Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хоёрдугаар сарын эхэнд тохиож байгаа энэ жилийн сар шинийн бэлтгэлээ айлууд хэдийнэ базааж эхэлжээ.
Тэгвэл энэ баярт зориулж айл өрхүүд хэчнээн төргөр зарцуулдаг талаарх судалгааг Үндэсний статистикийн хороо хийсэн байна.
Тооцооллоор Цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээ зоогийн зардалд дунджаар 696.1 мянган төгрөг гарахаар байгаа бөгөөд үүнээс
Харин гарын бэлгэнд нэг өрх дунджаар 780,000 төгрөг зарцуулахаар байгааг дараах байдлаар тооцжээ. Нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзээд, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзсэн байна.
Ингээд тооцвол Цагаан сарын баярын хамгийн гол хоёр төрлийн зардалд нэг өрх дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байгаа юм.
Энэ баяраар идээ будаанд зориулдаг нэг өрхийн дундаж зардал 2012 оноос хойш хэрхэн өөрчлөгдөж ирснийг доорх зураг харуулна.
Зураг 1. Цагаан сарын идээ зоог бэлдэхэд нэг өрхөөс гардаг дундаж зардал
Цагаан сарын баярын дундаж зардлыг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл
Манай улс 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй гэсэн тооцоо байна. Үүнийг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл
Зураг 2. Нийт өрх болон Цагаан сар тэмдэглэдэг өрхий тоо, өрхийн тэргүүний насны бүлгээр, мянган өрх
Залуу гэр бүлүүд Цагаан сарын баярыг тийм өргөн дэлгэр тэмдэглэдэггүй бол ахмад настантай айлууд хамгийн өргөн тэмдэглэдэг. Тиймээс Үндэсний статистикийн хороо Цагаан сарын баяраар улсын хэмжээнд гарч буй нийт зардлыг дээрх байдлаар тооцон гаргасан байна.
Тухайлбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлын 25% нь энэ баярыг тэмдэглэдэг бол 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн 95% нь өргөн дэлгэр тэмдэглэдэг хэмээн таамаглан тооцжээ.
Ийнхүү тооцоолоход 895.1 мянган өрхийн 64% буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн тэмдэглэдэг гэсэн үг. Харин энэ тоог дундаж зардал болох 1.5 сая төгрөгөөр тооцвол энэхүү баяраар монголчууд 845.1 тэрбум төгрөгийн зардал гаргах нь ээ.
Зураг 3. Өрхийн цагаан сард зориулсан зарлага
Гол зардлын нэг болох гарын бэлгийн зарлагын 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзлэхээр байгааг ҮСХ мөн судлан гаргажээ. Энэ нь 357.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг Монгол Улс Цагаан сарын баярт зориулж гадагш урсгана гэсэн үг.
Зураг 4. Зочдын бэлгэнд зарцуулдаг мөнгө
Харин нөгөө талаар, хэрэв айл өрхүүд Цагаан сарын баярын гарын бэлгэндээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонговол үндэсний үйлдвэрлэгчдэдээ 357.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, бизнесийг нь дэмжих боломж байна гэдгийг энэхүү судалгаа харуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!