Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэрийг "Монголын зэс корпораци" гаргасан талаар мэдээлэл ирсэн гэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1215843408592224/

Гишүүд өглөө УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг өргөн барьсны дараа мэдээлэл хийж, уг асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй бол чуулганы хуралдааныг бойкотолно хэмээн мэдэгдээд чуулганы хуралдаанд орсон юм. Харин УИХ-ын даргын зүгээс хуулийн дагуу өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэж мэдэгдээд байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дагуу чуулганаар хамгийн эхэнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын зүгээс “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн. Гэвч хууль өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн учраас “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн редакцад сэтгүүлээ хуулийн дагуу яаралтай хэвлэхийг шаардаж байна.

Сэтгүүлийг хэвлэхэд нэг цагийн хугацаа хангалттай.

УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын дарга горимын саналыг хүлээж авах боломжгүй гэсэн. Ингээд хойшлуулж аргацааж байгаа нь ямар нэгэн зорилготой гэсэн хардлага төрүүлж байна" гэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Монголын зэс корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Энэ мэдээлэл бидэнд дугтуйтай ирсэн. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа.

Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулт тавина. Хариултаа та бүхэнд мэдээлэх болно" гэлээ.