Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Анжелина Жоли “Оскар”-ын шагнал хүртлээ

М.Хүслэн
2013 оны 11 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг
Анжелина Жоли “Оскар”-ын шагнал хүртлээ

“Оскар”-ын шагналд нэр дэвшүүлэх ажиллагаа албан ёсоор эхэлжээ.

Энэ жилийн эхний шагналуудыг олгож эхэлсэн байна. Гэхдээ эхний “Оскар”-ыг кино ертөнц дэх амжилтын төлөө биш, урлагийн салбар дахь амжилт болон хүмүүнлэгийн үйлсэд өгсөн байна.

Жин Хершолын нэрэмжит шагналын эзнээр хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийн төлөө Америкийн кино жүжигчин Анжелина Жоли тодорчээ.

Түүнчлэн уг шагналыг 88 настай жүжигчин Анжела Лэнсбери болон 68 настай Стив Мартин нар хүртсэн байна.

Анжелина Жоли олон жилийн өмнөөс хүмүүнлэгийн үйлсэд идэвхитэй оролцож буй юм. Тэрээр НҮБ-ын сайн үйлсийн элч бөгөөд хэд хэдэн хүмүүнлэгийн сангийн идэвхтэй гишүүн аж.

Зураг