Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нийт өрхийн 70% нь галлагаатай сууцанд амьдарч байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүн ам, Өрхийн мэдээллийн санд 2019 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар Монгол Улсад нийт 898.5 мянган өрх бүртгэлтэй байна.

Нийт өрхийн 628.1 мянга буюу 69.9 хувь нь ердийн галлагаатай сууц буюу гэр хороололд амьдарч байгаа бол 247.1 мянга буюу 27.5 хувь нь төвлөрсөн системтэй орон сууцанд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин 17.8 мянга буюу 2.0% нь нам даралтын зуухтай, 5.5 мянга буюу 0.6 хувь нь цахилгаан халаагууртай сууцанд амьдарч байна.

Зураг 1. Монгол Улсын нийт өрхийн халаалтын эх үүсвэрийн байдал.

 
Үндэсний статистикийн хороо

Зураг 2. Улаанбаатар хотын нийт өрхийн халаалтын эх үүсвэрийн байдал. 

 
Үндэсний статистикийн хороо

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт өрхийн 43.6 хувь буюу 391.7 мянган өрх амьдарч буй. Эдгээр өрхийг амьдарч буй сууцаар нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл төвлөрсөн системтэй сууц буюу орон сууцанд амьдардаг өрхийн тоо 5.4%-аар өсжээ. Мөн нам даралтын зуухтай сууцанд амьдардаг өрх 4.6%, цахилгаан халаагууртай сууцанд амьдардаг өрх 10.8%-аар нэмэгдсэн байна.

Харин ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрх 0.02 хувиар бууржээ.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо