Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход 10 гаруй хоногийн хугацаа үлджээ. Энэ баярт нэг өрх хэчнээн төгрөгийн зардал гаргаж буй талаарх судалгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнд айл өрхүүд зочид гийчдэдээ өгөх гарын бэлэг болгон бэлтгэхэд эд зүйлсийн 80 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг гэжээ. Хэрэв бүгд дотоодын үйлдвэрлэгчдээсээ гарын бэлгээ сонговол 357.3 тэрбум төгрөгийг Монголдоо үлдээх боломж байгаа тухай өгүүлжээ.
Тэгвэл импортын бүтээгдэхүүнийг халж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ямар сонголтууд байгаа талаар хүргэж байна.
Үндэсний үйлдвэрлэлийн олон бэлэг байгаагаас “Эрүүл мэндийг элгэн садандаа” уриатай Монос Хүнс компанийн Эрүүл мэндийг дэмжих бэлгүүдийг онцолж байна. Эрхэмлэн хүндэлдэг хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавих бэлгүүдтэй танилцана уу. Хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон Цэнэг, Эко уусдаг цай болон хүүхэд багачуудын хайртай Аами, Таами нэрийн бүтээгдэхүүнүүдийг "Монос Хүнс" ХХК-ийнхан Сар шинийн баярт зориулан бэлгийн багцаар гаргажээ.
Оюуны хөрөнгө оруулалт хамгийн оновчтой сонголт байх бөгөөд үнэ цэнтэй бэлэг байх нь дамжиггүй. Тиймээс "Аз хур" номын дэлгүүрийнхэн оюунлаг бэлгийн багцуудыг гаргажээ. Багцууд бүгд тодорхой хэмжээгээр хямдарч буй.
Химийн ямар нэг найрлагагүй органик бүтээгдэхүүн сонгох хүмүүсийн тоо улам өссөөр байна. Үүнийг дагаад гар аргаар хийсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо ч нэмэгджээ. Бид үндэсний үйлдвэрлэгч "Enaru"-г онцолж байна. Тус брэнд нь гар аргаар эх орондоо үйлдвэрлэж буй байгальд ээлтэй, органик, эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ажээ. Тус брэндээс эмэгтэйчүүдэд арьс арчилгааны бүтээгдэхүүн, хүүхдийн ванны бөмбөлөг, эрчүүдэд адууны тостой саван гээд ирсэн зочдодоо барих бэлгийг сонгох боломжууд байна.
Гар утас бидний амьдралын салшгүй нэг хэрэглээ болж, хүн бүр өдөр тутамдаа ашиглаж байна. Харилцаа холбоо өндөр хөгжсөн энэ цаг үед хүн бүрт буй түгээмэл хэрэглээ нь НЭГЖ. Үүрэн телефоны оператор компаниуд Цагаан сарын бэлгийн картуудаа гаргасан бөгөөд 10 ширхгийг авахад нэг картыг урамшуулал болгон өгөх юм.
Бэлэг, бэлгийн дээд БЭЛЭН МӨНГӨ гэх хэллэг гарчээ. Хэн бүхний хүсэл сонирхлыг тааж мэдэхэд бэрх тул ирсэн зочдодоо бэлэн мөнгө барих нь оновчтой шийдэл байж болох юм. "Монгол шуудан" ХК-иас Сар шинийн баярт зориулан бэлэн мөнгөний дугтуй гаргасан бөгөөд шуудангийн бүх салбараар 200 төгрөгөөр худалдаалж байна.
Мөн та Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зорин, зочдодоо барих гарын бэлэг, баярын гоёлоо сонгох боломжтой. Одоогийн байдлаар "Дүнжингарав" худалдааны төв, "АСА" цирк, "УБ Палас"-д үзэсгэлэн худалдаа гарч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!