Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2210221702350838/

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. 

УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьсан тогтоолын төслийг 20 минутын оруулж ирж хүргүүлээд байна. Миний бие тус төслийг хүлээж аваад 20 минут болж байна.

Тус асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй байдаг. Энэ нь УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хэлэлцэх журамтай. Захирамж гарч байж хэлэлцдэг гэсэн үг.

Энэ асуудал хэрхэн яаж хэлэлцэх талаар 13:00 цагт УИХ-ын Даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргатай санал солилцсон. Үүгээр өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулганыг ирэх Мягмар гарагт хийх бололцоотой байгаа. 

Хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч 29-нд чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа нь тодорхой шалтгаантай.

Хуулийг хэрэглэх явдал бол Дэгийн тухай хуульд заагдсаны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд мэдэгдсэнээр хэрэгжинэ гэсэн заалттай. УИХ-аас гарсан шийдвэрийг хэвлэдэг Төрийн мэдээлэл сэтгүүлийг хэвлэлийн байгууллагад өгсөн, 28-ны Даваа гарагт сэтгүүл хэвлэгдэнэ.

Нөгөө талаас тус асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй тул энэ долоо хоногт хуралдвал Дэгийг зөрчиж байна гэсэн үг.

Миний бие хэд хэдэн удаа өмнө дурдаж байсан. Би ямар нэгэн ажил, албан тушаалтай зууралдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаа өгч огцроход бэлэн байна.

Удахгүй болох гэж буй Цагаан сарын баярын өмнө шинэ Их хурлын дарга томилогдох боломжтой. Пүрэв гарагт хуралдах ёстой байсан чуулганыг хоёр хоногоор нааш нь татаж ирэх 29-ний өдөр хуралдуулах болж байна" хэмээн хэллээ.

Ингээд эцсийн шийд 13:00 цагт тодорхой болно гэсэн үг гэв.