
Хятад улс харьяанд байдаг автономит буюу хагас өөрийн эрх мэдэлтэй улсуудаа их л дарлаж байна даа! Хятадийн энэ хөгжил Хятад задрах л эхлэл гэж миний хувьд харж байна.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.106.138] 2019/2/11
УЙГАР БОЛ ТӨВ АЗИЙН НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫГ ХАМГИЙН ИХЭЭР ХӨГЖҮҮЛСЭН ХҮМҮҮС ЧИНГИСИЙН ҮЕД УЙГАРУУД МОНГОЛЧУУДТАЙ НЭГ ГАРАЛТАЙ ХҮМҮҮС ГЭЭД УРАГ БАРИЛДАН ИХ ТУСЛАЖ ДЭМЖИН ИРСЭН БДАГ
4 | 1 Хариулах
Шанхай бол сүйрэл [66.181.185.253] 2019/2/11
Шанхайд элссэн өдөр л Монгол улсын тусгаар тогтнол эрсдэлд орж, ирээдүйн Шинжаан Уйгур болох эхлэл тавигдана. Тажикистан Шанхайд элсээд л нутгаа алдсан. Монголд Шанхайд элсэхийг дэмжиж бгаа этгээдүүдийг эх орноосоо урвагч гж үзэж болно
20 | 4 Хариулах
Zochin [220.248.61.30] 2019/2/11
Юу ч мэдэхгүй байж битгий олон юм мөөр үхэрээ
1 | 12 Хариулах
Зочин [64.119.24.232] 2019/2/11
Chi yu meddiin bol?
2 | 0 Хариулах
Цц [103.229.120.116] 2019/2/11
Хятад хүн Монгол хүнийг үхэр, харин Монгол хүн Хятад хүнийг илжиг гэж дуудсаар ирсэн дээ. Хэн юу бичиж байгаа нь андашгүй
5 | 0 Хариулах
Зочин [202.179.31.58] 2019/2/11
1990 оноос хятадтай , казах ,кыргыз ,тажик ,орос бүгд газар нутгийн маргаантай байсан . харин казах ,кыргыз ,оросууд хятадтай маргаанаа дуусгаж ,албан ёсоор 2 тал хилийн зурвасаа тогтоож ,баталсан . тажикууд харин хятадтай маргаантай нутгийн зарим хэсгийг шилжүүлж , 2 тал хилээ тогтоож баталсан
0 | 0 Хариулах
Зочин [128.1.68.62] 2019/2/13
Үгүй шүү тажекууд өрөндөө газар нутгаа өгсөн одоо ч гэсэн улс дотор нь асуудалтай байгаа энэ талаар
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.251] 2019/2/11
уже хамааралтай болчихсон байгаагаа олж хараасай
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/2/11
neg hun mongol ulsiig iim bolgochih geed l shanhain baiguullagad idevhitei gishuun oron bolno geed baigaa shu mongolchuud maan naana sain bodooroi doo neg mur hyatadaas haraat boloe gevel shanhain baiguullagad elsej bolno ugui gevel erthen tiim bodoltoi humuusiig turuus zailuulah heregtei
8 | 0 Хариулах
Гашуун үнэн [66.181.185.253] 2019/2/11
Шинжааныг тусгаар тогтнуулсан бол Монгол улс 3-дахь хөрштэй болох бсан тул Сталин болгоомжилсон байдаг. Казахууд бол шашин, хэл өөр ч генетикийн хувьд бол Монголчууд гсэн фактыг Оросууд мэдэж бсан ч Киргизүүдтэй төрөл нэг гсэн худал суртал явуулан хөндийрүүлэх бодлоготой явж ирсэн. Шинжаан тусгаар тогтносон бол манай улс Уйгур, Казахстан гсэн өөр 2 хөрштэй болж, хөгжлийн өөрийн гсэн хаалгатай болж, Орос, Хятадыг царайчлахгүйгээр итгэлтэй алхах блаа
19 | 1 Хариулах
SS [66.181.168.8] 2019/2/11
Тэр олон хятад дотор уусчихгүйхэн явж байгаа нь мундаг байна даа. Яг дотроо бол маш хүнд нөхцөлд байдаг юм билээ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.188.241] 2019/2/11
Уйгаруудын хувьд тусгаар улс байх бүрэн боломжтой байсан урвагч ноёдын балагаар дууссан одоо тэгээд яалтай нэгэнт нэгдсэн бол хятадын нэг хэсэг гэсэн үг бид хятад оростой чөлөөт худалдааны гэрээ бөйгуулж шхаб гишүүнээр улс үндэстнээ хөгжүүлж байж л дэлхийд хүргэх дуутай болно
2 | 5 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
1949 оныг хүртэл өнөөдрийн Шинжааны нутаг дээр Донод Туркестан гэж нэртэй,дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй (тэр үеийн БНМАУ-тай адил) улс байж байгаад байхгүй болсон.Товчхондоо бол Сталин Маод бэлэглэчихсэн юм л даа,тэдний хувьд үнэхээр аз нь дутсан л хэрэг.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.58] 2019/2/11
дорнод түрэгстан
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.45] 2019/2/11
Монголчуудаа гэж хашааны банхар шиг хашаандаа уяатай байх их дуртай улс. Үнэгүй угаац гинжиндээ аархаж яаж ч хуцаад хэн ч тоохгүй.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.43.45] 2019/2/11
Уйгарууд даа гэж хэт Араб соёлд уусан хүнүү нар. Яг бидэн шиг Төвдөд соёлд уусан
3 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
женко,зика,топор,ичдэггүй лоолой эд нар яах л гэж байгаа бол,нэг л сэжигтэй.....нэг сайхан нартай өдөр Монгол улсаа ШХАБ-д элсүүлчихлээ одоо рубль юаниар бороо оруулна гэсэн шигээ бүлт бүлт үсрээд зогсож байх юм биш биз ....манай урд зүг рүү нууцаар тавьсан нарийн төмөр замын танкчин бол найгүй худалч хүн шүү дээ
11 | 1 Хариулах
зочин [182.160.36.190] 2019/2/11
улс төрийн цагаан солиорол, эмчлүүл
0 | 6 Хариулах
Зочин [139.5.218.230] 2019/2/11
Туркуудад хаа холын Шинжааны уйгар хүн тийм ч хамаатай биш байхад л эсэргүүцэж энэ тэр. Тэгсэн хаяанд байгаа өвөрүүд үхэхэд Монгол улсын төр байтугай иргэд нь яаж ч чаддаггүй дээ:(
14 | 4 Хариулах
Зочин [202.126.89.152] 2019/2/11
huchtei horongotei uls l tegne shuudee. haa bsan africad tsergiin baaztaiyls shuuudee
1 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
Турк,Монгол улс 2-ын хооронд ялгаа их байнаа хүү минь,ядахнаа л газар зүйн байршлаа харчих,тэгээд ч 2 том хөрш маань мануусыг дундаа хийж байгаад шоглоод эхэлвэл хэн гуай ч мануусыг баталгаатай хамгаалж чадахгүй шүү дээ,тийм болохоор том дугарч,огцом хөдөлж болохгүй байна шүү дээ.
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.230] 2019/2/11
Төр тийм байж болох ч иргэд нь ардчилсан эрх чөлөөт улс орондоо Хятадын буруутай үйлдлийг муулж чадахгүй байна гэдэг бол гфлфг болсны шинж л дээ. Бүүр цагаандаа гарчихсан Хятадыг өмөөрдөг болсон байна билээ. Чи ч бас өмөөрөгчдийн нэг тролл шд.
0 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
Намайг элдэвлэж байхаар чи өөрөө Улаанбаатар хотод байгаа БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа очоод эсэргүүцлээ илэрхийлээд үз л дээ....юм юманд бас хэмжээгээ мэдэж байх хэрэгтэй байдаг юм шүү дээ...
1 | 2 Хариулах
Монгол [122.201.22.79] 2019/2/11
БИД МОНГОЛ ГЭЖ Л ТОМ ДУГАРЧ ЧАДНА ӨӨР ЧАДАХ ЮМ БИДЭНД АЛГА БОЛЖЭЭ
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.103] 2019/2/11
ШХАӨ руу орвол хойд урд 2 дураараа хуц гэх байлгүй! Монголчуудыг хавчиж өөрийн хавчуурга улс байлгаа бодолтой 2 улс хэзээ ч өөдтэй юм хийхгүй! Энэ мэт хэлмэгдүүлэлт , колони маягийн дарангуйлал эрчээ авах тул нэгдэж үл болно. Бид мөнгөнд нь боолчлуулж үг ч дуугарч чадахаа болино. Ардяилсан улс юм бол улс шиг бай!
21 | 1 Хариулах
Зочин [103.26.194.230] 2019/2/11
Санал нэг байна ШХАБт элсвэл Уйгарын бөөнөөр хорих концлагер орж ирэх болно шүү ШХАБт элсэхийг хятад биш оросууд тулгаж байгаа
4 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
Аль аль нь ил далд явуулга хийж байгаа байх.Манай женко хүртэл саяхан л айхтар Хятадын эсрэг үзэлтэн байсан одоо урагшаа гүйдэлтэй болчих гээд байгаа юм биш үү?
2 | 0 Хариулах
зочин [182.160.36.190] 2019/2/11
сайн судал ШХАБ хятадынх, чи оросыг муулах өвчин тусчихаж
0 | 2 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
[хориотой үг] минь ШХАБ Хятадынх ч бас Оросынх ч.Ялангуяа Оросуудын хувьд эцсийн найдвар нь...
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
Л а л а р
0 | 0 Хариулах