2020/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,855.05₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
15:00
S30
18°
16:00
S26
18°
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
12°
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S29
01:00
S26
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалаараа спорт клубт хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн спорт клубт хөнгөлөлтэй үйлчлүүлэх боломжтой болжээ.  

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж нэмжээ. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж хуульчилсан байна.  

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хуулийн өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт нэмэгдсэн. Гэхдээ хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалтын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Одоогоор энэ журам батлагдаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдийн жагсаалт гаргах байх. Түүнээс нь сонгон шалгаруулалт явуулж тодорхой хэсгийг нь сонгоод, тухайн клубүүдэд тэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчилнэ гэсэн журам гарах ёстой. Түүний дараа иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. 

Хуулийн энэхүү өөрчлөлт нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх боловч холбогдох журмыг баталсны дараа бодит ажил болох юм байна.  

 

x